bolod.M

2007-04-18 - Монголын Залуучуудын Холбоо амьд уу?!!!

Ингэхэд мартсанаас Монголын залуучуудын холбоо амьд уу байгаа юу vйл ажиллагаа явуулдаг юм уу эсвэл байхгvй болоод дампуурчихсан уу? гэж олон залуус асууж байна. Монголын залуучуудын холбоо амьд уу? Мэддэг хvн байна уу?

Монголчуудын хvн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Манай орныг залуучуудын орон гэдэг. Гэтэл өнөөдөр манай залуучууд ажилгvй, амьдралгvй, байргvй, хоолгvй байна. Хамгийн гол нь боловсрол, мэргэжилгvй залуус бvр ч их байна. Гудамжинд лааз өшиглөж, архи, баар эргvvлж явна. Хамгийн эмгэнэлтэй нь ирээдvйдээ итгэх итгэл, ирээдvйд хөтлөх мөрөөдөл тэдэнд алга болжээ. Амьдралын зорилго нь яаж ийж байгаад нэг дээд сургуулийн болсон болоогvй диплом олж өвөртлөх, боломж олдвол гадагшаа хараар ч хамаагvй гарч хөдөлмөрөө vнэлvvлсэн шиг vнэлvvлж хэдэн бор юм олох л болсон гэхэд хилсдэхгvй. Хилсдэхгvй ч гэж дээ vнэн байдал ийм байна. 

Аргагvй дээ Монголын залуучуудын холбоо гэх байгууллага нь байдаг байдаггvй нь мэдэгддэггvй зөвхөн лидер дагасан шинжтэй байхад. Хааяа нэг Монголын залуучуудын холбоо гэсэн хаягтай соц vеийнхэрхvv сvржин vгтэй даржин уриа талбайн урд самбар дээр хэд хоног өлгөхөөс өөр нvдэнд харагдаж чихэнд сонсогдсон ажил vнэхээр харагдахгvй байна. Эсвэл vнэхээр завгvй их ажил хийгээд л тэрийгээ залуучууддаа ард олонд тайлагнах ч завгvй сууж байдаг юм боловуу? Гэтэл бас тийм юм мэдэгдэхгvй л юм. Дарга нь залуу гэр бvлийг дэмжинэ гээд гадны луйварчинтай нийлж хэдэн монгол залуусаа хулхидсан хэргээсээ болоод шvvх цагдаагийн хаалгаар эргэлдсээр завгvй болоо юу? Vгvй бол тvvнээсээ болоод хулхи нь буугаад хаширч зvгээр л сууж байя гэж бодсон юм болов уу?

Ингэхэд ер нь тэр Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагын даргаар хэн хэдэн жил суух ёстой байдаг юм бол? Төрийн даалгавраар насан турш нь тэнд хадчихаагvй л байлтай. Yгvй бол тэр юм хийдэггvй нөхрийг хусаж хаяад оронд нь юм хийх чадалтай залуус монголд маань байгаа л байх. Менежмент сайтай мэдлэг боловсролтой эх орон залуучуудаа гэсэн халуун сэтгэлтэй, эдийн засаг алдар нэрийн шуналгvй, нам эвсэлд харьяалалгvй, лидер дагаад гvйгээд байдаггvй, юм хийе бvтээе гэсэн сэтгэлтэй ийм л хvнийг олоод болдог бол тэнд томилчих юмсан. Дан ганц сонгууль дөхөхөөр амь ороод байвал тэр байгууллага байх хэрэг юу байна аа. Нэг сайхан хотын төвд төрийн ордоноосоо дутахгvй байртай том хаягтай баахан тvрээсийн байгууллага компанийн набор болсон юм л байх юм. Энэ дээр анхаарал хандуулахгvй бол цаана чинь манай залуус хэцvvдэж байна шvv.

Хацар гоо охид нь гэр бvл зуучлалын товчоо гэгчээр дамжин гадны хөгшин эр даган арилж байна. Хvvхдvvд нь эд эрхтэний наймаачдын бараа болон хөргөгчинд ачигдаж байна гэнэ. Бас дээр нь залуусын маань гадагшаа явах туйлын зорилгыг ашиглан хуурч аваачаад харийн оронд амьд бараа болгон зарж арилжиж биеийг нь vнэлvvлж байна. Тэгээд ДОХ тээн эх нутагтаа авчирч байна....

Энэ бvхэнд хэн хамгийн тvрvvн санаа тавих ёстой вэ? Бас дээр нь нийгмийн аливаа vзэгдэлд залуусынхаа дунд судалгаа явуулж дуу хоолой нь болж vнэлэлт дvгнэлт өгч төр засагтаа нөлөөлж бvр болохгvй бол тэмцэж байх хэрэгтэй юмсан.

Ардчилсан нийгэмтэй орны залуучуудын гол төв байгууллага гэхэд ичиж vхмээр таг чиг нvдэн балай чихэн дvлий л юм байх юм. Энэ бол хэн нэгний бухимдал хэнээрхэл биш монголын залуучуудын vг, санал бодол, дуу хоолой гэдгийг онцлон хэлэх нь зvйтэй байх. Бvр болохгvй бол Монголын залуучуудын холбооны бvтэц зохион байгуулалт, дvрэмийг дахин хэлэлцэж өөрчилж цаг vетэйгээ цуг алхаж явдаг, цаг vеэсээ тvрvvлж харж мэдэрч байдаг амьд байгууллага болгох хэрэгтэй санагдана.

 Энэ хvрээд энэхvv бичиглэлээ тvр жаргааж байна.

Эцэст нь хэлэхэд нийгэмд манлайлалтай нийтэд хvртээлтэй ажиллахыг Монголын залуучуудын холбоо минь өөрсөддөө уриалга ажлаа болгохыг хvсье!

Сэтгэгдэл бичих!

2009-09-24 - өөрөө хаана байдаг хүн бэ

Бичсэн: Зочин
гоё шүү
Хоблоос Засах

2009-09-24 - өөрөө хаана байдаг хүн бэ

Бичсэн: Зочин
МЗХ гэж төрөөс санхүүжилт авдаггүй төрийн бус байгууллаг гэдгийг мэдэх юм байна.Хэрэндээ ажлыг цаг наргүй ажилтангууд нь хичээн ажилдаг юм байна лээ.Та өөрөө дарга болох гэсэн юм уу.МЗХ ны үйл ажиллагаанд миний бие сэтгэл хангалуун явдаг.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax