bolod.M

2007-04-18 - Алтжин групп Алтан захирал хохирогчдоо яах гэж байна даа

Алтжин группын САПУ худалдааны төв шатаж  700 гаруй тvрээслэгчдийн амьдралын баталгааг vнс болгосон. Тэр оройдоо л тус группын ерөнхийлөгч хадагтай Алтан зурагтаар *би тvрээслэгчдийнхээ хохирлыг 100% барагдуулна, санаа зоволтгvй* гэж ардын баатар шиг загнаж олон тvмнийг тvvн дотроо тvрээслэгчидээ уярааж чадсан.

Монгол тvмэн ч энэхvv *гамшигт* туслах хөдөлгөөн өрнvvлж багагvй л зvйл болсон. Бvр шоу тоглолт хvртэл зохион байгуулагдаж, *архичид* хvртэл дэлгvvрт ороод хөөрхий минь шатсан юм гээд *САПУ*-г нь авч байсан гэхэд хилсдэхгvй. 

Гэвч өдгөө болтол нөгөө хохирол нь барагдсангvй. Харин ч нэмэгдсэн... Учир нь тус мөнгөний алданга хvv дээр нь тэдний энэ хугацаанд хэд эргvvлээд олох байсан орлого, зарим нэгний банкны өр зээлний хvv гээд тоочих юм бол талийж өгөх нь тодорхой. Дээр нь өдөр болгон л хэрэгтэн аятай мөрдөнгийн vvд сахиж орлогын мэдvvлэг, хохирлын хэмжээгээ дэлгэж суух. Ахиухан хэлсэнийг нь дахин дахин дуудаж vнэн зөв хэл энийгээ багасга гэж дарамтлана. Учир нь зарим нэг тvрээслэгчид хохирлын хэмжээгээ зөв хэлэхгvй хэт өндрөөр хэлсэн явдал гарсан гэх. Сvvлдээ аргаа барсан хохирогчид хохирлоо хурдан гаргуулах гэж тэмцлийн хэлбэрт шилжсэн. Суулт хийж, Эрvvл нийгэм иргэний хөдөлгөөнтэй нэгдэж, шvгэл vлээж, шvдэнз бэлэглэж хvртэл vзсэн.

Алтан хадагтай хариуд нь *би ч гэсэн та нартай адилхан шатсан шvv дээ та нар намайг ч гэсэн бодох хэрэгтэй, та нар хохирлоо vнэн хэл хэтэрхий өндөр байна, төрөөс гамшигийн сангаас хэдэн төгрөг олж авах хэрэгтэй байна, манай ажилчдыг шалзаллаа, гэхдээ л хохирлын мөнгийг өгөх нь өгнө...* гэхчилэн молиго өмхvvлж цаг хожсоор.

Харин цаанаа нөгөө шатсан хэдэн балгасаа буулгаж оронд нь өндөр сайхан худалдааны төв барихаар гэрээ хэлэлцээр хийсэн шигээ гадаад дотоод ниссэн шигээ бизнесээ өргөжvvлж сууна гэх яриа ч гарсан.  Одоо хөөрхий хэдэн хохирогчид нь нэгэн компаниас хохирлоо нэхэмжилсэн vйлдвэрчний эвлэлэрхvv юм байсан бол өдгөө  төр засагтаа гомдсон иргэний хөдөлгөөн болж өргөжжээ гэхэд болно. Угтаа бол харин ч олон иргэдийн амьдралыг хохироосон энэ хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэвэл олон хvн аавын хаалга татдаггvй юм аа гэхэд томоохон банга хvртэх нь тодохой. Алтан захирлаас эхлээд барилга барьсан компани, инженер, стандарт хангахгvй барилга хvлээж авсан албан тушаалтан гээд цаашаа төр засгийн гар хөлөө дvрсэн эрхэмvvд ч хөтлөлцөж мэднэ...

 Одоо тэгтэл бvр төрөөс 50 сая төгрөг өгөхөөр боллоо ч гэх шиг хэдэн эмэгтэй гишvvд гамшигийн сангаас мөнгө гаргуулж өгөх гэж хөөцөлдөж байгаа тухай яриа дуулдах болсон. Бас дээр нь Алтжин группыг татвараас нэг хэсэгтээ чөлөөлөх хэрэгтэй ч гэх шиг сохорсон биш завших бодлого ниссээр. Алтан хадагтай vнэхээр бизнесмэн хvний ухаан гаргаж өөрийн хариуцлагагvй /vvнд тус барилга байгууламж нь зөвшөөрөлгvй стандарт хангахгvй байгууламж байсан гэх/ алдаагаа төр засагт тохож ард тvмний нуруун дээр vрvvлэх гэж санаархаж буй бололтой. Иймдээ ч улам бvр хэргийг зориудаар сунжруулж тэднийг өөрөөсөө тvлхэж төр засагруу чиглvvлж байна гэх ч яриа vнэний ортой гэх хvн олон байна гэнэ.

Яг одоо *шатсан*-аасаа хойш 110 хоног дээрээ төрийн ордоныхоо хаалга сахиж шvгэл vлээж суугаа миний монголын ард тvмний нэгээхэн хэсгийн ирээдvй амьдарлын баталгаа хаана байна вэ??? Алтан захирлын мутарт уу, ард тvмний нуруун дээр vv, УИХ-ын конопонд уу?...

Болохгvй бол төр өөрөөсөө ард иргэдийн татвар цалингаас мөнгө гаргаж өгөх биш тэрхvv гурван шатсан балгасыг нь л бараг газартай юутай нь дуудлага худалдаанд оруулвал хохирлыг нь бараг барагдуулчихаж мэдэх юм гэж нэгэн өвгөн өгvvлж сууна лээ.

Энэ хэрэгт төр анхаарлаа хандуулж Алтжин группын олон арван компанийнх нь хэдийг худалдаад ч болтугай ард иргэдийнхээ хохирлыг барагдуулж өгөх цаг нь болжээ. *Алтжин* группыг дуудлага худалдаанд оруулна гэвэл ямар вэ?

Төр төвшин тvмэн олон амгалан, *Алтжин* хэлсэн vгэндээ эзэн болж хариуцлагаа хvлээх болтугай...

/Ард иргэдийн захидлаас хийсэн бичиглэл/

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax