bolod.M

2007-07-03 - Засгийн газар бvрэн бvрэлдэхvvнээрээ огцор!!!

-Өнөөдрийн Эв нэгдлийн гэх сайхан нэртэй засгийн газар бvрэн бvрэлдэхvvнээрээ огцрох vндэслэл байна уу?
-Байна. Бvр зөндөө их хангалттай их байна!

-Анх байгуулагдсан цагаасаа л Эв нэгдлийн гэхээсээ илvvтэй Эрх ашгийн сонирхол дээр тогтсон ЗГ байсан. Учир нь МАХН-хан албан тушаалд нугасгvй дуртай урд нь сайдын суудлыг зvvдлэхээс хэтэрдэггvй байсан хэдэн жижиг намын жижигхэн дарга, *урваач шарваач* нараар багаа бvрдvvлсэн. Энэ нь эргээд ЗГ газар нэг баг болж ажиллаж чадахгvй кабинетийн зарчим алдагдахад хvргэсэн. Yvний тод жишээ бол дураараа сайд нарынх нь хууль зөрчсөн тэнэг алхмуудаар нэлээд олон удаа илэрч байсан.

Цухас дурвал:
-Эмнэлэгvvд нь халаалтгvй хvйтэн өрөөнд осгож vхэх гэж байхад асуудлыг яаралтай шийдэхийн оронд Эрvvл мэндийн сайд Л. Гvндалай ажилтан албан хаагчидтайгаа халаа сэлгээний хэрvvл хийж тамга тэмдэгийн булаацалдаан vvсгэж бvр сvvлдээ аргаа бараад эмч нарыгаа авилгачингууд гэж доромжилж цоллож эргээд тэдэндээ ад vзэгдэн ажил хаялтанд хvргэж байсан vйл явдал
-Мөн эрvvл мэндийн сайд Л.Гvндалай иргэний хөдөлгөөнvvдийг толгойлж алтны уурхай хувийн компанийн эзэмшилрvv дайрч ёс бус авирлаж төрийн сайд хvний намба нэр хvндийг уландаа гишгэж хууль зөрчиж улмаар нэгэн хvнийг цаг бус vхэлд хvргэсэн
- Vйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан Тавантолгойн нvvрсний орд газраас 101 га газрын лицензийг “Дайцvки” ХХК-д олгосон нь Ашигт малтмалын шинэ хуультай зөрчилдсөн
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн соёл урлагийн шоу арга хэмжээнд зориулан 3.0 тэрбум төгрөгийг Б.Жаргалсайхан сайд байхдаа өөрийн “Буян” компанид ямар ч тендергvйгээр авсан
-Мөн Б.Жаргалсайхан сайдын “Буян” компанийн зээлийн улмаас Монгол Улсын Засгийн газар Олон улсын шvvхэд өмгөөллийн хөлс 1.2 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд тус компани энэ мөнгийг эргvvлэн төлөөгvй байгаа зэрэг асуудлууд нь монголд улс төрийн хариуцлагын тогтолцоо ёс суртахуун байдаг бол ганц сайдыг биш ЗГ-ыг огцорууулах хангалттай vндэслэл болно. Мөн бусад бvх сайдууд дээр ил далд иймэрхvv но зөндөө л буй...

-Эв нэгдлийн ЗГ өдгөө энэхvv нэр томьёо болон гэрээ амлалтаа зөрчсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Эв нэгдлийн ЗГ биш харин МАХН-ын дийлэнх эзэлсэн Эрх дархын ЗГ болсон. Учир нь Эв нэгдлийн ЗГ-ыг парламентад суудалтай олон намын төөлөл орж байж бvрдvvлж байсан бол өнөөдөр:

-Ардчилсан нам анханаасаа ороогvй
-Ард тvмний намын төлөөлөл тус намын дарга Эрvvл мэндийн сайд байсан Л.Гvндалайг огцоруулж оронд нь МАХН-ын Д.Туяа сайд болсон,
-Тэрээр *Анх МАХН-тай гэрээ хийж Эв нэгдлийн засгийн газарт орсон. Тиймд гэрээний дагуу би огцорсон ч манай намын хvн орыг минь залгах ёстой гэж зvтгэсэн хэдий ч УИХ-д олонх суудалтай МАХН –ынхан гэрээгээ зөрчиж өөрийн намын хvмvvсийг хvчээр сайд болгож байсан. Иймд өнөөдөр Эв нэгдлийн ЗГ, ёс зvй, эрх зvйн хvрээнд ч аль хэдийн vгvй болсон гэж болно. Иймд албан ёсоор ЗГ тарах ёстой.

-Одоо Эх орон намаас орсон Онцгой байдлын Отгонбаяр сайд суудлаасаа ховхорсон... Цаашид Цэнгэл сайд тэргvvтэй нэлээд хэдэн нөхдvvд ч хvссэн хvсээгvй унах магадлал өндөр болоод байгаа...

-ЗГ-ын тэргvvн ерөнхий сайд М.Энхболд Улаанбаатар хотын захирагч байхдаа газрын наймааг гааруулж замбараагvй газар олгосноос болсон гай одоо ч гэсэн олон нийтийн бухимдалыг төрvvлсээр дэлгэгдсээр байна.

- Улаанбаатар төмөр замд осол гарч гурван хvний амь vрэгдсэн, ачааны галт тэрэгний сэлгээ хийх журам зөрчигдөж, гологдол гарсан болон Даланзадгад-Улаанбаатарын чиглэлийн иргэний агаарын тээврийн онгоцонд тагнуулын байгууллагаас явуулсан бvдvvлэг сорилтын vйл ажиллагаа нь ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэлийг огцруулах vндэслэл болсон ч ЗГ өнөөдрийг хvртэл хамгаалсаар ирсэн.

-БХЯ-ны сайд М.Сономпилын тушаалаар манай зэвсэгт хvчны ганц нисдэг тэрэг болох МИ-8-ыг УИХ-ын гишvvн Батаа хөлөглөн vнэг хөөж яваад унагаж Монгол улсын БХЯ-ыг нисдэг тэрэггvй болгож улсад өчнөөн төгрөгийн хохирол учруулсан ч хэн хэн нь буруутан болж хариуцлага хvлээгээгvй өдгөө таахалзаж явна

-ОБЕГ-ын гал унтраахаар явсан МИ-8 нисдэг тэрэг удирдлагуудын буруутай vйл ажиллагаанаас болж осолдож улмаар ЗГ-ын яаралтай арга хэмжээ авч аврах vйл ажиллагаа явуулаагvйн улмаас олон хvний амь эрсэдсэн онц ноцтой аймшигт хэрэг гарсан. Энд ганц Онцгой байдлын сайд албан тушаалаасаа огцорч хариуцлагаас мултарч ЗГ цэвэр vлдэхийг оролдож байна. Энийг Онцгой байдлын сайд, Ерөнхий сайд, ХЗДХЯ сайд, Шадар сайд зэрэг хvмvvсийн шууд буруутай vйл ажиллагаатай холбоотой гэж ард тvмэн vзэж байна.

- Засгийн газрын 15 сайд төсвийн тухай хууль зөрчиж төсвөө хэтрvvлсэн хэрэг нь Засгийн газрыг огцруулах хангалттай vндэслэл болоод байна.

-Төсөв хэтрvvлэн олгосон Сангийн сайд Н.Баяртсайхан хариуцлага хvлээх ёстой.
-ЗГ-ын элдэв асуудал гацаанаас болж энэ удаагийн УИХ –ын чуулган хэлэлцэх ёстой байсан асуудлынхаа дөнгөж 50 хvрэхгvй хувьтай явж байна.

Тэгээд одоо яах уу?

Эв нэгдлийн гэсэн гоё нэр зvvсэн, ашиг сонирхолын зөрчилтэй, кабинетаар ажиллаж чаддаггvй, шуудайнд хийсэн эвэр шиг, хариуцлагагvй, эрх зvйн чадамжгvй, ичих нvvрээ элгэндээ наасан, эх орон ард тvмнийхээ өмнө харицлага хvлээж чаддаггvй ийм ЗГ, сайд нарыг яах вэ?
Мэдээж бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорч далд ор! Ингэж олон нийт ярьж хэлж бичиж санал бодлоо илэрхийлж байна шvv...

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax