bolod.M

2007-04-18 - Итгэмээргvй юм!

Энэ чих vv итгэмээргvй юм их дуулах юм даа. Энд тэнд хvмvvстэй уулзаж ярилцаж явах нь ээ эсэн бусын юм бишгvй л дуулж сонсдог. Гэтэл саяханаас итгэхэд бэрх итгэлээ гэхэд хvлээн зөвшөөрөмгvй зvйл сонсов.

Хэдэн нөхдvvд урагшаа явж Өвөр-Монгол Хятад ороод иржээ. Тэд бизнесийн тvнш хайж ашигтай бизнес судлах зорилготой явсан юм санж.

Гэтэл уулзсан Өвөр-Монгол, хужаа болгон шахуу *Монголоос охид хvvхнvvд зуучилж оруулж ирваа, нэгийг нь 10.000-100.000 юаниар аббаа, тэд нарыг ажлын байраар хангаж өндөр цалин өгнөө, манайд  маш их дэлгэрч байгаа хамгийн ашигтай эрсдэлгvй бизнес энэ шvv* гэж байх юм гэнэ. Жаахан охин байх тусмаа vнэ ханш бvр ихээр өснө шvv гээд шивэж байна гэнэ. Өөрөөр хэлбэл хvний наймаа хийе, Монгол охидоо аваад ир энд биеийг нь vнэлvvлье гэж.

Бас болоогvй монголд хэд хэдэн бараа /охид хvvхнvvдийг/ нийлvvлдэг нөхдvvд нь байдаг гэнэ. Тэд нь сардаа ядаж ганц бараа /хvvхэн/ илгээх цаашлаад тэр нь тогвортой сайн ажиллавал тэрнээс нь хувь буюу шагнал хvртэж суудаг тухай сайрхаад авч.

Тэгээд тэднийг бас нэг салбар нийлvvлэгч маань болооч ээ гэж санал тавьсан юмсанж.

Ийм л юм сонсоод ихэд зэвvvцэн эргэж ирсэнээ тэд ярив.

 

Ер нь нутаг буцаж байгаа Монгол хvн болгонд шахуу л араас нь *сайн найзаа ганц нэг боломжийн охид хvvхнvvд олж авчирч өгч тус болооч их мөнгө өгнө шvv* гэж гуйж байх юм гэнэ. Ийм л эрээ цээрээ алджээ.

Бас ийм юм сонсоод алга хавсран ашиг харж анд гардаг арчаагvй амьтад ч манайхан дунд цөөнгvй байдаг гэнэ. Тэдний гол ажил нь охидыг хуурч өндөр цалинтай ажилд зуучлана гээд л хятадуудад худалдах. Ингэж амар аргаар мөнгө олох…

 

Гэхдээ хамгийн гол нийлvvлэгчид нь буюу хvний наймааны эх булаг нь энэ Монгол улсад маань байдаг бололтой. Энд хамгийн тvрvvнд дурдахад эртнээс Монголд суурьшисан хятад иргэд, мөн Монголд ирж тvр бизнес эрхэлж байгаа хятадууд, Монгол иргэн болчихсон хужаа нар охид хvvхнvvдийг уургалаж урхидаж уран vгээр хуурч урагш нь хил давуулж зарах ажлыг хийдэг аж. Ийм сvлжээ болсон байдаг гэнэ.

Тэд ихэвчлэн Монголд баар саун цайны газар зочид буудал оёдлын vйлдвэр  гэх мэт vйлчилгээний газар ажиллуулдаг бөгөөд энэхvv ажил бизнесээрээ далимдуулж ажлын зараар голчлон охид хvvхнvvдийг ажилд авч ар амьдрал уг хvнийг нь судалж байгаад л тохирохыг нь эх нутагруугаа сэмхэн худалдаж орхидог гэх.

Энд манай Иргэний бvртгэл мэдээллийн төв-ийн ажилчид ч татагдан оролцдог бололтой. Ахиухан хэдэн төгрөг чулуудах юм бол тэд цагийн дотор ч хамаагvй юуг ч бvтээж өгдөг гэнэ лээ. Бvvр хятад иргэд өдгөө Монголд ирээд бvр Монгол иргэн болох моод дэлгэрч байна гэнэ. Нэгэн авгай нөхөр хоёр хужаа саяхан Монгол иргэний vнэмлэхтэй, сайхан монгол овог, нэртэй, бvр боржигон овогтой болчихсон тууж явахтай таар ч мэл гайхаж цэл хөхрөв. Нэг хужааг жихэнэ цэвэр монгол болгоход дор хаяж 2 сая төгрөгтэй байхад л бvх юм ок гэнэ. Гурван vеийн намтартайгаа, төрсөний гэрчилгээтэйгээ, жинхэнэ Монгол гэсэн иргэний vнэмлэх гараад ирдэг гэнэ шvv…

 

За ямар ч атугай энэ мэт итгэмээргvй зvйлс дуулдаад бvр өрнөөд байна гэнэ шvv таминь.

Манай хууль хяналтынхан болоод тагнуулынхан энд юу хийж юу бодож байдгийг бvv мэд. Иргэний бvртгэл мэдээллийн төв хавьцаа л хэд хоног эргэлдэж, нэг утасны vзvvр олоод л хөвөхөд их юм гарах бий вий. Учир нь хуурамч бичиг баримт хийлгэх гэсэн хужаа нар тэр хавиар нэг зөндөө дээр нь монгол охид хvvхнvvдийг хужаа руу гаргах гээд гадаад паспорт гаргуулах гэсэн сэжиг бvхий этгээдvvд ч тэр хавиар зөндөө. Тэдний нийтлэг нэг дvр төрх нь яаралтай бас хахуультай…

За за vг олдов байна.

Жирийн иргэн мань мэтэд дуулдаад л сонсогдоод л бvр дайралдаад байна шvv тагнуулчидаа…

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax