bolod.M

2007-04-18 - Монголд сайхан амьдрал байна...

            Манайхан Монголд хаана, ямар ч байгууллагад ажиллахад цалин бага хэмээн чамлангуй ярьцгаадаг. Ийм ч учраас ихэнх залуус маань гадагшаа гарч ажиллах сонирхолтой болжээ. Харийн оронд хараар ч хамаагvй очоод хар ажил хийж сард 500-1000 долларын цалин авахыг мөрөөддөг гэхэд хилсдvvлэг болохгvй. Гэхдээ мэдээж харийн оронд тэд тийм ч сайхан байдаг гэвэл худлаа. Хvний нутагт гэр орноосоо хол санаж гунихарч дээр нь хоол унд агаар орчноосоо эхлээд л таарахгvй  зохицохгvй зовно. Элдэв асуудалд санаа зовох юм мундахгvй. Хэдэн цаас цааш нь хийх гэж эрvvл мэндээ ч хоёрдугаарт тавьж зvтгэнэ. Боссынхоо далайсан газар далд орж далласан газар ил гарч хэдэн жил зvтгээд эцэст нь өвчин эмгэгтэй болж бvх насаараа эрvvл мэндээрээ хохироод ирэх нь ч цөөнгvй. Энэ мэт санаснаар болдоггvй хорвоо гээд мацана даа.

Vнэндээ ихэнх л залуус маань ээж аавыгаа шатааж эх орондоо дөрөв таван жил сурч дээд мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ ажиллаж ч амжилгvй өчнөөн цаг хугацаа мөнгө зарсаныхаа vр дvнг vзэлгvй гадагшаа гараад арилдаг.

Хатуухан хэлэхэд очоод шал угааж, хог цэвэрлэж, *цэцэг* тvvж хэрэгцээгээ хангаж хэдэн жил болоод эх орондоо ирнэ дээ. Зарим нь тэр чигээрээ арилах нь ч бий. Зvтгэж байж хэдэн цаас цуглуулаад эсэн мэнд эх орондоо ирж чадсан бол байр машин дээр нь нэг жижигхэн дэлгvvр эсвэл цайны газар кафе ч юм уу нээгээд л гэдсээ илээд хэвтэнэ дээ.

Нэг л их гадаадад байж байгаад ирсэн хvн бас болоогvй бөлтөрнөө. Монгол *мяа* байна, манай тэнд бол янзтай гээд нэг л их сайхан амьдарч байгаад ирсэн мэт бурж өгөхийг нь яана. Vнэндээ бол ОО өрөөнд шахуу толгой хоргодож хамаг л хар бор ажлыг нь морь нохой мэт зvтгэн хийж байгаад ирсэн байж.

Энэ бол Монголын өнөөдөр болоод залуусын мөрөөддөг бодит амьдралын нийтлэг дvр зургийн нэгээхэн хэсэг гэж болно. Гэхдээ жаахан хэтрvvлэг хатуухан vг байгааг хэлэх хэрэгтэй байх. Vvнээс гадна гэгээлэг сайхан зvйл ч илvv их байгаа. Гэхдээ сайнаасаа илvvтэй муугаа эхлээд ярьж байх нь хэрэгтэй мэт. Бид сайнаа хэтэрхий их ярих дуртай магтах туйлшрахдаа гарамгай. Энэ бvхнийг энд ингэж нуршихын учир нь гэвэл таарсан уулзасан хvн болгоны залуус бvрийн хоёр хvний нэг нь гадагшаа явлаа, явах гэж байгаа, явмаар байна гэж ярих болсон байна. Монголд амьдрал байхгvй болоод тэд ингэж зугтаж байна уу?

Тэгвэл Монгол улсад маань бид өөрсдөө хичээвэл ажиллаж амьдрах сайхан боломжууд хэдийн бий болжээ. Сайн мэргэжилтэний хомсдол хаа сайгvй л нvvрлэж. Бас дээр нь бидний хэлдэгээр хар бор ажлын хvний нөөц бvр байхгvй шахуу болж. Тэгсэн хэрнээ л ажилгvй байна ажил олдохгvй байна гадагшаа л явмаар байна гэх. Ажилдаа эзэн болоод хийж чадвал өндөр цалин дээр нь амьдрах боломж манайд нээлттэй байна. Ажилд авах гэж чадварлаг хvний эрэлд мордож байгаа маш олон байгууллага компаниуд байна. Манайд 300- 1 сая төгрөгийн цалин амлаж ажилд урьж байгаа газрууд ч их болжээ. Залуусыг хvрээд ир манайд ажил хий, амьдралын чинь баталгааг хангая гэж байна. Тэдэн жил ажиллаад байр машинтай болох боломж олгоё гэх болж. Харин залуус бидний хувьд сайн суралцах хичээж ажиллах л хэрэгтэй байна.

Бvгдэээрээ өөртөө итгэлтэй өөдрөг сэтгэлтэй өмнөө тавьсан зорилготой байж улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж хамтдаа хөгжихийг уриалж байна.

Залуу хvн ядуу байх гутамшиг биш харин мэдэхгvй чадахгvй байх л гутамшиг!

Эцэст нь онцлон хэлэхэд Монголд амьдрал байна байх байхдаа сайхан амьдрал байна! Тэгэхээр бид ирээдvйгээ өөдрөгөөр харж тэмцэх л vлдэж байх шив. Танд амжилт хvсье!

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax