bolod.M

2007-06-20 - МИ-8 нисдэг тэрэгний осолд төр засаг эрх мэдэлтнvvд 100% буруутай!!!

МИ-8 нисдэг тэргэний ослыг монголын ард тvмэн цочирдон хvлээж авлаа. Ажил vvргээ гvйцэтгэж яваад алтан амиа алдсан хvмvvсийн араас эмгэнэн гашуудаж байна.

Юуны өмнө эх орон ард олныхоо төлөө албан vvргээ гvйцэтгэж яваад алтан амиа алдсан багийн гишvvд болон тэдний ар гэрийнхэнд гvн эмгэнэл илэрхийлье!

Төр засаг тvмэн олон эрвийх дэрвийхээрээ энэхvv аймшигт осол хvнд гарз хохирлыг даван гарахын тулд хичээж арга хэмжээ авч санал санаачлагуудыг өрнvvлж эхэлсэн. Монгол тvмэн сайхан сэтгэлээр талийгаачдын хойдоход буян санаж ном уншуулж зул хvж асааж ар гэрийнхэнд нь хандив тусламжийн сан хvртэл цуглуулж байна. Урлаг соёлынхон маань тэдний дурсгалд зориулж дуу клип хийнэ гэж мэдэгдсэн. Бас тэдэнд зориулж гэрэлт хөшөө босгох тухай ч яригдаж байна.

Гэхдээ олон нийтийн дунд энхvv осолд ОБЕГ-ын удирдлагуудыг, мөн төр засаг эрх мэдэлтнvvдийг буруутгаж байна.

Цаг агаар муу байгаа бороотой газар луу нисдэг тэрэгтэй хvмvvсийг гал унтраахаар илгээсэн.

Нисдэг тэрэг сураггvй болчихоод байхад таг чимээгvй байж олон нийтэд мэдээлэлгvй цаг алдсан.

Нисдэг тэрэг болон багийнханыг эрж хайх эмнэлгийн тусламж vзvvлэх ажлыг оройтуулсан.

ОБЕГ-ын аврах багийнханд ядаж дунд нь ганц сансарын утас байсангvй, ганц дохионы пуужин ч  байсангvй.

Тэднийг яаралтай эрж хайхад төрийн мэдэлд ганц ч нисдэг тэрэг өөр байсангvй. Учир нь өөр ганц байсныг нь УИХ гишvvн Батаа гэгч этгээд vнэг хөөгөөд унгачихсан гэх.

Энэ мэт дэндvv гэмээр хариуцлагагvй зvйл их байна. Нисдэг тэрэгтэй багийнхан сураггvй болсоноос хойш даруй 27 цагийн дараа агаараар эрж хайх ажлыг эхлvvлжээ. Энэ хооронд мань эрх мэдэлтнvvд нэгнийгээ төрсөн өдрийг тэмдэглэн наргиж байсан сурагтай. Ингээд даруй 80 цагийн дараа нэг юм тэднийг олж анхны тусламж vзvvлсэн байдаг.

Эх орнхыхоо сөөм ч гэлээ газрыг тvймрийн галаас хамгаалах гэж албан vvргээ гvйцэтгэж явсан эрсээ эх орон нь ингэж хайрладаг гэж vv?

Бvтэн дөрөв хоног хvйтэн ууланд бороон норж хоол ундгvй хэвтэнэ гэдэг осолд ороод шархадсан, vхлvvт байгаа, бvр хvнд онгоцонд мөчөө даруулчихаад хөдөлж чадахгvй байгаа хvн байтугай зvгээр эрvvл саруул хvн ч дааж гарна гэхэд төсөөлөхөд бэрх. Тэгэхэд тэд аврал хvлээн төрийн сvлдэндээ залбиран байж, борооны усаар амаа чийглэн голоо зогоож, осгож дааран хvлээж. Эргэн тойронд нь харанхуй ой хvйтэн бороо сvйрсэн онгоц дарагдсан хvн цогцос өвчиндөө шаналаж орилж ёолсон андууд нь. Дөрөв хоног гараа хvнд онгоцонд даруулан аврал хvлээн хэвтэнэ гээд төсөөл дөө.Төсөөлөхийн ч арга алга.

Амь vрэгдсэн хvмvvсийн цогцост шvvх эмнэлгийн задлан хийж хэдий хvртэл амьд тарчилж байв. Эмнэлгийн тусламж цаг алдалгvй vзvvлж чадсан бол хэд нь амьд мэнд vлдэж чадах байв гэдгийг тогтоож хариуцлага алдсан эрх мэдэлтнvvдэд хариуцлага тооцьё гэж хvртэл зарим хvмvvс ХМХ -vvд мэдэгдэж байна. Энэ ч зөв. 

Гэтэл эсэн мэнд ирсэн гавьяат нисгэгч Т.Сугар эмнэлэгт таалал төгссөн тухай мэдээллээ Yvнийг сонссон зарим нэг хvмvvсийн дунд *арай хоролчихоогvй биз* гэсэн хардлага яриа хvртэл гарч байна. Учир нь цагийн өмнө л зурагтаар яриа өгч ерөнхийлөгчтэй уулзаж байсан нисгэгч өнгөрчихсөн гэхэд хvмvvс итгэж ядаж байна. Осол гарсан тухай гол мэдээллийг өгөх хvн ингээд байхгvй боллоо. Одоо vхсэн хvн vг хэлэх биш гэж бvх бурууг тvvнд тохоод эрх мэдэлтнvvд цэвэрхэн өнгөрөх байх даа гэж хvмvvс бодож байна.

Ямартай ч эцэст нь онцлон хэлэхэд энэхvv осолд Монголын төр засаг, эрх мэдэлтнvvд, ОБЕГ-ын удирдлага буруутай бvр 100% буруутай гэдгийг хэлмээр байна.

Тэд уучлалт гvйж албан тушаалаасаа огцорч, хариуцлага хvлээх ёстой!

/bolod01@chinggis.com/

 

 

 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax