2007-08-19 - *Нууц эсвэл Мэдэхгvй* гэж мянган vгний таглаа!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/
Мэдэхгvй гэж мянган vгний таглаа гэж нэгэн vг бий. Тэгвэл төрийн байгууллага албан тушаалтануудын хувьд МЭДЭХГYЙ-ээс гадна НУУЦ гэдэг нэг мянган vгний таглаа болж аль эрт соц vеэс ид моодонд ороод олон жилийг vдэж байгаа бөгөөд өдгөө ардчилсан ил тод нийгэм бvхий улс болсон хэдий ч моодноос гарах янзгvй мөнхийн моод чигээрээ байх шинжтэй байна.
Тухайлбал ямар нэгэн төрийн албан тушаалтанаас ямар нэгэн зvйл тодруулах талаар иргэн бvv хэл ямар нэгэн ТББ, иргэний холбоо, за тэр ч байтугай сэтгvvлчид хvртэл мэдээлэл авах гэхээр нь урдаас НУУЦ гээд тас загнаад хөөгөөд явуулдаг жишиг манайд байсаар л байна. Жирийн иргэнд бол төрийн байгууллагын vйл ажиллагаа явуулж байгаа бодлого арга хэмжээ болон бусад мэдээллvvд бvгд нууц. Нууц биш байсан ч нууц. Бvvр болохгvй бол тухайн асуултанд хариулах хvн олдохгvй эсвэл амралтаа аваад явчихсан тул та тvр хvлээнэ vv! гэх.
Баримт дурдая. Саяхан Yндэсний соёбо хөдөлгөөнөөс зарим нэг албан тушаалтан болон засаг дарга нарт нэгэн хvсэлт бvхий албан бичиг явуулжээ.
Yvнд: Хvсэлт гаргах нь:Vндэсний Соёмбо хөдөлгөөн эрх ашиг нь зөрчигдсөн ард, иргэдийг өмгөөлөн, хамгаалах vндсэн зорилгоо биелvvлж, төрийн vйлчилгээний ил тод байдлыг хангах, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилготой иргэдийн шударга тэмцлийг дэмжин ажиллаж байна.
Танай дvvргийн иргэдээс олон тооны санал, гомдол манай байгууллагад ирсээр байгаа тул энэ асуудлыг хамтран шийдвэрлэх бололцоог бvрдvvлэх, иргэдэд vнэн зөв мэдээлэл хvргэх vvднээс доорхи мэдээллийг бидэнд ирvvлэнэ vv.
1.1997 оноос 2006 он хvртлэх газар олголтын захирамжуудыг хавсралтын хамт
2.Дvvргийн хэмжээнд бvртгэгдсэн хvvхдийн тоглоомын талбайн тоо, байршил
3.1997 оноос хойш баригдсан бvх төрлийн барилгын тоо-болон гvицэтгэгчиин тухай
мэдээлэл зэргийг гаргаж өгнө vv.
Албан бичгийн хариуг ... ирvvлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.
Гэтэл ихэнх дvvргээс ямар ч хариу ирээгvй бөгөөд ганц ирсэн нь нэг иймэрхvv хариу өгсөн байна.
Баянгол дvvргийн засаг дарга П.Цогтбаатар гэсэн гарын vсэг тамга бvхий албан бичигт:
*Хариу хvргvvлэх нь:
Танай байгууллагаас ирvvлсэн 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/112 албан тоотоор гаргасан хvсэлттэй танилцахад уг хvсэлтийг биелvvлэх боломжгvй байна.
Молгол Улсын Байгууллагын нууцын тухай хуульд "хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бvрэн эрх, чиг vvргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана","бусдад задруулахыг хориглоно" хэмээн заасан байна.
Төрийн vйлчилгээний ил тод байдлыг хангах vvднээс маргаантай асуудлаар шаардлагатай мэдээллийг гаргуулж авахыг хvссэн шvvх болон цагдаагийн байгууллагад хандсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох материалыг тухайн байгууллагын эрх бvхий албан тушаалтны хvсэлтээр олгох болно.* хэмээжээ.
Бас нэгэн баримт өгvvлэхэд:
Мөн тус байгууллагаас НИТХ-ын дарга Н.Болормаад доорх албан бичиг хvсэлтийг гаргаад иймэрхvv хариулт авсан байх юм.
Асуултад хариу авах тухай
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгзрийн нэгж, тvуний удирдлагын тухай Монгол улсын хуульд Хурлын даргын нийтлэг бvрэн эрхийг тодорхойлсон 22-р зуйлийн 22.1.9-д "нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хзрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулҗ биелтэнд нь хяналт тавих. 22.1.11-д "Засаг даргын vйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион баигуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах" гэж заасныг vндэслэн дараах асуултад хариу авахаар ийнхvv хандаж байна. Vvнд:
1. Нийслэлийн иргэдийн хурал орон сууцны хорооллууд дахь хvvхдийн тоглоомын талбай болон сургуулиудын биеийн тамирын талбайд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад ямар хариуцлагыг хэзээ тооцож байснаа зохих баримттайгаар мэдээлнэ vv ?
2. Нийслэлийн иргэдийн хурлаас иргэд болон хуулийн этгээдvvдийн /сургуулиудын/ зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан гэм хорыг арилгуулах талаар ямар арга хэмжээ авсан бэ ?
3. Нийслэлийн иргэдийн хурал Монгол улсад цорын ганц хvvхэд залуучуудын"Найрамдал парк"-ийн газрыг компаниудад хэсэгчлэн өгч байгааг таслан зогсоож хууль ёсны эзэмшигч "Найрамдал парк"-д нь vлдээх талд шийдвэр гаргуулах арга хэмжээ авч байсан уу? Тиим бол хэзээ, яаж, Vгvй бол яагаад?
4. Иргэдийн хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярын шийдвэр, захирамжаар олгогдсон хэдэн газарт хяналт, шалгалт хийж, ямар арга хэмжээ авч, ямар хариуцлага тооцож байсан бэ?
Н.Болормаа *Таны тавьсан асуултанд хариу өгөх удирдах албан тушаалтан, албан хаагч нар хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан тул зарим асуултанд тодорхой хариулт одоогоор өгөх боломжгvй*
Дээрх асуултанд Н.Болормаа дарга ийнхvv хариулжээ:
Асуултад хариу өгөх тухай
Жич: Таны тавьсан асуултанд хариу өгөх удирдах албан тушаалтан, албан хаагч нар хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан тул зарим асуултанд тодорхой хариулт одоогоор өгөх боломжгvй байна.
$(function() {
//More Button
$('body').on("click", ".comment_more", function()
{
var ID = $(this).attr("id");
if(ID)
{
$("#comment_more"+ID).html(' ');
$.ajax({
type: "GET",
url: "../entry.php",
data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 6791, "w" : "bolodM"},
cache: false,
success: function(html){
$("#comment_container").append(html);
$("#comment_more"+ID).remove();
}
});
}
else
{
$(".comment_morebox").slideUp();
}
return false;
});
});
|