bolod.M

2007-04-17 - Монгол улс эзэнгvйдэх нь ээ!!!

Ажилтай ажилгvй таарсан хvн болгон л шахуу нэг бол гадагшаа явах гэж байгаа эсвэл гадагшаа яаж явах вэ гэх болж. За тэгээд хаашаа яах гэж явах нь вэ хэмээн асуухаар *хаашаа ч яах вэ очоод юу ч хийсэн яах вэ, Монголдоо юу хийдэг юм бэ амьдрал барзгар ирээдvй бvрзгэр байна ш дээ ямар ч байсан гадагшаа гарахад алдах юм байхгvй эндээс л дээр гэдэг шvv* гэх. 

 Хатуухан хэлэхэд Монгол минь *там* болоод харийн орон *диваажин* болоод хvн болгон тийшээ зvтгэх болоо юу даа. Энэ тал дээр төр засаг юу бодож төвөвлөж суудаг юм болдоо хөөрхий?

 2.5-хан сая хvнээ аятайхан амьдруулж чадахгvй төр засаг, төрийн тэргvvн удирдагч тvшээд байгаад ч яалтайв дээ. Ёстой л нөгөө ичиж *vхмээр* юм гэлтэй.  

Харин ч бvр хvмvvсээ гадагшаа явж ажиллаж амьдрахыг нь дэмжсэн бодлого төр засаг барьдаг нь нууц биш. Yvнийгээ эерэгээр тайлбарлахдаа гадаадад ажиллаж амьдарч байгаа хvмvvсийн ар гэрлvvгээ илгээж байгаа мөнгөөр монголын валютын бараг дийлэнх хувь бvрдэж байна гэх.

Цаад гадаад улс орнууд нь танай ядарсан хямдхан ажиллах хар хvчээс чинь авья л гэх юм бол гуяа алгадаад л хэдэн мянгаар нь экспортлоход бэлэн. Vнэндээ монголын хамгийн том экспортын бvтээгдэхvvн нь хvн нь өөрөө болоод байх шиг.

Сонгуулийн сурталчилгаандаа хvртэл бараг бvгд л шахуу ам уралдан би сонгогдвол манай нам ялбал тэдэн мянган хvн гадаадад гаргана ажиллуулна гэцгээж бvр нэр усыг нь бvртгэж сонгогчдынхоо энэхvv хvсэл сонирхол дээр нь буюу хоббин дээр нь ажилласан. Зарим нь ч тойрогийнхоо тэчнээн хvнийг төрийн өндөр сэнтий эрх мэдлээ ашиглан гадагш нь гаргасанаа бахархалтайгаар мөрийн хөтөлбөрөө биелvvлж байна гэж сайрхаж байх жишээтэй. <br>

Манай орны хувьд 1994 оноос эхлэн гадаадад ажиллах хvч зуучилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар л гэхэд  нийт 10.700 орчим хvнийг зуучлалын 16 байгууллага Япон, БНСУ, Унгар, Чех, Тайвань  зэрэг оронд гаргасан гэсэн судалгаа байдаг аж. Тэдний олонхи нь буюу есөн мянган хvн Солонгост ажиллаж байгаа аж.

Тэгвэл энэ жилийн хувьд зөвхөн “Зуучлах товчоо”-ны шугамаар 10 мянган ажилчин гаргах квоттой болж дарга Сvхбаатар нь магнай тэнэгэр ажил их байгаа аж. Ямартаа л Зуучлах товчооны даргын нэр хvнд улсын ерөнхийлөгчөөс, далай ламаас ч өндөр шvv гэх яриа гадуур гарч байхав дээ. Харин Солонгост хараар ажиллаж байгаа 100 мянган хvн бий гэсэн таамаг төдий тоо байдаг. <br>

За тэгээд Монгол хvн очоогvй газар гэж дэлхийд vгvй гэлцдэг. Ямартаа л гадны нэг хvн манай улсын хvм амыг 2.5 сая гэж дуулаад танай эх оронд чинь тэгээд хvн vлдсэн юм уу хаа л явна байж л байдаг ш дээ гэсэн байхав дээ. Энэ бол тэгэхдээ бvр 90-ээд оны яриа гэж бодохоор одоо бvр нvд нь орой дээр нь гардаг биз.

Мөн хоёр хөрш Орос Хятад ч манай монголчууд нэлээд их  амьдардаг, зарим нь тэнэж явдаг гэдэг. Одоо Австрали, Швед, Чех зэрэг оронруу хvн зөөх нь ихслээ. Саяхан бvр Чех руу 200.000 төгрөгөөр хар ажилчид гаргаж байгаатай таараад vнэхээр гайхлаа. Угтаа бол 1000 доллараар гаргаж байгаа юмсанж. Даанч манайханд тэр мөнгө нь байхгvй болохоор очоод ажиллахаар нь цалингаас нь суутгаж авах гэж тийм арга хэрэглэж байгаагаа мань зуучлагч нөхөр ярьж байсан.

Энэ мэт арай л дөнгvvр ажиллах чадвартай болгон нь харийн орныг зорьсоор. Хээрийн галуу нисэх vл хvрэх газарт Монголчууд хар бор ажлыг нь хийж амьдарсаар. Гэхдээ энд vнэхээр тэдний монголдоо илгээж байгаа оруулж байгаа авчирч байгаа хөрөнгө оруулалт их байгаа гэдгийг магтах нь зvйн хэрэг ч гэлээ сvvлийн vед нэг л гадагшаа гарвал ирэх ч vгvй тэгээд цаашаагаа аргаа олоод дамжаад баруун луу гарна гэх болж. Зарим ч нь тэгдэг гэнэ. За тэгээд гайгvй газар очоод гайгvй аргаа олсон нь бол юун Монгол манатай эргэж очих хvсэл ч төрдөггvй гэх юм билээ. Эргээд л Монголдоо ирсэн ч гэсэн амьдарч чадахгvй бараг л бушуухан гадаадруугаа буцдаг юм байх. За тэгээд боловсрол мэдлэг өндөр бол гадаадаас буцаад ирнэ гэдэг бол бараг л худлаа даа гэх. Тэндээ сайхан амьдарч сайхан орчинд байхыг хvсдэг болсон гэх vндэстний тусгаар тогтнолын хэмжээний айдас бvрхэж байх шиг санагдана.

Гадаадад очоод хvмvvстэй уулзаад хэзээ Монголдоо очих гэж байна даа гэж асуухад *ямар ч байсан нас ахихаараа нутагтаа очиж яс тавиндаа* гэх. Нээрэн л манай эх орон маань ямарт эх орноосоо дайжиж дайжиж иэрэгсдийн ясаа тавьдаг *оршуулгын газар* юм уу гэх эгдvvцэл төрvvлнэ. 

Монгол хvн Монгол нутгтаа эзэн суухаас сайн дураараа татгалзаж харийн оронруу тэмvvлэхээс илvv эмгэнэл гэж байх уу даа таминь. Гэхдээ олон хvн очоод л юмтай болоод хэдэн цаас цуглуулаад л ирнэ ш дээ гэж өмөөрөх байх. Бас vгvй юм аа...!

Нутгийн маань нэг байрнаасаа хөдөлсөн чулуу 300 жил эргэж байраа олж чаддаггvй юм даа гэсэн өвгөдийн vг санаанд орж байна. 

Гадаадын өндөр хөгжилтэй оронд өндөр боловсрол мэдлэг эзэмшvvлж сургах зорилгоор залуучуудаа эргэж ирээд их бvтээн байгуулалт хийх болзолтой маш нарийн өндөр шаардлагатай гэрээгээр төр засгаас бодлогоор бөөн бөөнөөр нь илгээх бол өөр хэрэг гэхсэн. Харин ч ийм бодлого хэрэгжvvлвэл зохилтой мэт. Гаднаас баахан мөнгө комиссын хувцас зээл тусламж гэж авахын оронд залуусаа илгээж суралцуулах мэргэжил дээшлvvлэх дадлага хийлгэх талын төсөл хөтөлбөр зээлд илvv их анхаарч төсөл хөтөлбөр тусламжийг чиглvvлвэл хавьгvй дээр байлтай.  

Эцэст нь хэлэхэд аль чадалтай чадвартай авьяастай иргэд залуус уран бvтээлчид чинь гадагшаа цувраад дууслаа. Хэзээ тэд улс эх орноо хөгжихөөр ирнэ vгvй бол ясаа тавтихаар ирнэ гэж байх вэ? Эх орон минь эзэнгvйдэж байна. Vнэндээ улс эх оронд материалаг хөгжлөөс илvv хvний нөөцийн бодлого хvний хөгжил илvv хэрэгтэй баймаар. Дэлхий нийтийн хандлага ч тийм болж. Чадвартай хvний нөөцийн хомсдол дэлхий нийтэд нvvрлэж байна. *Тархины ангууч* гэх чадвартай хvмvvсийг олж ажилд зуучилдаг шинэ мэргэжилтэнvvд хvртэл бий болж дэлхий даяар хэрэн бэдрэн явдаг болж гэнэ.

 Улс эх орны хөгжил хvний хөгжил биш, иргэн хvний хөгжил улс эх орны минь хөгжил билээ!!!  Таны миний та бидний хөгжил Монгол улсын хөгжил мөн.

2006 он

Болод.М

Сэтгэгдэл бичих!

2008-03-05 - gegeen.com

Бичсэн: гэгээн
hi, australia ruu hun zoodog bolsiimuu, nemelt medeelel haanaas harj boloh bol
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax