bolod.M

2007-04-18 - *Yндэсний улс төр бизнесийн олигархуудын эв нэгдлийн засгийн газар* буюу иргэний бодол

1990 оны ардчилсан хувьсгалын дарааханаар толгойтой болгон нам байгуулах моод дэлгэрч байсан бол өдгөө хөдөлгөөн байгуулах моод дэлгэрчээ гэхэд болно. Таарсан хvн чи аль намынх бэ гэх биш харин аль хөдөлгөөнийх вэ, алийг нь дэмжиж байна? гэх болж. Аргагvй дээ *эх орноо хамгаална, газар шороогоо хадгална, уул усаа сэргээнэ, унаган байгалаа хайрлая, намаа өөрчилнө, жигvvр ургуулна, эрс шинэчлэнэ, иргэнээ хамгаална, гадныханыг хашраана, шатсанаа нөхvvлнэ, тэрнийг огцоруулна…* гээд тvм буман хөдөлгөөн хот хөдөөгvй нам эвсэлгvй байгуулагдаж оволзож эхлэв. *Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээрээ* гэж…

Ард тvмэн гэнэт vнэхээр нойрноос сэрж дарангуйлсан нийгэмд ядуу зvдvv амьдарч гадныханд хамаг баялагаа алдаж, олигархуудын тvрэмгийлэл, эрх мэдэлтнvvдийн авилгалыг харсаар одоо бvр тэвчихээ болиод тэсэрч байгаа нь энэ юм боловуу? Алтан дээр суусан гуйлгачин байж залхаа юу даа. *Болохгvй юм гэж vгvй бvтэхгvй юм гэж vгvй бяцхан туулай барыг барьж болноо* гэж… Хаа тааралдсан хvний амнаас улсынхаа ерөнхийлөгч, УИХ, засгийн газраа хvртэл муулсан гоочилсон өнгө аястай vгс цухалзаж бараг л болж өгвөл төр эргvvлж хувьсгал хийвэл таарна гэсэн бодолтой нөхөд орширч гэнэ. Тэгээд бас болоогvй бvгдийг нь хуулийн өмнө шvvж ял асуух гэнэ. *Мөрөөдөхөд мөнгө төлөхгvй* гэж… Хvvхэд хөгшидгvй л *Улаан коммунист, эвлэрэл, эвсэл, ясчин, олигархууд, Их өр, Айвенхоу Майнз, авилгал, Алтжин* гэх мэт vгсийг их л ууртай догшин муулсан өнгөөр хэлэх болжээ. Харин хөдөлгөөн жагсаал бослого тэмцэл гэхээр *муу эр дайнд хөөрнө* гэгчийн vлгэр болдог болж. Уран vгээр урхидуулж залхсан тэд засгийн газраа хvртэл *vндэсний улс төр бизнесийн олигархуудын эв нэгдлийн засгийн газар* гэх болжээ. Ард тvмэн одоо мөр бvтэн гэдэс цатгалан байвал амьдрал сайхан биш харин нийгэм нь сайхан бол амьдрал сайхан гэдгийг ойлгодог болсон мэт. *Улс төрөөр оролдохгvй бол улс төр чамаар оролдоноо* гэж… Хөдөлгөөнvvд нэгдэж нийлж бvр зарим нь нам болохоо зарлаж байхад намууд дотроо улам задарч бутарч олон жижиг нам болон хуваагдах шинжтэй. Vнэхээр утсан чинээ хувийн эрх ашигууд дээр дэжигнэж байсан гэж vv….*Цаг нь ирэхээр сармагчин хvртэл модноосоо унадаг* гэж… Зарим нэг хөдөлгөөнvvдийг хаанаас яаж санхvvждэг ямар зорилго чиглэлтэйг ард тvмэн vл ойлгоно. Vнэндээ тэд энэ тал дээр анхаардаггvй буруу ажилладаг мэт. Зөвхөн хар массын сэтгэлийн хөдлөл дээр тоглож байгаа мэт ажиглагдана. Хаанаас нисгэсэн бор шувуу юм бvv мэд тэдний заримыг монголын улс төрийг тогтворгvй болгох улмаар өөрсдийн эрх ашгийг шургуулах зорилгоор гаднаас санхvvжvvлдэг гэх яриа ч чих дэлсэх болж. Нээрэн тэд vнэхээр мөнгө төгрөгөө багтааж яадаад хөдөлгөөн хийж яваа хvмvvс биш байлтай. Эсвэл эсрэгээрээ хөрнгө мөнгөөр хахсандаа хийх юмаа олж ядаад ард тvмнийг турхирч пи ар хийсээр одоо нам болж улмаар улс төрийн зөөлөн сэнтийд суух гэж байгаа юм биш биз гэсэн хардлагууд олны дунд байсаар байна. Гадныханы гар хөл бол бvр баларчээ. Нам байгуулна гэдэг халаасандаа зоосгvй гудамжны хөдөлгөөний хувьд арай л *хатуу боорцог* санагдана. Тэгэхээр хамгийн эхлээд зорилго тvvндээ хvрэх зорилтууд нь тодорхой байж хийх хэрэгжvvлэх арга хэмжээнvvдээ тов тодорхой болгоод ард тvмэнд таниулан сурталчилж бас хаанаас яаж санхvvждэг санхvvжих тухайгаа ил тод зарлах хэрэгтэй мэт… *Бидний нvдэнд харагдаж байгаа инээмсэглэлийн цаана бидний нvдэнд харагдахгvй нулимс урсаж байх нь бий* гэж… Vл төгсөв. /Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax