bolod.M

2007-04-18 - Нийтийн тээврийн vнэ 100 төгрөг...

  Тухайн vед буюу тэртээ тэмцэлийн vед энийг бичиж суув шvv дээ ...!

Нийтийн тээврийн vнэ 100 тєгрєг боллоо гэвэл та итгэх хэрэгтэй. Vнэндээ ингэх боломж ч байна…

Шинэ оны хамгийн том *хар бэлэг*-ийг нийтийн тээврийнхэн ард тvмэндээ барьж 2006 оныг эхний єдрєєс нь л бухимдлаар будлаа. Нийтийн тээвэр гэдэг угаасаа л ард тvмний унаа. Тэнд зєвхєн эгэл ажилчид, оюутан залуус, хvvхэд хєгшид л зорчидог. Манай дундаж болон дундаас дээш цалинтай айл єрхvvд цалингаас цалингийн хооронд л жороолж амьдардаг нь нууц биш. Шинэ оноо угтах гээд байдгаа сэгсэрсэн ардуудын хувьд энэ нь vнэхээр хvнд цохилт болсон. Гудамж талбай автобус бvр ажил дээр хvртэл *яалтай ч билээ дээ* гэх аргаа барсан vгс чихний vзvvрт дуулдана. Хажуугаар нь *Муу эр дайнд хєєрнє* гэдэгчлэн микро автобус, таксинууд хvртэл vнээ хєєрєгдєж нэмж нэрмэж байгаа нь vнэхээр харамсалтай. Ай хєєрхий монгол хvн хэзээ монгол хvнээ хайрладаг, vйлчилгээний байгууллага ажилтнууд нь ард тvмэн хэрэглэгчдээ хvндэлдэг болно доо… Том оврын автобуснуудын хувьд vнээ нэмэхээс єєрєєр ашиг орлогоо нэмэгдvvлэх арга олддоггvй л юм байх даа. Болгоё л гэвэл арга нь олддог хорвоо юмсан. Толгойд нь суусан хэдэн дарга нар зах зээлийн ухаан менежмент гэдэг юмаар жаахан толгойгоо цэнэглэж сайн менежер болохгvй бол хол давхихгvй нь тодорхой. Эхлээд ажилчдаа мэдэж байж соёлтой сайхан шударга vйлчилдэг болгочихоод дараа нь єєр юм яривал яасан юм бэ. Буудал дээрээ ч зогсохгvй давхидаг, хєгшид хvvхэд суулгалгvй хаалгаа тас хаадаг, тасалбар тасалж єгєхдєє гар татуу, орой 20 цаг болов уу л vгvй юу сураг алдардаг, эсвэл орой болмогц л хувийн автобус шиг хээв нэг 100-гаар явлаа vнэмлэх хєнгєлєлт хамаарахгvй гээд орилчихсон явдаг, цайны цаг энээ тэрээ гээд сураггvй болчихдог, цагаараа явахгvй хэмнэсэн тvлшээ микроныхонд арилжчихдаг аргаа олсон амин хувиа хичээсэн ааш гэдэг тамтаггvй хэдэн жолооч кондукторуудаа эхлээд маллах хэрэгтэй болов уу. Эс бєгєєс vнээ 500 тєгрєг болгоод ч бахь байдгаараа байхад гайх хэрэггvй. За тэгээд цааш нь санахнаа зєвхєн энэ тасалбарын хураамжааc єєр юмаар ашиг орлого олж болохгvй гэж хэн хэлсэн юм бэ. Єнєєдєр манайд реклам сурталчилгаа гэдэг юм vнэхээр хєгжиж хаа сайгvй л рекламны самбарууд. Тэгвэл энэ олон халтар автобуснууд чинь тэр чигээрээ л хєдєлгєєнт рекламны самбарууд байна ш дээ. Энэ тал дээр тvлхvv анхаарал хандуулж дотор гадаргvй хvнд хэрэгтэй мэдээ мэдээлэл реклам сурталчилгаагаар дvvргэвэл боломжийн хэдэн тєгрєг олж болмоор юм шиг. Гэхдээ бас л vvнд арга ухаан хэрэгтэй. Хэзээ аманд алим унаад ирэх бол гээд амаа ангайн хэвтэх биш бvхий л арга ухаанаа гарган ажиллах нь мэргэжилтнvvдийн ухаан мэдэх хэрэг. Мєн энэ хэдэн мянгаараа єдєрт хог болон хаягдаж байгаа тасалбараа *чулуу* болгож яагаад болохгvй гэж. Дээр нь мєн реклам хэвлэж дотор нь сугалаатай болгож ч болох юм. Ер нь л *болохгvй юм гэж vгvй бvтэхгvй юм гэж vгvй бяцхан туулай барыг ч барьж идэж болно* гэдэггvй билvv. Автобус компаниуд хамтраад рекламны компаниудтай нийлээд vйлдвэр компаниуддаа хандаад реклам сурталчилгаагаа тавьж харилцан дэмжиж хамтран ажиллах уриалга гаргаж ч болох юм. Тєр ч vvнд хєшvvрэгдэж єгч болно. Ажил хаяна єлсгєлєн зарлана босно тэмцэнэ гэхээсээ ємнє болгох талаар жаахан толгойгоо євтгємєєр юм аа. Манайхаан. Микроныхон єдєрт дунджаар 30.000 тєгрєгийн ашиг хийдэг. Vvндээ ч онгирдог гэнэ лээ. Бvр 100 тєгрєгєєр давхиад шvv дээ. Арга ч vгvй биздээ 16 хvн чихээд хvvхэд хєгшид ялгалгvй зодохоос наагуур болж мєнгє авдаг юм чинь. Замын цагдаа *найзууд*-даа єдєрт хэдэн удаа ч 2000 тєгрєгийн торгууль гэхэд ч хаашаа юм хахууль гэхэд ч хаашаа юм чулуудаад л нисгээд л байдаг. Болоод л байсан. Гэтэл бас ямар тахил нь буруу єргєдєєд 300 тєгрєг болчихов. Эсвэл замын цагдаа нарынх нь татаас торгуулийн хэмжээ єссєн юм уу. Ямар ч байсан тэдэнд хандаж хэлэхэд болилдоо, ард тvмнээ єчvvхэн ч гэсэн бодол доо, илvvш дээ гэж хэлэх л байна. Харин ч энэ vеийг ашиглаж том оврын автобусуудыг шахаж, зах зээлийг нь булааж бvх чиглэлд чєлєєтэй явж, ашиг орлого ахиухан олж, ард тvмнийхээ хайр хvндэтгэлийг хvлээе гэвэл vнээ бvр 100 тєгрєг болгож *ардын хvv* шиг загнавал хэрэлдэж дугаарлаж буудал дээр шавахгvй бєєн бєєн зорчигчидоор дvvрэн бондойхгvй юу… Такси компаниуд vнэндээ єєрсдийнхєє жолоочоосоо зулгаадаг татварыг буулгах дээр л анхаараач ээ. Парк шинэчлэл энээ тэрээ гэж худлаа сvржигнэхээ болил доо. Та нарыг ашигтай ажиллаж байгааг чинь бvгд л мэдэж байгаа ш дээ. 50 гаруй такси компани байснаар одоо 10 гаруй л vлдлээ. Одоо энэ байдлаар цєєрвєл байхгvй болно ч гэх шиг битгий тэнэг тэнэг юм ярил даа. Зах зээлийн єрсєлдєєн шалгуураар мянга байсан юм шилдаг ганц л болдог биздээ. Тэгээд ч манай хотод ганц сайн том такси компани байсан ч болно… За за эрхэм уншигч та бvхэн дор бvрээ нэгийг тунгаах буйзаа. Алдаа мадагтай хэл халтирсан зvйл байх аваас єршєєн vv байна уу таны л дур… Нийтийн унаа 100 тєгрєг болж хямдрах болтугай.
Сэтгэгдэл бичих!

2009-01-18 -

Бичсэн: Зочин
love struck
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax