bolod.M

2007-04-18 - Аймаар нийгэм!

Оршил буюу *Пөөх гадаад хvн, баян босс, бөөн доллар!*

 

Пөөх гадаад хvн! гэж хvvхэд хөгшидгvй, дээр дооргvй, эр эмгvй хөл алдан гvйлдэнэ.

Учир нь тэдний толгойд *Гадаад хvн бол бөөн доллар, Гадаад хvн бол баян* гэсэн тогтсон бvрхэг ойлголт эргэлдэнэ.

Тэднээс хэдэн төгрөг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хvнгvй гvйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зvйлийн нэг яах аргагvй мөн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд vйлчилгээ vзvvлж арилжаа наймаа хийж хөлс мөнгө авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгvй яахав.

Гэхдээ манайхан гадныханаас юм салгах биш харин ч эсрэгээрээ хамаг юм аа цөлмvvлээд бvр дээр нь луйврдуулж ашиглуулаад байх шиг. Ийм л хандлага хаа сайгvй элбэг байх шиг. Ер нь хаа сайгvй л ийм байн дөө…

 

 Гадныхан манайхантай нийлээд хvртэл луйвар хийх нь ихсэв. Иймэрхvv жишээ бол зөндөө. Наад зах нь гэхэд л нэг гадаад нөхөр Залуучуудын холбоо гэх ганц байгууллагатай маань нийлээд залуусыг орон сууцтай болгоно гэж vлгэр зохиогоод хэдэн төгрөгийг нь аваад луйвардчихсан хэрэг гарсан.

Yvнтэй ижил гадагш нь гаргаж өгнө ажилд зуучлана гэхчилэн хуурсан гадна дотны нийлсэн дружба луйварчид мундахгvй. Бvр монгол охидыг маань гадагш нь аваачаад зарчихсан зардаг сvлжээ бий болсон гэх.

Монголд хар тамхи  гэхчилэн болж бvтэхгvй зvйл оруулж ирдэг, буу зэвсэг наймаалдаг, Монголоос хууль бусаар эд баялагийг маань зөөдөг, Монголд vйлчилгээний газар ажиллуулэх нэрээр тэндээ охид бvсгvйчvvдийг маань биеийг нь vнэлvvлдэг, хууль хяналтынханыг хvртэл vл тоодог даварсан этгээдvvд ч бий…

 

Одоо байтлаа бvр сvvлдээ төр засаг төрийн тvшээдтэй гар нийлэн өм цөм луйвар дээрэм хийдэг болсон ч гэх. Тэгээд л иргэний хөдөлгөөнvvд хашигралдаад л жагсаад л гомдоллоод л байна. Юу өөрчлөгдөөд байгаа нь бvv мэд.

Урьд гадныхан манийг *Алтан дээр суусан гуйлгачин* гэж хошигруулдаг байсан бол өдгөө *Баялагаа цөлмvvлж нvхлvvлсэн шороон дээр суусан нинжа* гэж тавладаг болсон гэдэг нь л vнэн болж байх шиг ээ…

 

Хоёр хар ирээд хэдэн ченжvvдэд маань доллар vйлдвэрлэж өгнө гэж хулхин дээр нь цэцэг ургуулж хэдэн долларыг нь луйвардаад зогсохгvй монгол охидыг маань бузарлаж ДОХ халдаагаад арилсан гашуун тvvх бий. Тэд бvр онгон охид олж өг гэж буудлын vйлчлэгчидээс нэхэж байсан гэдэг.

Сонсоод байх нь ээ манайхан ер нь ёс юм шиг гадны vйлчлvvлэгч, зочин, тvнш, найз, жуулчиндаа *хvvхэн* олж өгдөг, тусгай vйлчилгээ vзvvлдэг өөрөөр хэлбэл хvний наймааны зуучлагч болдог *өгөөмөр* зантай мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгvй шуналтай болсон адгийн амьтад юм уу даа! Энэ л явдал их дэлгэрэх юм бол энэ Монгол моод болох юм бол бид сөнөнө дөө сөнөнө…

 

За за энэ ч яахав гээд энэ асуудлыг монгол хvн таны амиа бодсон амгалан зангаар хойш тавья!

*Пөөх гадаад хvн! Бөөн доллар* гээд л нvдээ аниад шvдээ зуугаад л бөхөлзөөд л бvр хормой хотоо сөхөөд л гvйлдэцгээсээр байх уу? Эсвэл тэдэнтэй хамууд болж хэдэн муу монголчуудаа хулхидаж хуурч дээрэмдэж луйвардаж зарж арилжаж эх орныхоо эд баялагийг зөөлгөж тонуулсаар байх уу?

Аливаа юманд хэм хэмжээ гэж байх ёстой бусуу. Бас хууль журам, ёс зvй гэж баймаар. Энэ бvхнээ мартаж, умартаж, уландаа гишгэж *Пөөх гадаад хvн! Бөөн доллар* гэж гvйлдсээр байх уу?!! Бодоцгооё болгооцгооё!

Өөр сэжим өөр арга зам өөр гарц өөр ашигтай ажиллагаа өөр мөнгө олох арга зөндөө бий нь тодорхой. Бөөн бөөн жуулчид жил бvр ирж манайд бужигнаж л байг л дээ. Бид ч гэсэн бөөн бөөн доллар өвөртөлж баяжиж л байя л даа. Гэхдээ юманд учир бий гэж!

 

Гадны гуйлгачин яагаад Монголд баян босс бэ?!

 

Гадны гуйлгачин нөхөр эсвэл тэндээ хэн ч биш эгэл нэгэн байсан нөхөр Монголд ирэхээрээ яагаад ийм баян тарган цатгалан босс болж юу хvссэнээ хийж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ вэ? Тэр ч байтугай манай төрийн албан хаагч, хууль цагдаагийн эрх мэдэлтнvvдийг маань хvртэл гар хөлөө болгон эрхэндээ оруулна вэ?

Нэгд дээр дурдсан бидний гадны хvн л бол бөөн доллар гэж сэтгэдэг сэтгэлгээнээс болж хөнгөн явдалт хvvхэн шиг тэдэнд татагдаж хөл алдаж байгаагаас болж байгаа хэрэг. Тэгээд л өөрсөдөө ч мэдэхгvй тэдний гар хөл мөнгө олох машин луйвар дээрмийн тvнш болох явдал бөлгөө.

 

Харин хоёрдугаарт нэгэн зvйл байна аа. Энэ бол хууль бус мөнгө оруулж ирж угаах явдал. Учир юу вэ гэвэл гадны оронд банкны хvv нь маш бага байдаг аж. Харин манай Монголын банкны хvv тэднээс бараг 10 дахин илvv өндөр байдаг нэгэн сонин тогтолцоо байдаг аж. Ингээд л нөгөө нэг эх орондоо байдаг л нэг эрхэлсэн ажил эзэмшсэн мэргэжилгvй ирээдvй нь бvрхэг гадаад нөхөр чинь энэ сургийг дуулаад л байгаа эд хөрөнгө байр саваа барьцаалаад л хэдэн доллар зээлж аваад л Монголд нисээд ирдэг юм байх.

Мэдээж гаалийнханд  хахууль хаяад л эсвэл манай банкныхантай эсвэл эрх мэдэлтнvvдтэй хуйвалдаад л нөгөө хэдэн сая доллараа яаж ийгээд хууль бусаар нуугаад оруулаад ирэх бол нэг их асуудал биш гэнэ. Ингээд л мань гадаад монголд бол од болно доо.

 

Ихэнх мөнгөө Монголын хvv өндөртэй банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулчихна. Харин vлдсэнээр нь нэг сайхан хаус 1 жилээр тvрээслээд л удахгvй өөрөө vржигдээд гараад ирэх их мөнгөө бодоод ашгаа тооцоод л алгаа хавсраад л хэвтчихнэ дээ.  Мэдээж монголд амьдрах өртөг хямд болохоор бvр ч таатай.

Гэхдээ бас болоогvй Монголд нэг юм хийж байгаа харагдах хэрэгтэй бас цаашлаад монголд ажил бизнес эрхэлж байгаа гэж визээ сунгаж байх хэрэгтэй тул нэг юм /буудал баар саун хоолын газар, ресторан/ гэхчилэн vйлчилгээний газар жилээр тvрээслээд авчихна.

Харин тэр нь ашигтай ажиллах vгvй нь тvvнд огт хамаагvй. Зөвхөн хэдэн ажилчдынхаа цалинг тавьж барж байвал барав. Гэхдээ монголд ажиллах хvч маш хямдхан болохоор тvvнд бvр ч таатай.

Хамгийн гол нь нөгөө гадаад нөхөр босс болон хувирч тэрхvv өөрийн газартаа өөрийн дураар дургиж монгол охид хvvхнvvдтэй наргиж, ёстой л нөгөө хөлөөрөө толгой хийж тарвалзахад нь хэрэгтэй.

Мөн монголын төрийн тvшээд хууль цагдаагийн ажилтан гэх мэт хэрэг болох хvмvvсээ хааяа дайлж цайлж долдигнож хахуульдахад нь, мөн өөртөө ашигтай луйвар бизнесийнхөө лобби хийж байхад бvр догь.

Монгол хvн Монгол эх орондоо өөрийн биеэр яагаад зарим vйлчилгээний газар /баар, зочид буудал, ресторан, хоолны газар г.м./  ажиллуулаад ашиг олж чадахгvй дампуураад байдаг мөртлөө гадны хvнд тvрээслvvлэхэд эсвэл гадны хvнд худалдахад тэр нь дампуурахгvй сайхан ажиллуулаад байгаад байдгийн нэг гол нууц энэ юм.

Ингэж л гадны гуйлгачин монголд босс болж дураараа дургидаг бөлгөө.

Болж өгвөл нэг монгол хvvхэн эхнэрээ болгоод авчихвал бvр сайхан нэг том бамбайтай болж байгаа нь тэр. *Пөөх гадаад хvн, бөөн мөнгө* гэсэн сэтгэхvйтэй нохойн гуяар далласан ч гvйгээд ирэх хvvхнvvд Монголоор нэг байгаа болохоор энэ бол асуудал биш. Дараа нь бол хаяад алга болоход асуудалгvй. Vгvй ядахад л хамтран амьдрагч монгол охид бол хэд хэдээрээ олддог юм байх.

Бvр их *хуцах* юм бол Монгол иргэний vнэмлэх 2 саяаар гаргуулаад авчихдаг гэнэ шvv.

Сураг дуулаад чих тавиад тэр бvхэндээ анализ хийгээд байсан чинь нэг иймэрхvv л байна даа.

Арай ч дээ гэхээс өөр vг эс олдов. Танд ямар санагдаж байна.

 

Манай хамаг мэдлэг боловсролтой залуу сайхан хvн болгон гадагшаа гарч тэндхийн хамаг хар бор хvнд хvчир ажлыг нь хийж эрvvл мэндээрээ хохирч боол болж байх хойгуур араар нь зөрөөд тэндэхийн ажилгvй анхиагvй гуйлгачин луйварчин харийхан зөрж орж ирээд босс болж *бурхангvй газрын бумба галзуурна* гэгчээр дураараа дургиж тансаглаж ах дvvс vр хvvхдийг нь бас боолчилж, охид хvvхнvvдээр нь зугаацаж байх…

Аймаар нийгэм!

 

/Болод.М/

Bolod01@chinggiss.com

Сэтгэгдэл бичих!

2007-04-22 - Yana daa zaluusaa

Бичсэн: Зочин
odoogiin b.dald buruutan bii 1.Manai ulsiig udirdana gej heleed busniulj bui amitad 2. Neg bayan amitan olood suuchihna esvel yuni tuluu amidarch bgaagaa medehgui neg shil arhi uudaag neg ohintoi honochihvol bolloo gesen zaluuchuud bid hamgiin tom buruutnuud. manaih shig jijig ulsiin hvn dor hayj 3 hel medeh yostoi gesen delhiin standart b.dag bhad manaid nuguu olon jil surdag helnii angiinhan ni barag yum medehguig ni bi harad ikh gaihaj b.a daaaaaaaaaaaaa!!!!!!!!!!
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax