bolod.M

2007-06-07 - АПУ компанийг ард тvмнээ доромжилж хуулийг уландаа гишгэхээ болихыг ард тvмэн шаардаж байна!

Архи согтууруулах ундаа сурталчилахыг хориглосон хууль батлагдаад нэлээд жилийг ардаа орхилоо. Гэтэл манайд Монголын хууль гурав хоног гэдэгчлэн архи пивоны реклам сурталчилгаа хэвийн vзэгдэл болж өдгөө бvр хэрээс хэтэрлээ.

Анхандаа архины хууль бус сурталчилгааг нууцханаар, тэгсэн атлаа хэнд ч ойлгомжтой илэрхийлэх чадвараараа архины vйлдвэр компаниуд өрсөлддөг байсан бол одоо бvр ил цагаандаа гарч шууд л ил цагаан рекламддаг болов.

Ингэж Монголын хууль гууль болж архины компаниуд уландаа гишгэж төр тvмэн олныг доромжлосоор байна. Энэхvv хууль бус vйлдэлээрээ манай алдарт зууны манлай гэгддэг АПУ компани толгой цохьдог.

 Тухайлбал тэд рекламаа хvңд хvргэх аргаа улам нарийсгаж, дууны vг, клипэнд оруулах, баярын мэндчилгээ болгох ээрэг далд хэлбэрvvдийг ашиглаж гаршсан. Баяр бvхний ширээн дээр Баясан хөөрөх ЕРӨӨЛТЭЙ.., Олонд хvндлэгдсэн дуучнаар дуулуулсан энэ vгийг аль ч талаас нь уншихад, сонсоход, бодоход амар мэнд суухын ерөөлийн дуу биш нь хэнд ч илэрхий. Cap шинээр чамин гоё монгол хувцас өмсөж, хадаг хоёр гардан барьсан сайхан бvсгvйчvvдээр "Айл хотлоороо амар суухын ЕРӨӨЛ өргөе" гэж хэлvvлсэн. Араас нь АПУ-гийн "Ерөөл" архины лото дэлгэц дvvрэн гардаг байсныг ч та лав мартаагvй биз. Ил цагаан зарлаагvй ийм далд рекламууд баяр ёслолын vеэр байнга цацагдцаг хэвшил тогтов. Гэртээ амрахад зурагт, радиогоор нь, гудамжинд гарахад хаа сайгvй наасан плакат, зам дагасан самбар, ажил сургууль дээрээ ороход vг vсэгчлэн шагшсан танилцуулгад иргэд бидний нvд, чих дасал боллоо. Yvнийг өсвөр бага насныхан ч vзэж байгаа нь ойлгомжтой.

Гэтэл одоо бvр тэд нууж хаахаа ч больж улаан цайм рекламдах болов. Алтантvрvv хэмээх архиа Танайд хоноё гэх нэвтрvvлгийн Алтантvрvv хэмээх залууд өвөртлvvлэн явуулж айл болгонд тарааж рекламдах болсон.

 Энэ ч гайгvй. Таксинд суух болгонд АПУ, Ерөөл архи гэсэн реклам суудал дээр нь өлгөөстэй байх болоод нэлээд удаж байна.

Одоо бvр эх vрсийн баяр тохиолдуулсан юм уу хаашаа юм АПУ-гийн хууль зөрчсөн ард тvмний тархи угаасан архидан согтуурахыг уриалсан реклам сурталчилгаа олширсоор.

Зурагтаар Боргио хэмээх гашуун пиво байнга шахуу ихээр рекламдаж байна аа. Монголчуудын гурван хvний нэг нь Боргио уудаг гэсэн судалгаа гарлаа ч гэх шиг. 80 жилийн туршлага чанар болсон Боргиогоо л уугаарай ч гэх шиг авч хаяж байна аа.

 Ичих нvvрээ элгэндээ наасан иймэрхvv АПУ мэтийн компаниудад манай хууль хяналтынхан яагаад хvрч ажиллахгvй байнаа.

Ард тvмнээ архин далайд живvvлж, хvvхдийн талхны мөнгийг аавынх нь халааснаас хулгайлж, гэмт хэргийг өсгөж Монголын хvн амын гуравны хоёрыг харин ч ядуу болгож байгаа бус уу... Yvний цаана?!

 2000 оны нэгдvгээр сарын 28-нд батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны vйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернат, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах" зэрэг байдлаар сурталчлахыг хоригложээ. Мөн хуулийн 9.1 -д "Архидан согтуурахтай тэмцэх, тvvний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрvvл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл боловсролын байгууллага бvх төрлийн сурталчилгаа явуулах vvрэгтэй" гэж. Дараахан нь, 2002 онд дээрх мэт харилцааг зохицуулахаар Зар сурталчилгааны хуулийг тусгайлан бас баталсан.

 Өдгөө энэ хуулийг зөрчсөн нийт vйлдлийн 90-ээд хувийг нь архи, согтууруулах ундааны реклам эзэлж байна. Гэтэл хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 50-200 мянган төгрөгөөр л торгодог аж. Тэдний хувьд иймхэн хэмжээний торгууль жинхэнэ инээдэм болдог аж. Ингээд л тэд урдчилаад бvр торгуулиа тушааж байгаад реклам сурталчилгаагаа ил тод цацах шиг болдог гэнэ. Энэ тухай олон нийт ТББ-уудаас бишгvй л их гомдол гаргадаг боловч энэхvv хуулийг чангатгах, торгууль шийтгэлийг нэмэгдvvлэх, хуулийн биелэлтэнд хяналт тавих зэрэгт өдийг хvртэл холбогдох байгууллага эрх мэдэлтэн, хэн ч анхаарал хандуулан ажиллахгvй байгаа нь харамсалтай.

Учир нь ихэнх архины vйлдвэрийн эзэд, хувь эзэмшигчид УИХ-ын гишvvн цаашлаад төр бизнесийн олигархууд, лобби авилгалд оролцдогтой холбоотой гэх. Ард тvмэн бид өөрсөдөө л тэмцэхгvй бол болохгvй нь ээ таминь!

 АПУ толгойтой архины компаниуд ард тvмнээ доромжилж архи пиво рекамдаж Монголын хуулийг уландаа гишгэлэхээ даруй зогсоохыг иргэд бид шаардаж байна!

 bolod01@chinggis.com

Сэтгэгдэл бичих!

2007-08-20 - boli

Бичсэн: ts.nyamdorj
apu bolivol taarna sh dee adgiin amitad
Хоблоос Засах

2007-08-20 - Сэтгэгдэл

Бичсэн: uka
харин тиймээ АПУ одоо болимоор юм бас нэг юм санаанд орчлоо Буянт Ухаа руу явах замд том том төмөр самбаруудтай болций шдээ тэр самбаруудийн нэг дээр нь АПУТАЙ ЯВАХАД АЛЗАХГҮЙ бил үү тийм юм уншиж байсийн байна юу гэсэн үг вэ энэ чинь хэтэрхий доромжилж байгаа биз дээ аян замд гарахдаа АПУг уугаад согтчоод гарах юм уу хаашаа юм үнэн тэнэг эээ!! Буянт Ухааг бас Чингис хаан болгоод дээр нь international болгоцонг би ердөөсөө ойлгохгүй л байгаа Хэлж сурах ч үгүй байна
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax