bolod.M

2007-08-19 - *Нууц эсвэл Мэдэхгvй* гэж мянган vгний таглаа!

/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/

 

            Мэдэхгvй гэж мянган vгний таглаа гэж нэгэн vг бий. Тэгвэл төрийн байгууллага албан тушаалтануудын хувьд МЭДЭХГYЙ-ээс гадна НУУЦ гэдэг нэг мянган vгний таглаа болж аль эрт соц vеэс ид моодонд ороод олон жилийг vдэж байгаа бөгөөд өдгөө ардчилсан ил тод нийгэм бvхий улс болсон хэдий ч моодноос гарах янзгvй мөнхийн моод чигээрээ байх шинжтэй байна.

Тухайлбал ямар нэгэн төрийн албан тушаалтанаас ямар нэгэн зvйл тодруулах талаар иргэн бvv хэл ямар нэгэн ТББ, иргэний холбоо, за тэр ч байтугай сэтгvvлчид хvртэл мэдээлэл авах гэхээр нь урдаас НУУЦ гээд тас загнаад хөөгөөд явуулдаг жишиг манайд байсаар л байна. Жирийн иргэнд бол төрийн байгууллагын vйл ажиллагаа явуулж байгаа бодлого арга хэмжээ болон бусад мэдээллvvд бvгд нууц. Нууц биш байсан ч нууц. Бvvр болохгvй бол тухайн асуултанд хариулах хvн олдохгvй эсвэл амралтаа аваад явчихсан тул та тvр хvлээнэ vv! гэх.

Баримт дурдая. Саяхан Yндэсний соёбо хөдөлгөөнөөс зарим нэг албан тушаалтан болон засаг дарга нарт нэгэн хvсэлт бvхий албан бичиг явуулжээ.

Yvнд: Хvсэлт гаргах нь:Vндэсний Соёмбо хөдөлгөөн эрх ашиг нь зөрчигдсөн ард, иргэдийг өмгөөлөн, хамгаалах vндсэн зорилгоо биелvvлж, төрийн vйлчилгээний ил тод байдлыг хангах, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилготой иргэдийн шударга тэмцлийг дэмжин ажиллаж байна.

Танай дvvргийн иргэдээс олон тооны санал, гомдол манай байгууллагад ирсээр байгаа тул энэ асуудлыг хамтран шийдвэрлэх бололцоог бvрдvvлэх, иргэдэд vнэн зөв мэдээлэл хvргэх vvднээс доорхи мэдээллийг бидэнд ирvvлэнэ vv.

1.1997 оноос 2006 он хvртлэх газар олголтын захирамжуудыг хавсралтын хамт

2.Дvvргийн хэмжээнд бvртгэгдсэн хvvхдийн тоглоомын талбайн тоо, байршил

3.1997 оноос хойш баригдсан бvх төрлийн барилгын тоо-болон гvицэтгэгчиин тухай
мэдээлэл зэргийг гаргаж өгнө vv.

Албан бичгийн хариуг ... ирvvлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.

 Гэтэл ихэнх дvvргээс ямар ч хариу ирээгvй бөгөөд ганц ирсэн нь нэг иймэрхvv хариу өгсөн байна.

Баянгол дvvргийн засаг дарга П.Цогтбаатар гэсэн гарын vсэг тамга бvхий албан бичигт:

*Хариу хvргvvлэх нь:

Танай байгууллагаас ирvvлсэн 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/112 албан тоотоор гаргасан хvсэлттэй танилцахад уг хvсэлтийг биелvvлэх боломжгvй байна.

Молгол Улсын Байгууллагын нууцын тухай хуульд "хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бvрэн эрх, чиг vvргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана","бусдад задруулахыг хориглоно" хэмээн заасан байна.

Төрийн vйлчилгээний ил тод байдлыг хангах vvднээс маргаантай асуудлаар шаардлагатай мэдээллийг гаргуулж авахыг хvссэн шvvх болон цагдаагийн байгууллагад хандсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох материалыг тухайн байгууллагын эрх бvхий албан тушаалтны хvсэлтээр олгох болно.* хэмээжээ.

 

 

 

Бас нэгэн баримт өгvvлэхэд:

Мөн тус байгууллагаас НИТХ-ын дарга Н.Болормаад доорх албан бичиг хvсэлтийг гаргаад иймэрхvv хариулт авсан байх юм.

Асуултад хариу авах тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгзрийн нэгж, тvуний удирдлагын тухай Монгол улсын хуульд Хурлын даргын нийтлэг бvрэн эрхийг тодорхойлсон 22-р зуйлийн 22.1.9-д "нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хзрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулҗ биелтэнд нь хяналт тавих. 22.1.11-д "Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион баигуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах" гэж заасныг vндэслэн дараах асуултад хариу авахаар ийнхvv хандаж байна. Vvнд:

1.           Нийслэлийн   иргэдийн   хурал   орон  сууцны   хорооллууд  дахь   хvvхдийн   тоглоомын талбай  болон  сургуулиудын  биеийн тамирын талбайд барилга барих зөвшөөрөл олгосон   албан   тушаалтнуудад   ямар   хариуцлагыг   хэзээ   тооцож   байснаа   зохих баримттайгаар мэдээлнэ vv ?

2.           Нийслэлийн   иргэдийн   хурлаас   иргэд  болон  хуулийн  этгээдvvдийн  /сургуулиудын/ зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан гэм хорыг арилгуулах талаар ямар арга хэмжээ авсан бэ ?

3.           Нийслэлийн    иргэдийн    хурал    Монгол    улсад    цорын    ганц    хvvхэд    залуучуудын"Найрамдал парк"-ийн газрыг компаниудад хэсэгчлэн өгч байгааг таслан зогсоож хууль ёсны эзэмшигч   "Найрамдал парк"-д нь vлдээх талд шийдвэр гаргуулах арга хэмжээ авч байсан уу? Тиим бол хэзээ, яаж, Vгvй бол яагаад?

4.           Иргэдийн   хурлаас   нийслэлийн   Засаг дарга   бөгөөд   Улаанбаатар   хотын   захирагч Ц.Батбаярын шийдвэр, захирамжаар олгогдсон хэдэн газарт хяналт,  шалгалт хийж, ямар арга хэмжээ авч, ямар хариуцлага тооцож байсан бэ?

Н.Болормаа *Таны тавьсан асуултанд хариу өгөх удирдах албан тушаалтан, албан хаагч нар хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан тул зарим асуултанд тодорхой хариулт одоогоор өгөх боломжгvй*

Дээрх асуултанд Н.Болормаа дарга ийнхvv хариулжээ:

Асуултад хариу өгөх тухай

Жич: Таны тавьсан асуултанд хариу өгөх удирдах албан тушаалтан, албан хаагч нар хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан тул зарим асуултанд тодорхой хариулт одоогоор өгөх боломжгvй байна. $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 6791, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax