bolod.M

2007-06-07 - Сумын төвийн долоон баз!

Эхнэр авсан нэгэн нөхөртэй уулзлаа. Тэрээр хөдөөний малчин 8 охинтой айлын хамгийн багыг нь эхнэрээ болгосон юмсанж. Тэрээр дээрээ долоон базтай гэнэ. Ингээд тэрээр толгой сэгсрэн сумын төвийн долоон базынхаа тухай ярьсаныг энд сийрvvлье!

Сумын төвийн идэрхэн найз 7 эрчvvд нутаг орондоо ажил төрөлтэй анхиатайгаар алдартай хоёр хөгшиний 7 охиныг эргvvлж эхнэрээ болгоцгоожээ. Тэгээд л сумын төвдөө нэг нэг гэр бариад суучихаж. Сумын төвд ямар ажил олдох биш бас мал маллах биш. Ингээд л долоон баз уралдаад л хvvхэд vйлдвэрлэнэ. Эхнэрvvд нь жил бvр жирэмсэн. Сvvлийн vед хvvхдийн мөнгө энээ тэрээ гээд бvр янзтай. Хvvхэд гаргаад л мөнгө аваад л. Долоон базад хийх ажил өөр ямар байх биш. Yдийн хэрд орноосоо босоод л эхнэрээ загнаж зандарч байгаад хоол хийлгэж тарган мах чануулж идээд л бакалаа угалж цайны ганц дээлээ энгэр задгай эгэлдрээд сумын төвийн төв цэг болох дэлгvvрийнхээ vvд рvv алхана. Бас болоогvй гарахдаа эхнэрээ аргадаж аашилж айлгаж байгаад 500 төгрөг ёс юм шиг аваад гардаг гэж байгаа. Ингээд л долоон баз найзууд сумын өндөр хоршооны vvдэнд өдөр бvр таарна. Нэг л их ёсорхог улсууд урт гэгч нь мэнд мэдэлцэж уулзана. Юу ч билээдээ нөгөө тарган тавтай онд мэнд сайхан зусаж байна уу гээд л. Тэгээд л цаг агаар ноолуурын ханш, хурдан морь, энээ тэрээ ярьж сонингийн цаасанд дvнс ороож бvдvvн гэгчийн тамхи хийж татацгаана. Тэгээд л сvvлд нь нэг юм босгож ууцгаах уу эсвэл арай эрт байна уу? гэж биенээсээ сэм асуудаг гэж байгаа. Ингээд ганц нэг юм босгож ууцгаана. Сумын төвийн улаан шороог манаргаж өгнө дөө. Оройхон хэрд улаа бутарсан дуу аяласан гуйвж дайвсан нөхөр хашаа хороогоо нураах шахам тvчигнvvлж нохой шувуу шуугиулан орж ирнэ. Ингээд л эхнэр хvvхэддээ агсамнаж хоол ундаа асгаж цутган бөөн юм болно. Ёс юм шиг эхнэрээ нэг шанаадаад vгvй юмаа гэхэд бөгсрvv нь нэг сайн өшиглөөд авбал санаа нь аварч гэрийн эзэн гэдгээ мэдрээд унтана даа. Ингээд унтвал их юм. Нэг иймэрхvv өдрийн ажлын хуваарьтай долоон баз байдаг юм байхаа. Хөдөө хадам аав ээж болох хоёр хөгшин малаа маллаад л тэдний хоолны мах цагаан идээ бvр боорцогийг нь хvртэл бэлдэж хурааж илгээж байдаг юм байх. Зун бол долоон базын наян хvvхэд эмээ өвөө дээрээ шавж бөөн баяр хөөр болдог юм байх. Долоон баз жилд хоёр удаа л хоёр хөгшин дээрээ ёс юм шиг уралдан  ирдэг гэнэ. Тэр нь идэшний vеэр махаа авах гэж нөгөө нь ноолуурын vеэр ноолуур авах гэж. Тэдний жилд хоёр удаа хийдэг том ажил бас санхvvгийн болоод бараг амьдралынх нь эх vvсвэр баталгаа нь энэ юм байх. Бусад vед бол хоёр хөгшин хэдэн малруу нь зvгэлнээ нэг байхгvй. Сумын төв дээрээ долоон баз наалдан пад. Хоёр хөгшин нvvх суух болоход нь ч хvртэл  долоон баз сураггvй. Харин манай найз болох наймдах хvргэн буюу хотын залуу олон зуун келометрийн цанаас давхиж очдог юм байх.  Бас ойр зуурын гурил будааг нь дөхvvлж өгнө. Бусад базуудыгаа ихээ л ажилтай гэж боддог байж. Харин сая нэг сар амралтаа аваад эхнэрээ дагаад нутаг оронд нь тавтай очиж дээр өгvvлсэн базуудынхаа хэрхэн жаргалтай санаа амар амьдардаг ахуйтай нь танилцаад нvд нь орой дээрээ гарчээ. Долоон баз нь санаа зовох юмгvй жинхэнэ хаан шиг хэрхэн амьдарч байгааг нvдээр vзээд мэл гайхаж цэл хөхөрчээ. Ажил хийхгvй тэгээд дээр нь архи уугаад авгайгаа зодоод тарган хонины мах өглөө бvр хөшиглөсөн шигээ амьдарч болдог газрыг сумын төв гэдэг юмсанжээ. Хэхэхэ. Мань эр хотод эхнэр хvvхдээ тэжээх гэж бас дээр нь хадам аав ээждээ гурил будаа илгээх гэж бас жилд хоёр удаа давхиж очиж нvvлгэж суулгаж өгөх гэж бөөн ажил болдог байтал дэргэд нь шахуу байдаг ах баз нар нь харин эсрэгээрээ амар сайхандаа жаргаад сууж байдаг байжээ. Ингээд мань эр эхнэртээ хоёулаа ерөөсөө сумын төвд амьдарья тэнд л жинхэнэ ажил хийхгvй амар сайхан жаргах юм байна гэж тоглоом шоглоом болгож хэлжээ. Гэтэл эхнэр нь ихээ сандар ч тэгж л болохгvй шvv. Нэг жилийн дараа л гэхэд чи тухайн ахуй амьдралд уусаж бакал чирээд дээл хэдрээд архи уугаад хааяа надад гар хvрээд л нэг л их гэрийн эзэн эр хvн гээд л хvндлvvлсэн дээдлvvлсэн хаан шиг амьтан залхуу бvдvvлэгийн дээд болчихсон байгаа чинь нvдэнд харагдчихлаа гэжээ.

Ээдээ энэ амьдрал уу...

Сэтгэгдэл бичих!

2007-08-20 - hahaha

Бичсэн: baby (зочин)
tiim shuu unenhuu tamtai
Хоблоос Засах

2007-08-20 - Сэтгэгдэл

Бичсэн: uka
ёоооё наадах чинь яаг үнэн гээд бод доо!! Одоо байдал ни дордоно уу гэхээс дээрдээгүй нь ойлгомжтой л доо!! 2 жилийн өмнө ээжийг дагаад хөдөө явсийн хуучин найзууд нь гэнэ лээ 2 хүгшин хэдэн малтай дажгүй сайхаан амьдардаг тэр зуны ихэнхийг тэнд өнгөрүүлсэн болохоороо сайн мэдэж байгаам л даа! 5 бил үү 6 хүүхэдтэй. тэгээд тэр хүүхдүүдийнх нь байж байгааг ээ чааваас хүүхэд үйлдвэрлэхээс өөр хийж чадах юм үнэндээ байхгүй ядаж байхад тэр хүүхдүүдээ аятайхан өсгөхгүй нялх амьтдыг чинь одоо санадаггүй ээ хүүхдийг нар салхинд гаргахгүй байхаар хөл нь аймар дугуй болчдогийг чинь юу гэдэг билээ тийм !! Урьд нь хаанаас ч билээ тийм хүүхдийг элсэн дээр тоглуулахаар хөл эдр нь зүгээр болдог гэж уншиж байсан тэгээд л 2 жоохон хүүхэдтэй цаг л гарвал элсэн дээр өнждөг байлаа! Томхон болчихсонуудийг нь бас командалж гэр орныг нь цэвэрлүүлнэ ээ Шаал хамаагүй би тэд нарын өмнөөс санаа зовж тэр хэдэн жоохон өрөвдмөөр хүүхдийг усанд оруулж хувцас хунарийг нь угаадаг байлаа миний ганц хийж чадах юм энэ байсийм даа.Тэгээл хүүхдүүд нь бас болоогүй нээх лаг ч юм шиг өөрсдөдөө аймар хуваарь гаргацан энэ долоо хоногт манайх хүүхдүүдээ аваачина эдр гээл! Тэгээд нөгөө 2 хөгшнөөс байдаг байгаа бүгдийг нь авна. Сүү мах мөнгө төгрөг бүгдийг нь! Хөгшин настай гэж бодох толгой байхгүй авахаа л мэднэ үе үе тэнгэр муудахаар 2 хөгшний бие тавгүйрхэнэ сураг байхгүй хаянд нь байгаа ээж бид 2 л сандрана аз болж ээж сувилагчийн сургуулид багшилж байсан бас олон шавьтай тэд нарыгаа л дууддаг байсийн. Улаан үнээний сүү сайн гэж уух гэж очсон биш хүүхэд хардаг ажил хийсээр байгаад л ирсэн гэхдээ тэр зуныг сайхан өнгөрүүүлсээн ганц тэр хүүхдүүдийг нь бодохоос яана даа тэр 2 хөгшнийг өнхрөөд өгсөн цагт яаж амьдрах хүмүүс юм байгаан бүү мэд!
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax