...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харанг...