bolod.M

2007-04-18 - *Төрийн ордон уу, сvнстэй байшин уу, эртний балгас уу? * тойрсон яриа

Ингэхэд байна шvv дээ...

Төрийн ордон уу, сvнстэй байшин уу, эртний балгас уу? гэж хvмvvс тааж ядан ярилцах болсон гэнэ. Жуулчид хvртэл жанжны талбайд ирэнгvvтээ л их л сонирхон энэ юу юм бэ гэж итгэж ядан асуудаг гэнэ шvv.

Ингэхэд байна шvv дээ...

Их Монгол улс байгуулагдсаны 800-н жил, төрийн маань бор ордонд халгаатай өнгөрөх нигууртай байна. Аргагvй дээ жил нь орж байгаа юм гэж хэлэх зурхайч ч олдох байх шvv. Төрийн 800 жил ч аргагvй хатуу орж байнаа. Өмнөөс нь  хөдөлгөөн жагсаал өлсөглөн тасарсангvй. Цагаан хоолой хангинаж хvмvvсийн элдэв хараалын vгэнд чихээ дөжиртөл, бараг нураад унадаг бол нуртлаа булуулав. Бас дээр нь байнга л шахуу vvд хаалга руу нь босогчид дайрч довтолж амар заяа vзэхгvйн дээр цонхыг нь хагалж, помидор, өндөг, цас, чулуу гээд гарт дайралдсан бvхнээрээ нvvлгэж нvдэв. Yvдэн дээрээ эрхэм дээдсvvдийн дvрс нэр бvхий мануухай шатаалгаж золигт гаргуулж ч vзэв. Yзээгvй юмаа vзэж, эвий минь их л зовлоо доо. Цэрэг цагдаагаар хэдэн давхар бvслvvлж байж л мэнд vлдэв бололтой. Төрөө сайн хамгаалдаг цэрэг цагдаадаа баяр хvргэх vv яах уу...

 Дээр нь энэ их жилийн ойн ажил төрсөн өдрийнхөө хvрээнд төринй ордон маань *нvvрээ угаалгаж* өнгөө засаад авах аз тохиож ганц баярлав. Гэвч өнөөдрийг хvртэл гивлvvрээ авч чадахгvй ичингvйрсэн хэвээрээ эртний балгас шиг нууцлаг юм байсаар байна. Энэ хэвээрээ ойгоо дуусгаж ч мэдэх.  Зовлон нь ч дуусах болоогvй бололтой...

Ингэхэд байна шvv дээ...

Их ойн ажлын хvрээнд манай дээдсvvд төрийн ордоны хэвлийд нойрсож байсан Д.Сvхбаатар, маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын гурван удирдагчдынхаа алтан шарилыг хөндөж бурханч, *ясчин*, гавьяат гэх мэт олон цол гуншинтай болсон Пvрэвбат ламтанаар ном уншуулаад л нэг шөнө нууцаар аваачаад хөдөөлvvлчихсэн гэх. Yvний цаана их учир жанцан бий гэж хардагсадын хардлага ортой юу, хоосон уу...

Улсынхаа удирдагчдын шарил бунханг хөндөж, шилжvvлэхдээ ард тvмнээсээ асууж саналыг нь ч сонсолгvй, салах ёс ч хийлгэлгvй, эрдэмтэн мэргэдтэйгээ ч зөвлөлгvй төр засаг том толгойлоод шийдчихсэнд нэг хэсэгтээ хvмvvс гайхаад өнгөрсөн.

Yvнээс хойш л Төрийн ордонд маань их удирдагчдын маань сvнс хорогдсон шvv гэх явган яриа тэнэх болсон. Их ойгоороо зарим нэгэн болдоггvй амтай хvмvvсээс авсан төрийн ордоны шинэ нэр нь тэгээд *сvнстэй байшин* болж байх шив. Арай vгvй байлгvй дээ, энэ ч арай дэндэж байнаа ...

Ингэхэд байна шvv дээ...

Удахгvй Их Монгол 800-г маань vзэхээр гадны жуулчид тэр дундаа төрийн томчууд эрхэм дээдсvvд бөөн бөнөөрөө цувна, тэгэхээр төрийн ордоныхоо өнгө зvсийг засах нь зvйтэй гэлцэн хөрөнгө мөнгө харамгvй төсөвлөж, санд мэд, яаруу сандруу, цаг нартай уралдан их бvтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан оров. Хэдэн томчууд энэ далимд дээгvvрээ баахан бялуу хувааж хvртэв гэж хvмvvс бас яриад байх юм аа. Ямар ядаргаатай юм бэ тээ...

Гэвч сайн юманд садаа мундахгvй гэгчээр, хөрөнгө мөнгө хаяад ч, татвар гаалиас нь чөлөөлөөд ч, өдөр шөнөгvй 24 цагаар ажиллуулаад ч, төрийн ордон маань засал авч амжилгvй онгорхой балгас шиг юм л, өндөр хашаа, тороор хvрээлvvлж, кран техник шавуулсан чигээрээ л ойгоо угтаж ойгоо дуусгаж гадаадынханд их бvтээн байгуулалт өрнөж байгаагаа сурталчилсаар байх нь тодорхой болов. Хөдөлгөөнvvдэд эзлэгдээд, оргvй хоосон балгас болсон байснаас бас дээр юм уу гэнэ vv. Гэхдээ л vгvй ядахдаа энэ ондоо багтаасай гэж бvгдээрээ залбирцгаах уу...

Ингэхэд байна шvv дээ...

Гай газар доороос гэж, нэг барилгачин нь ордоны барилга дээрээс унаад бурхан болов. Дээдсvvд ч нэг их юман чинээ тоосонгvй *агуу юм дандаа өмнөө юм уу хойноо эрсдэл дагуулж байдаг юм* гээд чимээгvй өнгөрөв бололтой гэнэ.

Харин юманд эмзэг ханддаг, элдэв зvйл ярих дуртай, цээр сэжиг ихтэй зарим хvмvvс ч өөр хоорондоо төрийн ордон хvний амь авчихлаа *сvнстэй байшин* ч болох нь боллоо шvv  гэж шивэр авир хийгээд авав. Дарин дээр давс гэж энэ дээ. Арай гэж намжаад мартагдаж байсан шинэ хоч дахиад л сэргэх нь энэ vv. Тэгэс гээд намжих болтугай.

Гэхдээ хамгийн гол нь төрийн маань жил орж байгаа энэ бэрх цагт тэнд ажиллаж байгаа хvмvvс дор бvрээ сайн тарни ном уншуулж, хөдөлмөр хамгааллын аюулгvй байдлыг хангаж болгоомжтой ажиллахад илvvдэхгvй боловуу гэж... Ум мани бадми хум.

Ингэхэд байна шvv дээ...

Цааш нь энэ тухай өөр хvнд битгий хамаагvй яриарай...

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

2008-10-07 - sonin l yum

Бичсэн: Зочин (зочин)
surprise ...
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax