bolod.M

2007-07-30 - АПУ арай ч дээ!!!

Зууны манлай vйлдвэр АПУ компани ажилчдынхаа амьдрал ахуйд байнга анхаарал халамж тавьж тусалж дэмждэг гэсэн нэгэн пи ар-ын төлбөрт мэдээ телевизийн бvх сувгаар шахуу нэгэн зэрэг оройжин маргааш өглөөжин гарав.

Учир юу гэвэл монголын хамгийн томд тооцогдох мань компани таван ажилчиндаа таван ханатай монгол гэр олгосон юм байх. Тvvнийгээ л АПУ хоншоортой хаялагатай буянтай баян газар гэж ард тvмэнд ойлгуулж өөрсдийгөө дөвийлгөх гэсэн мэргэн санаа пи арчдынх нь толгойд  төрж л дээ. Тэгээд л телевизvvдийг дуудаж бvх сувгийн мэдээгээр нэвт цацжээ.

Мэдээ эхлэхдээ хэдэн монгол гэр харуулаад л *АПУ нийгмийн эмзэг давхарагынханд гар татдаггvй тусалдаг мөн ажилчдынхаа амьдрал ахуйд байнга тусалдаг* гэж ирээд авч гарлаа. Эгээ л буяны байгууллага гээгvй байх.

Ингээд тус мэдээний оргил хэсэг нь байгууллагынхаа буян хишгийг хvртсэн АПУ-ын ажилтан нэгэн эмэгтэйн цаанаас нь бэлдэж өгсөн хуурай магтаалын vг бvхий оршилтой ярилцлага байв. Тэрээр *Манай АПУ компани ажилчдынхаа нийгмийн асуудал амьдрал ахуйд нь байнга тусалж дэмждэг сайхан газар... Би энэ байгууллагадаа анх 15 наснаасаа эхлээд тасралтгvй 40 гаруй жил ажиллаж байна.  Ингээд өнөөдөр таван ханатай гэр авч орон гэртэй болсондоо баяртай байна* гэж байх юм.

Yгvй мөн тун ч өгөөмөр буянтай өглөгч том компани юм аа гэж vзсэн хvн болгон толгой сэгсэрч шvvрс алдана гэсэн АПУ-ийн пи арчидын тооцоо 360 градус эргэв. Yнэндээ энэхvv мэдээг vзсэн хэн хvнгvй мэл гайхаж цэл хөхрөв.

40 гаруй жил ажилласан ажилчиндаа ганц таван ханатай монгол гэр өгсөнөө гайхуулж өөрсдийгөө агуу буянтан гэж ард тvмэнд харуулах гэсэн ядуухан сэтгэлгээ нь энэхvv мэдээг vзсэн олон хvний дургvйг хvргэв.

Яана аа насаараа монголынхоо толгой цохих том компанид ажиллаад таван ханатай монгол гэртэй болох,  тэгээд бас болоогvй энийгээ зурагтаар зарлуулж ярилцлага өгч компаниа магтан дуулах рекламдах ёстой байх нь... Энэ яасан уудам сэтгэл вэ?!

 Ядаж АПУ биш өөр нэг жижигхэн захын ТYЦ-нд худалдагч хөлсөөр хийгээд ингэж байгаа бол өөр хэрэг гэхсэн.

За за vг олдов. Гэхдээ энийг хэлэхгvй бол vнэхээр хэл загатнаад байв.

Гэхдээ энд хэн нэгэнд гэр өгч буян болж байгааг буруутгах гэсэнгvй. Харин ч сайн хэрэг. Сайхан явдал. Тус багадна гэж vгvй.

Гэхдээ л... Монголын томд тооцогдох компанид насаараа буюу 40 гаруй жил ажиллаад эцэст нь ганц таван ханатай монгол гэртэй болж байгаа нь vнэхээр харамсмаар санагдав. Монголын толгой цохих том компани ингэж ажилчдынхаа ар амьдрал нийгмийн асуудалд нь хандаж vvнийгээ агуу зvйл гэж сэтгэж улс орон даяар зарлаж бахархаж байж ядаж байгаа юм чинь бусадтай нь бол ярих ч хэрэг байхгvй биз. Тэгээд бас болоогvй хvний зовлонгоор реклам пи ар хийж ард тvмний толгойг угаасан энэхvv явдалд нь vнэхээр эвгvйцэв. Тиймээ энэ мэдээг vзсэн олон хvн дургvйцэн ярьж толгой сэгсэрч *тvй* гэж нулимж байсан.

Будаач будаач гэж сахлаа будав гэгчээр АПУ минь өөрсдийгөө ил далд рекламдах өөр арга чарга олдохгvй байна уу даа. Ингэж  юм болгоныг реклам болгодогоо болино байгаа. Бас ажилчдаа болон ард тvмнийг ингэж арай ч элэглэж боломгvй мэт. 

Бодоорой доо ядруухан сэтгэлгээтэй ядуухан хаялагатай том нэртэй рекламчин компани минь!!!!

АПУ арай ч дээ!!!

 

Сэтгэгдэл бичих!

2009-05-17 - xexe

Бичсэн: Зочин
confused xexe estoi shal utaggvi yum. APU kompani bol mongoldoo best shvv. iim ilvv dutuu yum hum bichij bhaar ard tumendee heregtei yum bicheech uuruu jinhen arai ch dee rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax