bolod.M

2007-04-17 - Архины реклам арай ч дэндэж байнаа!!!

Архины реклам арай ч дэндэж байна гэж хэн хvнгvй ярих боллоо. Саяханаас Монголын оюутны холбоо ч гэсэн дуугарч эхэлж байх шиг байсан.

Yнэхээр ч хаа сайгvй л архины реклам. Урд нь Нямдорж гуай ХЗДХЯамны сайд байхдаа бас ч гэж хорьж бариад хуулийг мєрдvvлэх гээд байдаг байсан.  Гэтэл єдгєє Одбаяр сайдын vед архи дарсаны реклам замаа алдаж гvйцэж байх шиг. Ингэтлээ ч найзан дундаа орж арай болохгvй байхаа. Анхандаа далд нууцхан реклам зонхилдог байсан бол єдгєє бvр ил болж *архи уу архи уу, таны анд нєхєр, байнгын хэрэглээ*  гэх болж.

Архины vйлдвэрийн эзэд єєрсдєє улс тєрчид болж, хvчтэй нам бvлэгт хамаардаг олигархууд болохоороо ингэж хуулийг уландаа гишгэж дураараа дургиж дунд чимгээрээ жиргэж байгаа бололтой гэж хvмvvс хий дэммий л халаглах болж.

Ийнхvv ард тvмнээ доромжилж тєрийн хуулиа зєрчигч том толгойтой эрхэмvvдийг байгууллага vйлдвэрvvдийг яалтай ч билээ дээ. Тэд эрх мэдэлтэй мєнгєтэй хvчтэй бvхний дээгvvр сvнгэнэж байна.

Бvр бvх л хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн амыг таглаж чадаж байна.

Учир нь тэд чаг чаг хийгээд тэдний эсрэг муулсан мэдээ эсвэл хуулийг уландаа гишгэж реклам цацаж байгаа талаар бичих дуугарах гэвэл тэр дор нь тус хэвлэл мэдээллийн эзэнтэй тохирч хэдэн сая тєгр єгч тус хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус архиныхаа рекламыг цацах хамтран ажиллах гэрээг жилээр нь хийчихээд л нам болгодог гэх. Хорыг хороор гэдэг шиг.

Хэн хэндээ ашигтай наймаа. Тус хэвлэл мэдээллийн байгууллага рекламтай бас нэлээд хэдэн тєгрєгтэй сэтгvvлч цалинтай харин нєгєє архины компани маань яаж ч хууль зєрчсєн єєрийг нь муулах хэвлэл мэдээлэлгvй бас дээр нь байнгын рекламтай. Ингээд л гvйцээ. Зах зээлийн нийгмийн хууль юм болов уу гэхээс єєр хэлэх ч vг vл олдоно.

Yvний vр дvнд архины борлуулалт ихсэнэ . Монголчууд архин далайдаа живсээр. Ядуурал газар авсаар. Нийгмийн бухимдал ихсэсээр. Гэмт хэрэг гэр бvл салалт єнчрєл хагацал...

Хvvхдийн талхных нь мєнгийг замаас нь аавынх нь халааснаас хар архи дээрэмдсээр. Хvн архи уух єєрийнх нь хэрэг л гэнэ. Yнэн хэрэгтээ архи хvнийг ууж байна цаашлаад эрvvл мэндийг нь ууж байна, гэр бvлийг нь ууж байна,  авьяасыг ууж байна, амьдралыг нь ууж байна,ирээдvйг нь ууж байна,хvн чанарыг ууж байна, нийгмийг, Монгол улсыг маань тэр чигээр нь ууж байна. Бид ДОХ гээд л айж орилолдоод байна. Тэрнээс чинь дутахгvй тэрнээс чинь илvv ч байж мэдэх аюулт тахал хот хєдєєгvй биднийг бvрхээд улам газар авч байна. 200 тєгрєгний *євгєнтєєс* гадна 600, 1000, 1500, 2000 тєгрєгийн чанарын шаардлага хангахгvй зєвшєєрєлгvй архинууд дэлгvvр бvрийн лангуун дээгvvр намайг ав намайг ав гээд ярайсаар. Хvvхэд залуус маань амссаар ахисаар шараа тайлсаар архинд донтсоор...

 Пиво бол шингэн талх гээд л хvvхэд хєгшид эмэгтэй эрэгтэйгvй гударцгаагаад л байна. Бас л согтсоор, донтсоор байна. Цааш ахисаар улам хатуу юмруу vнэтэй рvv нь тэмvvлж дурлана.

 

Эртний нэгэн домог санаанд орж байна. Бурханы шавь явж байтал урд нь ямаа хvvхэн архи гурав барьсан чєтгєр гарч ирээд замыг нь хааж ямааг алж ид эсвэл хvvхэнтэй нєхц, vгvй бол архи уу гэж ятгаж гэнэ. Бурханы шавь амьтан алах нvгэл тул болохгvй, хvvхэнтэй нєхцєх бас нvгэл тул болохгvй харин архи уух нь арай бага нvгэл юм гэж дотроо бодоод архийг нь ууж гэнэ. Гэтэл нэг сэрсэн єнєєх бурханы шавь маань архи ууж согтоод дур хvсэл нь хєдєлж хvvхэнтэй унтаад ямааг алаад идчихсэн байж гэнэ.

Ийм л аюултай эд бол архи. Манайд архи пивоны реклам ихсэж ил задгай болж газар авч байгаа нь юутай ч сайны ёр биш болов уу.

Эсвэл шулуухан рекламдахыг нь хуулиар зєвшєєрч татварыг нь чангатгаад тэрхvv мєнгийг нь эргvvлээд архины эсрэг сурталчилгаанд зарцуулвал яадаг юм бол. Ямартай ч энэ тал дээр ХЗДХЯ, сайд Одбаяр та анхаарал хандуулж ажлаа хийхгvй бол хєл толгойгоо алдах нь байна шvv!!!!!!!!!

2006 он
Сэтгэгдэл бичих!

2009-06-13 -

Бичсэн: gereltuya
Амжилтын анд Алтантүрүү, Тэрийг хар даа алитайг нь жихшиг. Ер нь далд ириклам их л байгаа. Далд ч гэж дээ, сохор хүн ч харахаар ил. Харин мөнгөөр нүдээ таглуулчихсан нөхдүүд бол тэнэгрэлийн дээд болчихсон. Тэд юу ч хардаггүй, сонсдоггүй, бас мэддэггүй. Тэгсэн хэрнээ төрийн эрх бариад, шийдвэр гаргаад, төрийн албыг залгуулж байгаашдээ. Боож үхмээр балиар
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax