bolod.M

2007-07-18 - Авилгал өгөх vv!!!

Авилгал гэх улс эх орны хөгжил дэвшлээс хойш чангаасан нийгмийн дайсан болсон зvйлтэй бvх нийтээрээ тэмцэж бvр Авилгалтай тэмцэх газар хvртэл байгуулаад байна. Гэтэл авилгал гээчтэй харин ч тэмцэж шударга vнэнийг тогтоох ёстой шvvхийн шийдвэр гvйцэтгэхийн зарим албан хаагчид ажлаа хийхгvй дээр нь хохирогчдоос далд аргаар авилга шаардаж өгөхгvй бол гэдийж суудаг хандлага байх шиг! Yvнд эрхэм Д.Одбаяр сайд та юу хийж ямар арга хэмжээ авч байна аа? Ингэж олон хохирсон иргэд асууж байна! Уг нь Д.Одбаяр сайд хийж хэрэгжvvлсэн ажилтай ард тvмний дунд нэр хvнд сайтай хий багатай хэл амнаас холуур байдаг манай томоохон улс төрчдийн нэг билээ. Харин хариуцсан салбарынх нь ажил нэг иймэрхvй байдалтай л явж байна...!

Эхнээс нь өгvvлье: Монголдоо томд тооцогддог гэх Зоос банк харилцагчаа vл тоодог тэр ч байтугай элдэв байдлаар дорд vзэж доромжилдог бvvр луйвардчихдаг юм байх. Ингээд тус банкны хvнд суртал луйварт vйл ажиллагаанаас болж хохироод бvх шатны шvvхээр орж ялаад хохирлоо төлvvлдэг дээрээ Шvvхийн шийдвэр гvйцэтгэх газрын авилгал хардаг хvнд сурталтай хөрөнгө мөнгөтэйд нь vйлчилдэг танил талын нөлөөнд автдаг зарим албан хаагчдын буруутай vйл ажиллагаанаас болоод хохирсон дээрээ хохироод байгаа Монголын нэгэн компанийн тухай бодит vйл явдлаас энд өгvvлье!
Монгол-Тяньжин ХХК нь нийслэлийн Чингэлтэй дvvргийн шvvхийн шийдвэр болон улсын дээд шvvхийн тогтоолоор Зоос банкнаас 158 сая төгрөгийг гэм хор учруулсаны төлбөрт гаргуулахаар болсон аж. Гэтэл Зоос банк шvvхийн хvчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелvvлэхээс татгалзсан тул Монгол-Тяньжин ХХК нийслэлийн шvvхийн шийдвэр гvйцэтгэх албатай шvvхийн шийдвэрийг албадан биелvvлvvлэх тухай гэрээ 2007 оны 3-р сарын 07-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээг байгуулсанаас хойш ЧД-ийн шvvхийн шийдвэр гvйцэтгэгч Энхтайван нь ямар нэг ойлгомжгvй шалтгааны улмаас шvvхийн шийдвэрийг биелvvлvvлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр төлөгчид албан бичиг өгөөд хvлээх гэх мэт арга заль хэрэглэсээр нэлээд хугацааг алдуулжээ. Энэ vед шийдвэр гvйцэтгэгч Энхтайван нь Баянзvрх дvvргийн ахлах шийдвэр гvйцэтгэгч болон ажил vvрэг нь өөрчлөгдсөн тул шийдвэр гvйцэтгэгч Оюунсvрэнд материал болон vvрэг нь шилжиж очсон байна. Гэтэл өмнөх байдал дахин vргэлжилж өнөөдрийг хvртэл буюу гэрээ байгуулсанаас хойш 4-н cap өнгөрөөд байхад шvvхийн шийдвэр биелэгдсэнгvй. Хамгийн сонирхолтой нь Оюунсvрэн амралтаа авахад тухайн ЧД-ийн хариуцах ёстой материал, БЗД-рvv шилжсэн өнөөх Энхтайван гэгч дээр очсон байна. Yvгээр Энхтайванд энэ хэргийг өөр дээрээ авч замхруулах эсвэл өөр ямар нэг ашиг сонирхол байгаа нь бэлхэнээ харагдаж байна. Зоос банкны өр барагдуулах албаны ажилтан, банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Нараа өмнө нь шийдвэр гvйцэтгэх албанд ажиллаж байсан нэгэн бөгөөд энэ байдлаа ашиглан шийдвэр гvйцэтгэгч нарт ямар нэгэн хувийн нөлөө vзvvлээд байна гэдэг хардлага ч бий аж. Дээрх шийдвэр гvйцэтгэгч нар Улсын дээд шvvхийн хvчин төгөлдөр тогтоолоор төлбөр төлөгч болох Зоос банкнаас төлбөрийг гаргуулах эсвэл Зоос банкны Монгол банкан дахь данснаас хасалт хийх гэх мэт боломжит аргаар тус компанийг хохиролгvй болгож болох байсан боловч элдэв башир арга хэрэглэн хуулийг уландаа гишгэн ямар нэг vл ойлгогдох шалтгаанаар хохироосоор 4 сарыг бараад байгаа нь хачирхалтай. Мөн Энхтайван нь гэрээ хийх vедээ гэрээг тамга даран баталгаажуулаад нэг хувийг нь өгнө гэж хохирогч талд хэлсэн боловч чирэгдvvлж, гэрээний хувиа авах талаар албан ёсны шаардлага тавихад нь хэл амаар доромжлон, дайрч давшлан, чаддаг юм бол аваарай, өгөхгvй, гар зайл, та нар бол юу ч биш, та нарыг яасан ч яадаг юм гэх мэтээр ёс зvйгvй бvдvvлгээр аашилж байж нэг юм 3 сарын дараа өгсөн байдаг. Угтаа бол шийдвэр гvйцэтгэгч нь шvvхийн шийдвэрийг биелvvлэхгvй байгаа хуулийг уландаа гишгэгчдийг төрийн хуулийн дагуу албадан биелvvлvvлж, хуулийг сахиулах, хохирсон иргэн, байгууллагыг хохиролгvй болгох vvрэг бvхий төрийн тусгай албан хаагч байлтай. Гэтэл Энхтайваны энэхvv авир нь хэн нэг мөнгөтэй, чадалтай нэгэнд vйлчилж, бусдыг хохироохдоо гаршсан авилгалд идэгдсэн байдлыг илэрхий харуулж байна бусуу.
Тус хохироод байгаа компани нь зам барилгын vйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь улирлын чанартай vйлдвэрлэл тул ингэж хугацаа алдан мөнгөө авч чадахгvй байгаа нь тэдний хувьд маш их хохиролтой ба давхар давхар алдагдалд орж байгаа нь ойлгомжтой.
Энэ бvх хугацаанд дээрх албан тушаалтнууд Зоос банкруу 3, Монгол банкруу 2 удаа албан бичиг өгсөнөөс өөр дорвитой арга хэмжээ авахгvй, эргээд хариу, хяналт тавьдаггvй шvvхийн шийдвэр хэрхэн шийдвэрлэгдэж байгааг эргэж анхаардаггvй хохирогчдыг улам бvр хохирсон дээр нь хохироож сунжруулж байгаа нь далдуур авилга шаардаад байна уу гэлтэй. Аргаа барсан хохирогч тал энэ байдлыг нь шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерөнхий газрын хяналтын хэлтсийн дарга Загдаа хурандаад өргөдлөөр гаргасан боловч мөн л ямар нэг арга хэмжээ аваагvй ямар нэгэн өөрчлөлт гараагvй өнөөдрийг хvрчээ.
Мөн эндээс харахад Зоос банк шvvхээр тогтоогдсон хохирлыг олгохоос зайлхийж арга саам хайж байгаа нь хэрэвзээ зvгээр нэг иргэн харилцагч нь Зоос банктай асуудал vvсгэсэн бол бvр юу ч олж долоохгvй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод хохироод хоцрох бололтой. Ийм улаан цагаандаа гарсан банк Монголд vйл ажиллагаа явуулж олон зуун байгууллага иргэдийн итгэл дээр оршин тогтнож байгаа нь аймшигтай мэт. Нэг л өдөр нvvрээ буруулж ард иргэдийг хохироохгvй гэх баталгаа алга мэт.
Цаашлаад шvvхийн шийдвэр нь гарчихаад байхад шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллага банкнаас мөнгө гаргуулж чаддахгvй байна гэхээр өөр газраас бол бvр гаргаж чадахгvй нь ойлгомжтой. Тэгэхээр ийм байгууллага байх хэрэг байна уу vгvй юу гэсэн асуултыг ХЗДХЯ-ны сайдаас асуумаар!
Энд гэхдээ шvvхийн шийдвэр гvйцэтгэх газрын нийт ажилтнуудын нэр төрийг гутаах гэсэнгvй зөвхөн зарим нэг төрийн албаны нэр төрийг гутаасан хувийн эрх ашгаас өөрийг бодохоо больсон хvмvvсийн vнэн нvvр царайг харуулахыг зорьлоо.
Эцэст нь хэлэхэд Монголд шударга явсан атлаа, хохирсон атлаа авилгал өгч байж хохирлоо олж авах хэрэг vv? ХЗДХЯ-ны сайдаа! Заавал авилгал өгөх ёстой юу?!! Энд таны хийж байгаа ажил, хэрэгжvvлж байгаа бодлогын vр дvн харагдаж байгаа юм биш биз.
Ц.Нямдорж гуайн vед Шvvхийн шийдвэр гvйцэтгэхийнхэн арай ч ийм улаан цагаандаа гарсан байгаагvй гэж хvмvvс толгой сэгсэрч байсан.
Өөрөөр хэлбэл Шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллага нь авилгалын байгууллага болчихсон бол та ч гэсэн авилгалын сайд болох нь ээ дээ. Д.Одбаяр сайд аа!

/*ЗӨВ* Хууль зvйн товчоо/

/ЖИЧ: Энэ мэт шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллагын хvнд суртал буруутай vйл ажиллагаанаас болж хохирсон болон хохирч яваа иргэн, байгууллагын санал гомдлыг хvлээн авч шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа vзvvлнэ!
Та *ЗӨВ* Хууль зvйн товчоонд хандана уу!/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax