bolod.M

2007-04-18 - Монголын амьдрал vргэлжилсээр

 

Монголын амьдрал vргэлжилсээр. Тэр дундаа монголын хvн амын талаас илvv хувь нь шавсан Улаанбаатар хотод амьдрал өрнөсөөр vргэлжилсээр. Улаанбаатарын тэнгэрт гашуун утаа суунаглаж хоолой хорсгох, замын энхэл донхолд бvдчих, улаан шороо уут хог хийссэн хэвээрээ.  Нар гачуурт хавьцаагаас манддагаараа мандаж орбит хавьцаа жаргадгаараа жаргасаар.

Улаанбаатарын гудамжинд бvх юм янзаараа. Жирийн иргэд жирэн годон хөлхөлдөж хажуугаар нь улаан цагаандаа гарсан улс төрчид улаан олигарх, улаан авилгалчин, улаан гэмт хэрэгтэн гэх мэт нэр хоч зvvсэн ч суудлаасаа зvvгдсэн хэвээр улам томорч сайд дарга болсоор, улаан коммунист, улаан ардчилагч гэлцэн улс төрийн  намууд улаа шагайлцаж албан тушаалын наймаа арилжаа хийж найрааны сайд төрvvлж сар болохгvй огцруулж тоглосоор,  улаан хувьсгалчид жагсаал цуглаан өлсөглөн дайралт хийн улайрсаар, улаан хамгаалагч цагдаа нар төрийн ордон, төрийн тvшээдээ хамгаалж ард иргэдтэй улаан булдруу болтолоо тэмцэлдсээр, улаан архичад улаан зам дээр энд тэндгvй унаж босон унтаж хэвтсээр цагдаа нь ч тоохгvй болсон хэвээрээ, улаан хулгайч дээрэмчид урдуур хойгуур эргэлдсээр уут сав хармай хотруу урт хуруугаа дvрсээр, улаанаар уруул хумсаа будсан улаан янханууд дох тэмбvv экспортлож импортлосоор *Улаанбаатар* буудлынхаа vvднээс хальж, найман настайгаас наян настан болтол шахуу өргөжиж Улаанбаатарын баар сав буудал булан тохой хаа сайгvй эргэлдсээр, улаан гараа тоссон гуйлгачин тvvлэгчингvvд муу усны нvх, орц хонгилоор тэнэж амьдарсаар, улаан мөнгөний төлөө юу ч хийээс буцахгvй болтолоо оюун ухамсар нь доройтсон ирээдvй хойч олширсоор… Улаанбаатарт маань ув улаан юм зөндөө л байх шиг…

Булан тохой гудамж талбай хvvхдийн тоглоомын газарт хvртэл өнгө vзэмж муутай өндөр хашаа барьж, өргөн нvх ухаж, хаус, хотхон, цамхаг, худалдааны төв гэх мэт сvржин нэртэй даржин байшин амбаар босгох нь их бvтээн байгуулалт ирээдvйн хотын хөгжил дэвшил ажээ.

Хотын төв хавьцаа нь эгэл борчууд албан хаагч дундаж амьдралтай иргэдийн орон сууц ноёлж, албан байгууллага vйлчилгээ vйлдвэрлэлийн төв болж, харин гуу жалга уулын налуу, булш, хог шороо  ихтэй хотын захын гэр хороолол нь ядуус борчууд болох дийлэнхийнх нь оромж болж, харин хотоос зайдуухан, тусгай хашаа хайстай, цэвэр агаар цэнгэг устай газруудад нь оддын, баячуудын, жаргалын, нарны гэх мэт сайхан нэртэй ихэс дээдэс баян тарган боссуудад зориулсан дээд зэрэглэлийн тохилог тансаг орд харш сvндэрлэж амьдрах газар болох төлөвтэй. Ингэж л нийгэм маань Улаанбаатар маань Монголчууд маань ялгарч хуваагдаж зиндаа зиндаандаа болж байх шиг.

Улаанбаатарын  залуучуудын бараг л хоёр хvний нэг нь өөрийн гэсэн толгой хорогдох орон байргvй шахуу байх. Ээж аавындаа шахалцаж, хадамын хаяанд хөглөрч, хамаатан садныдаа адлуулж, нийтийн оюутны байранд толгой хоргодож,  энд тэнд хөлсний байр, халаасны өрөө мэтхэнд амьдарч арай гэж олсон хэдэн цаасаа бvгдийг нь шахуу хөлсний байранд хураалгаж аргацаан бор хоног шар нарыг vдсээр.

Хөдөөнөөс хотруу хөврөх ард тvмний зам балрахгvй зурайсаар. Гэр хороолол хаяагаа тэлсээр. Ядуусын тоо ч өссөөр. Монголоос гадаадруу хөврөх ард тvмний зам балрахгvй зурайсаар. Бvр тодорсоор…

            Нэг иймэрхvv өнгөтэй монголын амьдрал vргэлжилсээр.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax