bolod.M

2007-04-17 - Бvхэл мөнгөн тэмдэгтээс илvv задгай мөнгөн тэмдэгт ард тvмэнд илvv хэрэгтэй байна!

Монголоо гэж баян хоосоны ялгаа туйлдаа хvрч байгаа газар болох нь ээ янз нь.         Эгэл борчууд гэгддэг ард тvмэн нь амьдрал ядуу байна задгай мєнгєний хэрэгтцээ их байна наандаж 5000, 10000-ын дэвсгэрт байтугай 500, 1000 тєгрєгийг дэлгvvр хоршоо автобус унаанд задлаж єгч чадахгvй хэцvv юм гэж гомдоллож байхад нэг хэсэг нь мєнгє тєгрєг євєр тvрийд багтахгvй хэцvv байна бушуухан 20.000, 50.000, 100.000-ийн дэвсгэрттэй болмоор байна гэж таахалзах.

Ядуу зvдvvхэн амьдралтай байгаа ард тvмэн бид чинь ганц талх авах, дээр нь тvрхэх сахар маслоо граммаар ч болов авах, хvvхэддээ ширхэг чихэр бохь авч єгєх задгай мєнгє нь улам олдохоо больж нvдний гэм болсоор. Тэгэхэд зарим нэгэн эрх мэдэлтэн УИХ-ын чуулган дээр цалин хангамжаа авахаар євєр тvрийвчэнд багтахгvй хэцvv юм 100.000-ын дэвсгэрт ч гаргасан яадаг юм гэж томорч байх.Тэгэхэд жирийн албан хаагч бидний хувьд заримдаа яарч сандарсан vед 5, 10.000-ын бvхэл дэвсгэртийг задалж єгєх газар олдохгvй байх тохиолдол элбэг. Бvр банкруу ороод задлуулах гэхээр задгай мєнгє байхгvй гээд урдаас хэнэг ч vгvй хэлж байх жишээтэй.

Гэтэл харин нєгєє баян тарган эрх мэдэлтнvvдийн хvсэл тэр дороо л биелэлээ олж УИХ-ын тогтоол гарч Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын тушаалаар гар эсгэм, будаг нь ханхалсан 20 мянгатын дэвсгэртүүд энэ сараас гүйлгээнд орж мєнгєє багтааж ядсан тэдний магнайг тэнийлгэв бололтой.

Харин мань мэтийн хvмvvс цалин гэсэн чинь гуравхан ширхэг дэвсгэрт авчихаад тvvнийгээ задлуулах гэж баларч явах юм байна даа гэцгээж байна. Yнэн хэрэгтээ Монголд бvхэл мєнгєнєєсєє илvv задгай дэвсгэрт илvv хэрэгтэй байх шиг ажиглагддаг. Ард тvмэнд 5, 10 тєгрєг ч их мєнгє байдаг тєдийгvй тvvний буянаар л хэрэгцээгээ хангадаг гэж болно. Энэ мєнгєєр юу авдаг юм бэ гэж гайхах хэрэггvй наад захын нэг жишээ дурдахад л гэр хорооллын айл бол 5 тєгрєгєєр ундныхаа усыг худгаас авах, 10 тєгрєгєєр ганц ширхэг шvдэнз авч галаа асаах гэх мэт энгийн мэт атлаа амин чухал хэрэгцээг нь хангана.

            Тэгэхээр тєр засаг,  Монгол банк маань ганцхан баячууд хєрєнгєтнvvдэд буюу єєрєєр хэлбэл єєрсєддєє зориулж хууль тогтоол гаргаж хэрэгжvvлэх биш ард тvмнээ бодсон тэдний бодит амьдрал ахуйг давхар харж бодолцож баймаар санагдана.

Эцэст нь хэлэхэд тєрийн тvшээдэд баячуудад ад vзэгдээд байгаа задгай мєнгєн тэмдэгт чинь эгэл ард бидний халаасанд хэрэгтэй хэрэгцээнд нэн чухал байгааг анхаарах биз ээ.

Бvхэл мєнгєн тэмдэгтээс илvv задгай мєнгєн тэмдэгт ард тvмэнд илvv хэрэгтэй байна!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax