bolod.M

2007-04-17 - *Бурхангvй газрын бумба галзуурна*

Монгол оронд маань гадны тvм буман шашин чөлөөтэй зэрэгцэн оршин тогтнодог болоод багагvй хугацаа өнгөрөв. Аргагvй л ардчилсан орон шvv хэмээн шогширно. Ардчилалын салхитай хамт хаа сайгvй бөө удган, мэрэгч төлөгч, лам шар нар мандан бадарч моодонд орох болсон.

Их л удаагvй гадны элдэв шашин хvч тvрэн орж ирэх болсон. Цухас дурдах юм бол бидний олон жил шvтэж ирсэн бөөгийн шашин болон буддагаас маань гадна, христ, лал, андо, *мунн*, марго гэх мэт олон шашин урсгалууд нэвтэрч сvм хийдvvд борооны дараах мөөг шиг олшров. Эгээ засгийн газрын ордоноос маань сайхан сvрлэг тансаг харшууд сvм нэрийн дор баригдаж эхлэсэн.

Нэг их бурхан шашин гээд сvйд болоод байдаггvй ихэнх монголчуудын маань оюун санааг булаацалдан хөөрхөн *дайн* дэгдсэн гэхэд хилсдvvлэг болохгvй. Ядуу зvдvv зовлон зvдгvvр сэтгэл санааны тогтворгvй энэхvv байдлыг ашиглан олон ч хvнийг эгнээндээ нэгтгэж цөөнгvй vнэнч фанатуудтай болцгоов.

Бvр сонгууль шиг л хувцас хоол тvгээж ном товхимол тарааж рекламдах нь гайхалтай. Номлол цугларалтанд нь ирсэн хvнд хоол өгч гарыг нь цайлгадаг гэх. Ийнхvv эд зvйлээр хvнийг татаж оюун санааг нь хулгайлдаг бололтой гэх. Бидний олон хvvхэд багачууд Есvс, ертөнцийн эзэн гэж сvйд болдог болсон нь маш сайн менежмент рекламтай нь холбоотой байх.

Улсын маань ерөнхийлөгч хvртэл номтой хvний шавь, буддын шашны vнэнч шавь хэмээн өөрийгөө рекламдаж илт шарын шашнаа хөхvvлэн дэмжиж бараг хамт суугаад л ном уншихаа шахдаг болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Энэ нь сайн хэрэг ч гэлээ нөгөө талаар тун таагvй хэрэг байж болох. Учир нь vндсэн хуулиндаа бvх шашинд эрх тэгш хандана гэж заачихаад л төр засаг нь шарын шашиндаа илт тал засаж бvгдээрээ л шахуу очин мөргөж сөгдөн бараалхаж холилдон орших нь хачирхалтай. Бvр олон нийтийн дунд *шашин төрийг хослон баригч манай ерөнхийлөгч* гэх явган яриа гарсан удаатай. Эсвэл төрийн шашин гэж аль нэгийг нь зарлан тэрний ёс жаягаар явбал таарах гэлтэй.

Vнэндээ төр шашин хоёр холидохоороо ямар их төвөг авчирдагийг тvvхээс харахад андашгvй. Харилцан бие биеэ хvндлэн оршвол зохилтой мэт санагдана. Ер нь шашинаас vvдэлтэй нам эвсэл бvлгэм ямар их туйлширч улайран зvтгэдгийг гадны жишээнээс харж болно. Иргэд нь ч гэсэн хуваагдаж тэмцэлдвэл ямар их гай авчирдагийг арабын ертөнцийн мөргөлдөөн алан хядлага тогтворгvй байдлыг харахад л сэтгэл сэртхийнэ. 

Өнөөдөр гэхэд л дээрхийн гэгээн Далай лам манайд айлчилж байгаа энэ vетэй давхцан бас нэгэн энэтхэгийн дээрхий гэгээн гэж өөрийгөө өргөмжилсөн нөхөр ирж 10.000 төгрөгийн vнэтэй баясалгал хийлгvvлж Монголчуудыг гэгээрvvлэх юм байх. Энд ерөнхийлөгч сууна ч гэх шиг.  Бас болоогvй Есvсийн бас нэг нөхөр ирж Монголын хараагvй иргэдийг хараатай болгож суумгай хvмvvсийг явдаг болгож ид шид гэдгийг vзvvлж өгөх гэнэ.

Нэгл өдөр тэнгэрээс бvх бурханд зэрэг зэрэг манайд залран буугаад ирэв гэнэ бvгдэнгээс нь адис авч чадвал хөлсийг нь долоочихвол энэ насандаа тамд очихгvй нь лавтай боллоо гэх хvн ч таарч байх юм.  Энэ мэт *бурхангvй газрын бумба галзуурна* гээч болох нь дээ манайд. Аль жинхэнэ дээрхийн гэгээнтэн байж биднийг гэгээрvvлэх юм болдоо гэх бодол ч төрнө.

Угтаа ядуу зvдvv амьдрал тааруу хvмvvсийн боловсрол мэдлэг нимгэн сэтгэл санаа нь тогтворгvй газар оронд л элдэв шашин машид хөгжин дэлгэрдэг гэх юм билээ.

Монголчууд биднийг бурхан ивээх болтугай!!!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax