bolod.M

2007-04-18 - Тэртээ нэг иргэний хөдөлгөөний тэргvvн гэх Арслантай ярилцсан юм тэр нэг иймэрхvv л зvйл ярьсан шvv дээ

Бичсэн: Ярилцлага

МУ-ын Ерөнхий сайд, ЗГ-ыг цагдаа, шvvхэд өгөх буюу vе vеийн эх орончдоо алдсаар байх уу?

 

СтУР : Та өөрийгөө товч танилцуулна уу?

-Намайг Гомбосvрэнгийн Арслан гэдэг.БНАГУ-д барилгын инженер, сэтгvvлч мэргэжлээр төгссөн. Орос , Герман, Англи хэлтэй. 1989, 1990 оны заагт УБ зочид буудлын шөнийн баарны эрхлэгч байхдаа С.Зориг, Малыш Энхтvвшин, Нинж нарыг гадаадын сурвалжлагч нартай нууц уулзалт хийхэд санаачилж туслаж ардчилалыг анхнаас нь дэмжиж байсан. 1990-03-18-ны ардчилсан намын батлахтай байсан. 1996 оноос УБ сонины сэтгvvлч О.Лхагвадорж болон бусад олон хvмvvсийн хамт хvний эрх, шударга ёсны хөдөлгөөний удирдах зөвлөлд байсан. 1997-1998 онуудад “ Ил товчоо “ сонинд “ Замын Цагдаа “,  “ Бассейний Болдбаатар хvvхнvvдээ”, “ Хөх толбо “ сонинд “ Шvvх , цагдаа, янхан “, “ Монголын мэдээ “-д “ Улаан сайдын цэргvvд ба усан спорт “ зэрэг томоохон нийтлэлvvдийг бичиж байсан. 1990 оноос компани байгуулаад ажилласан боловч гааль татварын авилгалчидад долигнож, ая тал засах авъяасгvй тул эцэст нь тамгаа өвөртлөж явдаг цаасан дээрх компанитай vлдсэн. Сvvлийн 5 жилд ажилгvй лааз өшиглөж төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг л явна. Одоогоор Усан спортын холбооны хяналтын зөвлөлийн даргын сонгуультай. Зөвхөн өөрийгөө бодоод амьдарвал ч  боломжийн ажил байж л байна. Би 2005 оны 1-р сард Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад оролцох хүртлээ өөрийн мэдлэгийг чамласаар улс төрд оролгүй хойш суусан боловч ард түмний эрх ашгаас урваж зөвхөн хувийн эрх ашгаа 1-рт тавьсан дампуурсан улс төрчдийг хараад зүгээр сууж чадашгүй нь. Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг үнэн юм байна.

 

СУР: Яагаад Монголын баялгийг гадаадынхан сvvлийн vед их сонирхох болов оо?

Др. Ж.Бямбаа гуайн хэлснээр : Монгол оронд өнөөдөр нөөцийг нь тодорхойлсон 50 орчим төрлийн баялагтай, 700 орчим орд байгаагийн 100 гаруй нь алт зэсийн, 80 орчим нь нvvрсний ордууд байна.

Эрдэнэтийн овоо, Мардай, Асгат, Заамар, Таван толгой, Нарийн сухайт, Цайдам, Хамрын хурал, Цагаан суврага, Саран уул, Завханы Оюут толгой, Төмөртэй, Баянгол, Эрээн, Худаг, Байшинт, Дорнот Монголын хайлуур жоншны бvслvvр, Хөвсгөлийн Фосфоритын сав, Төгрөг нуур, Шивээ овоо, Төмөртийн овоо, Ерөөгийн сав, Бороо-Зуун мод, Жаргалтын нуруу, Улз голын сав, Тарагтын дvvрэг,  Хулс нуур, Булангийн хоолой, Баянжаргалан, Баян-Эрхэт, Улаан зэрэг алт, зэс, чулуун нvvрс, коксжсон нvvрс, цайр, хар тугалга, цагаан тугалга, ховор шороон төмөрлөг, мөнгө, уран, фосфорит хайлуур жоншны стратегийн асар их ач холбогдолтой дэлхийд хосгvй ордууд миний  Монгол оронд байгаа билээ.

Социализмын vед эхний 4 ордыг нь л голчлон ашиглаж байсан.

Харин өнөөдөр Эрдэнэтийн ордоос 4 дахин их хэмжээний нөөцтэй  Оюу толгойн зэс алтны орд  (300 тэрбум ам.$),  Оюу толгойгоос 4 дахин их нөөцтэй Таван толгойн коксжсон нvvрсний дэлхийд хосгvй орд,  Цагаан суврага ,  Баянголын  ордууд зэрэг Монгол орны ирээдvйн хөгжлийн тvшиц тулгуур болсон газар  олны анхаарлыг татаад байна.

өнөөдөр дэлхийд чили, Канад, Австрали, Монгол гэсэн 4 оронд дэлхийн уул уурхайн том акулуудын сонирхол ихээхэн төвлөрч байна.    Ялангуяа төрийн тvшээд нь авилгалд идэгдсэн, жинхэнэ ардчилал байхгvй, бvхнийг мөнгөөр шийддэг болсон Монгол орныг асар их сонирхох болжээ.

Иймд нэг хvнд ноогдох байгалийн баялагаараа дэлхийд тэргvvлэгч орны тоонд яваа Монгол орны иргэд бид өнөөдөр Латин Америк, Африк, Зvvн өмнөд Азийн зарим орнууд шиг байгалийн асар их баялгаа гадаадынханд болон цөөн тооны эрхтэн дархтандаа зvгээр өгч эцэс сvvлд нь гуйлгачин хэвээр vлдэх vv, эсвэл байгалийн баялгийн нөөцөө зөв ашиглан ард тvмнийх нь  амжиргаа  өндөр тvвшинд хvрсэн Норвеги, чили, Австрали, Саудын Араб, Кvвейт, Бахрейн  шиг болох уу гэдгийг шийдэх түүхэн цаг ирлээ.

 

СУР : Та “ Оюу толгойн “ талаар арай дэлгэрэнгvй ярихгvй юу?

Өнөөдөр Улаанбаатар шиг яг ийм хотыг шинээр бvтээн байгуулахад 10 тэрбум $ хангалттай. Улсын их дэлгvvрийн өнөөдрийн бодит vнэ 3 тэрбум ¥ буюу 2.68 сая ам.$, өөрөөр хэлбэл 10 тэрбум ам. $ нь 3730 орчим Улсын их дэлгvvр барих хэмжээний хөрөнгө юм . Харин  Оюу толгойн орд газрын нөөц нь 300 тэрбум ам.$ буюу Улаанбаатар шиг 30 хотыг барих хөрөнгө юм. өнөөдрийн Монгол орны жилийн төсөв нь 800 сая орчим ¥ буюу 680000 ам.$. Оюу толгойд өнөөдрийн байдлаар  Монголын 220 жилийн төсвийн хөрөнгө байна гэж төсөөлж болно. 

Одоогоор  Оюу толгойн болон тvvний  ойролцоох  Хvрэл vнэгийн  зэс  алтны орд газрын  нөөцийг эцэслэн тогтоогоогvйг дурьдах хэрэгтэй биз.  Фрийдланд Флоридагийн Тампа хотод болсон уулзалт дээр : “Бид 5$-ын өртөгөөр цамц оёод 100$-оор зарж байгаатай адил ашигтай ажиллах болно” гэж байсныг vнэхээр сайн бодууштай.

            Оюу толгойн “ Тогтвортой байдлын гэрээ” –г хаврын чуулганаас өмнө яаран сандран байгуулах гэж буй Монгол улсын Ерөнхий сайд болон ЗГ-ыг Монголын тvvхэнд анх удаа иргэн Б.Батбаатар бид  шvvх цагдаад өгөөд байгаа.

Биднийг “ Эрс шинэчлэл хөдөлгөөн “ ч маш идэвхтэй дэмжиж байгаа.  яагаад гэвэл өнөөдөр Монголын ард тvмний эрх ашгаас урвасан гэж хэлж болох ийм хариуцлагагvй алхамыг хийх гэж байгааг Монголын жирийн шударга иргэд хараад зvгээр сууж яагаад ч болохгvй байна.

 Барууны том компаниуд жилийн 10%-ийн ашигтай байхад л хөрөнгө оруулдаг. Бид эрсдэлийг нь тооцож 20%-ийн ашигтай байхаар гэрээ хийе гэхэд бүгд л уралдаад ороод ирнэ.  80:20 хувилбараар нөхцөл тавихад ч хvлээн авах л болно. Монголын тал анхны хөрөнгө оруулалтыг бие даан  дангаар гаргаж чадахгvй тул 70:30 ч байж болно.

 

СУР : Та “Тогтвортой байдлын гэрээний талаар тодруулах уу?

-1997 оны хуулинд зааснаар Монгол улсын сангийн сайд ганцаараа “Тогтвортой байдлын гэрээ “-нд гарын vсэг зурах эрхтэй бөгөөд хэрэвзээ одоо энэ гэрээнд гарын vсэг зурвал Монголчууд бид “ Бороо гоулд “-ын 43 тонн алтаа гадаадынханд зvв зvгээр бэлэглэснээс 500 дахин их харамсалтай явдал болох тул “ Оюу толгой “-н “ Тогтвортой байдлын гэрээ “-ний асуудлыг ядаж Хаврын чуулганаар ашигт малтмалын шинэ хуулийг  баталсны дараа ярих ёстой.

Нийт нөөцийн хэмжээ 0.6 тэрбум ам.$-той Бороо гоулдыг 5% : 95% хувиар ашиглаж буй  Канадын компани бvх алтаа олборлож дуусах vед нийт оруулсан хөрөнгөө бараг 7 дахин өсгөх боломжтой болжээ. Тэгвэл нийт нөөцийн хэмжээ нь Бороо гоулдаас 500 дахин их  Оюу толгойг  2.5% : 97.5%-иар эзэмшвэл юу болох нь тодорхой.

Бороо Гоулдтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр одоо монголчууд бид канадын талд өртэй болчихоод байгаа тул хэрэв Айвенхоу Майнзтай гэрээ байгуулах аваас монголын ирээдүйд хэлж баршгүй хохирол учрах гэж байна.

Тогтвортой байдлын гэрээг хэлэлцэгдээгүй, батлагдаагүй байгаа шинэ хуульд тохируулан яаралтай гарга гэсэн М.Энхболдыг эрүүл ухаантай гэж үзэх үү, аль эсвэл асар их авилгал авсан нь батлагдлаа гэж үзэх үү.                    Одоогийн авилгалч эрх баригчдын хvссэнээр 2.5% : 97.5% гэсэн колончлогч маягийн харьцаагаар бид  Оюу толгойгоо Айвенхоу Майнз компанид өгвөөс нөөц ашигласны татвар болон бусад жижиг татвараас нийлээд Монголчууд бид 10 тэрбум хvрэхтэй vгvйтэй ам.$-ыг авч Канадын луйварчин Роберт Фрийдланд-д vлдсэн 290 тэрбум ам.$ нь ноогдох болоод байгааг эрvvл ухаантай хэн бvхэн эсэргvvцэх бизээ.

Энэхvv гэрээг байгуулахын төлөө vнэн худал элдэв  тоо ярьж, ард тvмнээ мунхруулж байгаа эрх баригчид vнэхээр асар их хэмжээний тэрбум доллароор тооцогдох хахууль аваагvйсэн бол яахаараа захын 4-р ангийн боловсролтой наймаачин ч хvлээн зөвшөөрөхгvй ийм гэрээнд гарын vсэг зурах гэж яараад байна вэ?!

Фрийдланд :” Бид Оюу толгойг ашиглалтанд оруулснаар монголын ДНБ-ийг 30% өсгөнө,  117000 ажлын байр шинээр бий болгоно, Монголд санхvvгийн ашиг өгөөж нь маш өндөр байна” гэх мэтээр илт худал, хэт дөвийлгөн ярьж байна.

Хэрэв Фрийдландтай одоо гэрээ байгуулах аваас эхний 5 жилд  татвараас бvрэн чөлөөлөгдөж дараагийн 5 жилд 50% чөлөөлөгдөнө. Айвенхоу Майнз компаний албан ёсны орд ашиглах цогцолбор төлөвлөгөөнөөс vзэхэд vйлдвэрлэл эхэлсэн эхний 10 жилийн хугацаанд ил болон далд уурхайн тогтоогдсон өндөр магадлалт нөөцийн 85-аас илvv хувийг тээрэмдэх боломжтой байна.

Тэгээд Фрийдланд цөөн хэдэн жилийн дотор татварын хөнгөлттэйгээр асар их ашиг олоод Очирбат экс ерөнхийлөгчийн цагаан дээлээ газрын тосоор будсан Тамсаг дахь Соко компани шиг нэг л шөнийн дотор Хятадуудад зараад алга болоод өгөх вий.

Yvнээс гадна Айвенхоу Майнз компанийн 60%-ийг Хонг-Конг, Тайванийн  нэрээр Хятад Улс , 40%-ийг Фрийдланд болон тvvний нөхөд эзэмшиж байгааг ч харгалзах юм биш vv! 

 Фрийдландын vгээр явбал хэдхэн жилийн дотор Оюу толгойн орд газарт гvний ус ашигласнаас болж цөлжилт явагдахаас гадна зэсийн баяжмалаа 80-хан км-т байгаа Хятад руу зөөх байдал харагдаад байна. Мөн Оюу Толгойн байнгын дэд бvтцийн ихэнх хэсэг нь Хятадын талд маш их ашигтай, Монголд маш бага ашигтай байна. Мөн татварын хөнгөлөлт vзvvлсэн тохиолдолд манай улсын төсөвт  жилдээ ердөө л 14 сая долларын татвар хураамж орох тооцоо байна.

Монголын эрдэмтдийн vзэж байгаагаар Таван толгойн ойролцоо цахилгаан станц, говийн районд зэс хайлуулах vйлдвэрийг барьж тvvндээ Эрдэнэт, Цагаан суварга, Оюу толгойн зэсийн баяжмалыг  ялгавал Монгол улсад жил бvр 600 сая долларын орлого олох боломж байгаа билээ. Энэ мэтээр говийн районд дэд бvтцийн асуудлыг хөгжvvлэх нь маш чухал.

Тогтвортой байдлын гэрээг одоо яаравчлан байгуулваас 10 жил дараалан тохиолдож болох ган зудны хохирлоос ч хэдэн мянга дахин  илүү хохирлыг амсах аюул бидний өмнө тохиолдоод байна. Энэхүү тогтвортой байдлын гэрээг байгуулвал Фрийдландын хэлснээр Монгол улс бар улс биш харин бясаа улс болно шүү.

Иймд автобусны үнэ 100-өөр нэмэгдэхэд л бослого гаргах шахсан ядуу монголчууд бид одоо жинхэнэ босох цаг болжээ.

 

СУР : “ Айвенхоу Майнз “ компани МУ-ын хуулийн дагуу  60 жилийн хугацаатайгаар ашиглалтын 4 лиценз авсан биз дээ?

-1997 оны ашигт малтмалын хуулиар бол 1-рт : Орд газрынхаа хайгуулыг бvрмөсөн дуусгаад, 2-рт : Нөөц баялгийг эцэслэн тогтоогоод МУ-ын Эрдэнэсийн санд бvртгvvлээд 3-рт : Уг орд газрыг ашиглах  техник-эдийн засгийн vзvvлэлтийг гаргасны дараа дээр дурьдсан ашиглалтын лицензийг авах ёстой байсан атал дээрх 3 заалтын  аль нь ч бvрэн бус байхад Н.Энхбаярын ЗГ-ын vед 2003.12.23-нд дээрх ашиглалтын 4 лицензийг 60 жилийн хугацаатайгаар өгсөн нь хууль зөрчсөн тул Монголын тал буцаан авах бvрэн эрхтэй.

           Үүнийхээ төлөө Н.Энхбаяр ч хариуцлага хүлээх естой.

Зөвхөн Фрийдланд л энэ орд газрыг нээсэн гэдэг бол үнэндээ бас учир дутагдалтай. Бидний өвөг дээдэс Хvннvгийн vеэс тэрхvv Оюу толгой гэх ногоон довцогт гvнзгий нvх ухан хvдэр авч хvрэл зэвсэг хийж байсан нь өнөөдөр ч тэр газартаа vзмэр маягаар нvхнийхээ хажууд тавигдсан байдаг.

Социализмын vед Зөвлөлт нөхөд Оюу толгойн ойр хавьд хайгуул судалгаа хийж зэс алтны нөөцтэйг тодорхойлж байсан. Ардчилалын жилvvдэд Австралийн BHP Биллитон зэрэг олон компаниар дамжин явсаар эцэст нь Айвенхоу Майнзын хөрөнгөөр Монголын геологч Гарамжав гуайн шууд оролцоотойгоор асар их нөөцтэйг тогтоосон. Гэхдээ бид өөрсдийн арчаагүйгээс болж Фрийдландын хөрөнгөөр Оюу Толгойн орд газрыг нээсэн гэх баримтыг яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нь үнэхээр харамсалтай.

Хэрэв Монголын тал Оюу толгойн лицензээ Айвенхоу Майнзаас буцаан авсан тохиолдолд өнөөдрийг хvртэл зарлагдсан гээд байгаа 200-300 сая долларыг бидний өмнөөс эргvvлэн төлөх гадаадын олон том компаниуд Монголд орж ирээд хvлээгээд сууж байна. Гэхдээ бид үнэхээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг нь заавал шалгах хэрэгтэй.

Үйлдвэр худалдааны сайд Жаргалсайхантай уулзсан уулзалтанд оролцсон сэтгүүлчид, хөдөлгөөнийхөн, эрдэмтэд, ТББ-ын нийт 50 орчим хүнтэй ганцаараа үзэл бодол таарахгүй байсан Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч До.Ганболд уурласан хүмүүст бараг хөөгдөн гарахдаа: “Тэгвэл та нар Фрийдландын оруулсан хөрөнгийг эргүүлж төлвөл Оюу-Толгойгоо буцаан авч болно шүү дээ” гэсэн нь үнэндээ 1997 оны хуулиар боломжтой тул  амьдралд хэрэгжүүлцгээе.

. 

 

СУР : 1997 оны ашигт малтмалын хууль хэр сайн хууль юм бэ?

Сайд асан Хурц, эдийн засагч Авирмэд, Пvрэвбаатар, геологч Бямбаа, Дамдинсүрэн зэрэг олон эрдэмтэн докторуудын  хэлснээр Дэлхийн банкны шууд оролцоотойгоор хийгдсэн 1997 оны ашигт малтмалын хууль нь Монголын ард тvмний эрх ашгийг хөсөр хаяж, зөвхөн  гадаадынхны эрх ашгийг 100% хамгаалсан луйврын хууль  юм.

Уг нь МУ-ын үндсэн хуулинд “газрын хэвлий түүний баялаг нь төрийн өмч” гэж байгаа. Төрийн өмч гэдэг нь ард түмний өмч гэсэн ижил утгатай атал эрхэм дарга нар төрийн өмчийг ерөнхийлөгчийн, их хурлын, засгийн газрын өмч мэтээр ойлгож хандаж байгаа нь дэндүү харамсалтай. 

өнөөдрийн байдлаар 1000 гаруй ашиглалтын лиценз, 5000 гаруй хайгуулын лиценз олгогдоод байгаа нь vнэн чанартаа бараг бүгд л гадаадынханд  очиж байна. Монголын бvх газар нутгийн 50 гаруй хувь нь лицензээр олгогдсон бөгөөд vvний талаас илvv хувь нь гадаадын эзэмшигчдийн нэрэн дээр бүртгэгдсэн байна.     өөрөөр хэлбэл Монголын газар нутгийн 1/4 нь гадаадын лиценз эзэмшигчдийн шууд мэдэлд очжээ.  Эцэст нь Монголчууд өөрийн нутагтаа  чөлөөтэй ч явж чадахгvй харийнхнаас зөвшөөрөл гуйдаг тэдний амыг хардаг болсон байна. Ганц жишээ дурьдахад: Төв аймгийн Жаргалант сумын нутгийн 70% нь лицензээр олгогдож, алт олборлож буй Хятадын компаниас нутгийн ардууд “амьдралыг маань бодож, ядаж ганц уулын ам өгөөч” гэж гуйхдаа тулжээ.  

1997 оноос хойш олгогдсон бvх лицензvvдийг эргэж нэг хянах нь зvйтэй болов уу.

Бодит байдал ийм байхад  1997 оны хуулиа хамгаалж “ тоглоомын явцад дvрмээ өөрчилдөггvй “, эс бөгөөс гадаадын хөрөнгө оруулагчид гарч явах болно гэдэг байр суурийг баримтлагч цөөн тооны Монголын олигархиуд нь бол Нобелийн шагналт, Дэлхийн банкны зөвлөх асан Жосеф Штиглицийн хэлснээр цөөн тооны хvмvvс ашиг хонжоо олох, байгалийн баялгийг өөрийн болгохын тулд бvх арга хэрэгслийг ашигладаг гэдгийг баталж байна. 

Энэ хуулийг vхэн хатан хамгаалж байгаа эрхтэн, дархтнуудын  дунд Оюу Толгойн нөөцөөс 4 дахин илүү нөөцтэй Таван Толгойн ордыг эзэмшигч Экс Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг”, УИХ-ын гишvvн Сv.Батболд “Алтай трейдинг”, “MCS” групп /  ЗГХЭГ-ын дарга асан УИХ-ын гишvvн Баярцогт хувьцааны багц эзэмшдэг /. УИХ-ын гишvvн МАХН-ын бvлгийн дарга  Идэвхтэн “Туг сан” , Батж.Батбаяр “Туул кашмир”, УИХ-ын гишvvн Цэнгэл “ Хасбуу”, УИХ-ын гишvvн Батхvv “Шунхлай”, АМХЭГ-ын дарга асан одоо YХя-ны газрын дарга Жаргалсайхан, “Майн Инфо”, УИХ-ын гишvvн Бадамжунай  “Меркури”, УИХ-ын гишvvн Бат-Эрдэнэ “Ажнай”, мөн түүнчлэн ерөнхий сайд асан Элбэгдорж, шадар сайд асан Улаан, УИХ-ын дарга Нямдорж, УИХ-ын орлогч дарга асан одоо уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч До.Ганболд нарын маш олон шударга бус хүмүүс байгаа бөгөөд эд бvгдээрээ Монголын ард тvмний баялгийг хувьдаа завшиж байгаа нь нийтэд нэгэнт ил тод болжээ. Иймд 1997 оны хууль ямар вэ гэдэг нь ойлгомжтой биз.

Намбарын Энхбаярын хэлснээр Монголчууд бид эрх ашгаа гадаадыхантай тэнцvvлнэ гэдэг нь маш буруу. Ашигт малтмалын асуудал дээр Монголчуудын эрх ашиг зайлшгvй 1-рт тавигдах ёстой.  Наймаанд найз байдаггүй юм.

            Социализмын vед  30-40 жилийн турш төсвийн хөрөнгөөр  / 300-400 сая ам. $-оор / хайгуул нь хийгдэж, нөөц нь эцэслэн тогтоогдсон маш олон орд  газарт “хайгуул хийнэ” гэдэг нэрээр бараг бvх лицензийг нь 1997 оны хуулийн цоорхойг ашиглан дөнгөж 12 сая орчим доллароор хувь хvмvvст худалдсан байгаа. Ийм хуулийг сайн гэж хэлэх vv?!

1997 оны ашигт малтмалын хуулийг өөрчилвөл гадаадын том пvvс, компаниуд гарч явна гэдэг нь огт худал. Тэд яг одоо  хуулийн өөрчлөлтийг л   хvлээгээд сууж байна.

өнөөдрийнх шиг хяналтгvй  төр засагтай,  эрхэм гишvvд нь авилгалд идэгдсэн ийм оронд зөвхөн луйварчид орж ирдэгээс бус харин гаднын нэр нөлөө бvхий том компаниуд байдлыг харан эцсийн vгээ дуугараагvй байна. өнөөдрийн байдал удаан vргэлжилбэл хэзээ нэг цагт ард тvмэн нь босно гэдгийг тэд биднээс илvv мэдэж байгаа.

            Долоо хоногийн дараа эхлэх хаврын чуулганаар татварын ба  ашигт малтмалын хуулийг хэлэлцэж нэмэлт өөрчлөлтүүдийг  оруулах явцад ашиг сонирхолын томоохон зөрчилтэй гишүүдийг хуралд оруулахгүй байх ч эрх ард түмэндбайгаа. 

1997 оны ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ –ын гишvvн Сv.Батболдын санаачилсан  хуулийн төслөөс vнэндээ авах юм алга. Харин талийгаач гишvvн О.Энхсайханы шинэчлэн найруулсан хуулийн төслийг хэд гурван зvйл заалтад бага зэргийн өөрчлөлт хийвэл нэлээд чамбай хууль болно гэж бодож байна.

 

СУР : Бид Оюу толгой, Таван толгой болон бусад ордуудаа яаж ашиглавал зvйтэй вэ?

Юуны өмнө дэлхийд хосгvй, стратегийн шинж чанартай том ордуудаа төр хяналтандаа авах хэрэгтэй. Уг ордуудыг хэн нээсэн, хэний хөрөнгөөр хайгуул хийсэн бэ гэдэг нь 2-р зэргийн асуудал. Учир нь ирээдvйн Монгол орны хөгжлийн гол эх vvсвэр бол зөвхөн ашигт малтмал байх болно.  

өнөөдөр дэлхийн алтны нөөц 38000 тонн л байгаа нь өнөөдрийн байдлаар ашиглаад байвал 30-40 жилд дуусна. Мөн 40 жилийн дотор дэлхийн нефть дуусах гэж байна.

Иймд Монголчууд бид газрын доорх баялгаа маш нухацтай, төрийн хар хайрцагны бодлогоор ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс алтан дээр суусан гуйлгачин биш харин хоосон нvхтэй л vлдэх гуйлгачин болно шvv бид. Олсноороо баяждаггvй, харин хэмнэснээрээ баяжина гэдэг vг байдаг. Бид баялгаа өнөөдөр ашиглах хөрөнгө байхгvй гээд гадаадынханд зvгээр өгөхийн оронд хойч vедээ ч vлдээсэн нь дээр  шvv дээ.

            Ордуудыг ашиглахын хувьд гэвэл: vндэсний (хувьцаат) vйлдвэр,  баялгаа барьцаалж гадаадаас их хэмжээний зээл, тусламж авах, бvтээгдэхvvн хуваах зарчимаар 70:30 эсвэл 80:20 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан vйлдвэр  байгуулах зэрэг маш олон боломж бий. Харин одоогийн хэлбэр бол хамгийн ядуу буурай орнуудыг улам мөлжиж дортуулдаг концессийн хэлбэр юмаа. Манайхны зарим хvмvvсийн хэлж байгаа 51:49 гэдэг хувилбар бол байж болох хамгийн муу хувилбар шvv!         Байгалийн баялгаа яаж ашиглах нь зөв вэ гэдгийг шийдэхийн тулд юуны өмнө монголын олон шударга эрдэмтэдтэй зөвлөх естой. Харин гадаадынхны гар хөл болсон Уул уурхайн ассоциацийн эрдэмтэдийн оролцоо огт хэрэггүй.  Оллоо сайтад  байгаа Жосеф Штиглицийн “Хөгжил ба байгалийн баялаг” нийтлэлийг анхааран vзнэ vv!

2005 онд Монголын эдийн засгийн өсөлт 10.4%-иар өслөө гэж хөөрцөглөсөн. Гэтэл бодит байдалд ард тvмний амьдрал улам дордсон. Цөөн тооны эрхтэн, дархтаны амьдрал сайжирсан нь vнэнш дээ. Хэрэв Оюу толгойг өнөөгийн хувилбараар ашиглах аваас дээрхээс ялгаагvй харин ч улам дор юм болно.

 Сvvлийн vед ихээр яригдах болсон сайн засаглал гэдэг бол ил тод байдлыг дэмжих явдал бөгөөд ялангуяа олзворлох vйлдвэрийн ил тод байдал, гэрээ контракт лицензийн ил тод байдал зэрэгт зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай байна. “Тогтвортой байдлын гэрээ”  болон стратегийн чанартай том ордуудаа яаж ашиглах талаар бvх ард тvмний санал асуулга явуулах нь зөв болов уу.

            Ер нь Монгол эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсож байх нь зvйтэй байх. Монголын ашигт малтмалыг гадаадынхан маш их  сонирхож буйн тод жишээ нь Лавровын айлчлал, Бейкерийн эрээ цээргvй, Монголчуудыг илт басамжилсан явдал ч харууллаа. АНУ-ын элчин сайд Памела Слуц экс төрийн нарийн бичгийн даргатайгаа уулзахгүй байхад монголын төрийн 3 өндөрлөг хөл алдан уулзаж байгаа нь дэндүү арчаагүй, эрээ цээрээ алдсан явдал боллоо. Хөгжингvй орнууд нь ядуу буурай орнуудаас элдэв арга залиар  хамаг баялгийг нь   цөлмөн хоосолдог гашуун сургамжийг бид давтах ёсгvй.

Лигдэн хаан, Цогт Хунтайж, Галданбошигт, Амарсанаа, чингvнжав нарын vе vеийн олон арван эрэлхэг баатаруудын та бидэнд хvлээлгэн өгсөн  энэ их газар нутаг, байгалийн баялгийг бид яав ч зvгээр алдаж болохгvй. Эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй шүү дээ.

 

СУР : Та Эрvvл нийгэм иргэний хөдөлгөөндөө байгаа юу?

-Батзандантай vзэл бодол  төстэй ч  гэсэн би арга барилын хувьд өөр бодолтой тул хэсэг шударга нөхдийн хамт алим, помидорын явдлаас хойш хөдөлгөөнөөс гарсан. Гэхдээ Батзанданг эрч хvчтэй, улс төрийн идэвхтэй Монголын оюунлаг залуусын нэг гэж vнэлсэн хэвээр. Гэхдээ улс төрч хvн нэг л удаа алдаж болно  гэдэг vгийг бvv мартаасай!

 

СУР : Таньд уншигчиддаа нэмж  хэлэх зvйл байна уу?

-Монгол хvн манжийн 200 жилийн дарлалын vед ч, коммунистууд төр барьж байсан 75 жилд ч нохойн мах идэж байгаагvй. Гэтэл сvvлийн 16 жилд төр барьж байсан цөөн тооны эрхтэн дархтаны гайгаар нохойн мах байтугай хvн нь хvнээ барьж идэхээр болчихоод байгаа нь vнэн шvv дээ.

Цөөн хэдэн эрхтэн, дархтангуудын хувиа хичээсэн vйл ажиллагаанаас болж МАХН, Ардчилсан нам vнэхээр дампуурчээ. өнөөдөр багийн дарга, сумын дарга, хороо хорины дарга, их хурлын гишvvн болохын тулд “алалцаж” байна.  Тэд vнэхээр ард тvмнийхээ төлөө юм хийх гэж төрийн албанд улайрч байна гэвэл том эндvvрэл. Ард тvмний хөрөнгийг л луйвардах боломж байгаа учраас шvv дээ.

Төрийн хууль нь гууль болчихсон өнөө vед ард тvмэн “50000-ийн хулгайч нь Ганц худагт, 500саяын хулгай ч нь саарал ордонд суудаг боллоо” гэж ярьж байгаа нь нэгийг бодогдуулаад байна.

Ажилгvйдэл, архидалт, авилгал хэрээс хэтэрч Монгол хvний дундаж наслалт 1990 оноос хойш буурсаар 62 хvрлээ.

Би “ Эрvvл нийгэм иргэний хөдөлгөөн “-д байхдаа хотын гудамжаар  ганц машинтайгаар 9 хоног цагаан хоолойтой орилж явахдаа ч Сvхбаатарын талбай дээрх жагсаал, цуглааны  vеэр ч ингэж  хэлж байсан. 

Социализмын бvтээн байгуулалтын 70 жилийн турш бvтээсэн баялгийг 7-хон жилийн дотор өмч хувьчлал нэрээр цөөн тооны эрхтэн дархатнууд хуваан авч идсэн. Хувьчлагдсан 340 гаруй томоохон аж ахуйн нэгжvvдийн хувьцааны 90 гаруй хувь нь 1300 орчим эрхтэн дархтаны гарт төвлөрч байна.

            Бvх насаараа хөдөлмөрлөсөн жирийн иргэн өнөөдөр гэр бvлийн хамт айлын хашааны мухарт тvрээсийн шавар тагзанд амьдарч, УБ-ын хажууд байгаа Налайх, Төв аймагт оршин  суудаг хөгшдөө сардаа нэг ч эргэж чадахгvй байхад та бидний өмч хөрөнгийг луйвардсан этгээдvvд 100саяын жип унаад 200-300саяын орд харшид амьдраад цагаан сарын 3 хоногт гэр бvлийн хамт Америк руу “жуулчлал“ хийж байгаа нь шударга ёс мөн гэж vv.

Америкийн тэтгэвэрийн хөгшид тэтгэвэрийнхээ мөнгөөр жилдээ нэг удаа дэлхийг тойрон аялаж байхад та бидний ирээдvйн сайн сайхны төлөө гал халуун залуу насныхаа эрч хvчийг өгсөн тэтгэвэрийн хөгшид маань  өвлийн тэсгим хvйтэн, зуны аагим халуунд тамхи ширхэгчлэн зарж, цагаан утас яриулан амьдралаа зогоож байгаа нь Монголын эмгэнэл биш vv. Монголын гэрэлт ирээдvй гэгддэг хvvхэд багачууд маань 7, 8 насандаа сонин зарж, амьдралдаа нэмэрлэж яваа нь бас эмгэнэл юм биш vv.

Кино vйлдвэрийн баруун талд орших, хуучнаар Стар зочид буудлын байранд байрлах гадаадын дипломатуудын хvvхдvvдэд зориулсан, жилийн 12 мянган ам.$-ын vнэтэй  (нэг л өдрийн төлбөр 44400¥ гэсэн vг), бvх хичээл нь англи хэлээр гадаадын багш нар заадаг  ОУ-ын сургуульд манай төр засгийн томчуудын хvvхдvvд суралцаж байхад, хvvхдийнхээ 1-р ангийн  vсэглэлийн баярын 3000 төгрөгийг  ч  гаргаж чадахгvй гэр бvл зөндөө байгааг юу гэж vзэх вэ? Сардаа 200000-ийн цалинтай дарга нар хаанаасаа тийм их мөнгөтэй болвоо.

Хэдийгээр гаалийн Баатар нь Энхбаяр, Улаан, Нямдорж, М.Энхболдтой харьцуулахад жижиг гар  байсан ч гэлээ хөгшин эхийнх нь данснаас 7 тэрбум / 6 сая ам.$ / илэрч байгааг чадаж байгаа юманд арга байхгvй гээд  сууж байх уу?

Ард тvмний амьдрал өдрөөс өдөрт доройтож Монгол оронд цөөн тооны олигархуудын (улс төр бизнесийн бүлэглэл) авторитар дэглэм тогтож, ургах гэж ядаж буй ардчилалыг хэрчиж эхэлж байна. Саяхан онол практикийн бага хурал дээр Монголын урдаа барьдаг хуульчдын нэг МУИС-ийн Хууль зvйн дээд сургуулийн захирал професор Нарангэрэл Монголд хяналтгvй   төр тогтож, ардчилал байхгvй болсныг баталсан. өөрөөр хэлбэл ардчилсан оронд байдаг аргуудаар энэ төр засгийг өөрчлөх боломжгvй болжээ. Гэхдээ бид социалист хувьсгалыг хийж, vндэсний хөрөнгөтнvvдээ алж хядах гээгvй.

Солонгос орныг хөл дээр нь босгож дэлхийн хамгийн хөгжилтэй 10 орны нэгэнд багтааж  чадсан Солонгосын Ерөнхийлөгч асан чон Ду Хван, Ро Де У нар нэг тэрбум орчим ам.$ хувьдаа завшсаныхаа төлөө ял эдэлж байсан. Цагтаа шударга vнэнээрээ гайхагдаж Филиппины Ерөнхийлөгч болж байсан $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3789, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

2008-12-25 -

Бичсэн: Зочин
го го winking
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax