bolod.M

2007-08-02 - Улаанбаатар хотын газрын маргаан гай дагуулсаар...

Монгол Улсад газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжvvлэх явцад Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайн газар олголтын улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа билээ. Тиймээс тэдгээр хvмvvсийн нийтлэг эрх ашгийг хамгаалан хууль бусаар эмх замбараагvй олгогдсон газруудыг илрvvлэх, тvvнтэй холбогдох хууль тогтоомжийн гажуудлыг  арилгахаар Vндэсний Соёмбо хөдөлгөөн Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Бид ард тvмний  санаа бодлыг  сонсох, эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Ийнхvv иргэний оролцоог идэвхжvvлж, санал хvсэлтийг сонсоход Сууц өмчлөгчдийн холбооны орчны газрыг баталгаажуулаагvйгээс хvvхдийн тоглоомын талбай, хөгшчvvлийн нарлах газарт баар, ресторан, зочид буудал зэрэг vйлчилгээний байгууллага баригдсаар. Энэ нь иргэдийн эрvvл, аюулгvй орчинд, амгалан тайван амьдрах язгуур эрх ашгийг зөрчиж байгаа гэдэгтэй санал нийлэх биз ээ. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн эрvvл ахуй, соёл, боловсролын салбарын эрх ашиг ч замбараагvй газар олголтын улмаас хөндөгдөөд байна.
Иймээс ч Yндэсний Соёмбо хөдөлгөөнөөс нийслэлийн хэмжээнд холбогдох эрх бvхий байгууллага, албан тушаалтнуудтай  харилцаж санал, шаардлага тавьсан юм. Vvнд НИТХ-ын дарга Н.Болормаа, бvх дvvргийн засаг дарга, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын  алба, Газрын харилцаа геодези зураг зvйн газар, Холбогдох яамдууд, Хvний эрхийн  vндэсний комисс, Хvvхдийн төлөө  vндэсний газар, Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэн, Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, сууц өмчлөгчдийн холбоод, зарим төрийн бус байгуулллагуудтай мэдээлэл авах, асуудлыг шийдвэрлvvлэх зорилгоор санал хvргvvлээд байна

Төрийн байгууллага албан тушаалтнуудын хvнд суртал хvндрэл учруулж байна

Дээрх ажлын явцад төрийн байгууллагын  албан тушаалтны хvнд суртал хамгийн том бэрхшээлтэй асуудлын нэг болоод байгаа юм. Тухайлбал, албан бичгийн хариуг хуулийн хугацаанд нь буюу 14 хоногийн дотор өгөлгvй 1-4 сарын  дараа тодорхой бус хариултыг өгч буйг дурдая.  Төр тvмний албыг ийнхvv залгуулж байгаа нь нэн харамсалтай. Тэр ч бvv хэл зарим албан тушаалтан нь иргэдэд нээлттэй байх, ил тод байх  мэдээллийг байгууллагын нууц хэмээн хуулийг уландаа гишгэж байгаа нь эмгэнэлтэй.

Ерөнхий сайд М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа олгосон захирамжууд газрын маргааны “загалмайлсан эцэг“ болж байна

Газрын тухай  хуульд зааснаар аймаг, нийслэл, сум дvvрэгт засаг дарга нар газар олгох зөвшөөрлийг олгодог.Тодруулбал,Газрын тухай хуулийн 21.2.3 дахь заалтыг  vндэслэн  нийслэлийн хэмжээний газрыг Нийслэлийн Засаг дарга олгох эрхтэй.
Өнөөдрийн газрын маргааны дийлэнх нь бодлого төлөвлөлтгvй олголтоос vvсч байна.Ялангуяа 2000-2004 онд Нийслэлийн Засаг даргын сэнтийд сууж байсан Ерөнхий сайд М.Энхболдын дур мэдэн өгсөн захирамжуудтай  хvйн холбоотой.
Улмаар уг захирамжуудыг Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяр дарга 2-5 жилийн хугацаагаар  сунгадаг нийтлэг зөрчил бий болоод байна.
УИХ-аас 2005 оны долдугаар сарын 1-ний өдрийн 43-р тогтоолоор нийтийн зориулалттай орон сууцны орчны газрын vзлэг, тооллогын ажлыг улсын хэмжээнд явуулж дуусгах хvртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад орчны газарт шинээр газар эзэмшvvлэх, ашиглуулахгvйг газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргах эрх бvхий тухайн шатны засаг дарга нарт даалгасан юм. Гэтэл уг ажил явагдаж дуусаагvй. Тvvгээр vл барам 300 гаруй СӨХ-ны орчны газар баталгаажих ёстойгоос хоёр жилийн хугацаанд 88 нь л  хууль ёсных гэх ч  гэрчилгээгээ авсан СӨХ одоогоор vгvй. Vvний улмаас хvvхдийн тоглоомын талбайд сvндэрлэх барилга, байшин өдрөөс өдөрт нэмэгдсээр...
Өнгөц харахад Нийслэлийн Засаг дарга шинээр газар олгоогvй мэт боловч газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр хоёр жил дараалан ашиглаагvй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хvчингvй болгох ёстой. Байдал ийм байтал Засаг дарга хууль зөрчин сунгаж олгосоор байна. Энэ нь vйл ажиллагаагаа эхлvvлээгvй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрхийг шинээр олгож байгаатай агаар нэгэн билээ.

Нийслэлийн хэмжээнд сая гаруй иргэд хохирч байна

Эрх бvхий албан тушаалтны
  эдгээр буруутай  vйлдэл нь нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламж зvлэг, мод, бут, сөөг, устгаж агаарын бохирдлыг ихэсгэх vндсийг тавьж байна. Тvvнчлэн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг биеийн тамирын болон тоглоомын талбайгvй болгож, орж гарах зам, талбай хаагдахад хvрээд байна.  Дэлхийд данслагдсан их хотын хvvхдvvд сургууль, цэцэрлэгийнхээ бvv хэл ч гэрийнхээ гадна ч тоглох газаргvй болж улмаар  бие бялдарын хөгжил доройтох, оюун ухааны хомсдолтой болох зэргээр эрvvл мэндээрээ  хохирсоор байх уу.Уншигч та нэгийг тунгаах биз ээ.
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax