bolod.M

2007-06-26 - Усны нөөц усны бохирдол

Манайд агаарын бохирдол, цөлжилттэй зэрэгцэн нэгэн том хvндрэл асуудал vндэсний аюулгvй байдлын хэмжээнд босч ирж байгаа тухай өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Yvний наад захын жишээ болж манай томоохон голуудын ус татарч зарим нь бvр урсгал тасарч байгаа явдал. Манай монголын байгалын vзэгслэнт газрын нэг болох Улаан цутгалан хvртэл vгvй болсон жишээ юм. Монголчууд эрт дээр цагаасаа усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Усны эхэнд айл буудаггvй, хашаа хайс барьж хамгаалдаг тэрч байтугай сvv

цагаан идээ утгасан шанагаараа голын уснаас утгадаггvй, усанд бохир оруулах тэр тусмаа цус оруулахаас ихэд цээрэлдэг байжээ. Энэ мэтчилэн амьдралын эх булаг болох цэвэр усыг хайрлан хамгаалдаг уламжлал өдгөө бараг алдагдсан гэхэд болно.
Учир нь өдгөө хөдөөний айлууд хvртэл аль болох усныхаа эхрvv бууж тэнд нь vхэр мал нь орж зогсоод намаг шалбааг болгосон байх нь элбэг болж. Цаашилбал машин тэргvvдээ хvртэл манайхан хэнэг ч vгvй усанд оруулж угааж усыг бохирдуулдаг.
Ард иргэд голын бургас модыг хайр гамгvй огтолж хашаа хороо барих болон тvлшиндээ хэрэглэх болсоноос голын ус татарч улмаар ширгэж хатах гол vндэс болж байна.
Энд мөн хэлэхгvй өнгөрч болохгvй гол усыг бохирдуулж ширгээж хатаах гол эх vvсвэр болж байгаа нэг зvйл бол алтны уурхайнуудын vйл ажиллагаа юм. Тэдний буруутай vйл ажиллагаанаас бол гол ус ихээхэн бохирдож мөн хатаж ширгэж байна.
Ингээд та бvхэндээ усны нөөц бохирдолын тухай баримт мэдээллийг цухас хvгэе!


Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэдэг. Энэ нөөцийг статик динамик гэж ангилдаг байна.
Статик нөөц гэж уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг харин динамик нөөц гэж уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлдэг аж.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг.

Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулхад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.

Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгдэнэ. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана. Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна.

Усны чанарын ангилал Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд:
• 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
• 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
• 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
• 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
• 5-р зэрэг маш бохирдсон /22-оос дээш балл/
Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна. Төв азийн гадагш урсацгүй ай савийн голууд бусад ай савийнхаас илүү цэвэр цэнгэг юм. Энэ ай савийн нийт голын 50 орчим хувь нь маш цэвэр ба боломжийн цэвэр зэрэгт багтаж байгаагийн зэрэгцээ бусад ай савийн ижил зэрэгт хамрагдах голынхоос нэгээс хоёр баллаар илүү байна. Харин номхон далайн ай савийн гол мөрөнд бусдаас ахиу бохирдол илрэнэ. Төв суурин газрын доод хэсэгт дээдхээсээ 1-2 баллаар усны чанар доогуур байдаг нь эдгээр төв суурин газрын аж ахуй үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Харин бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл нитратын агууламжаар маш цэвэр, эрдэс фосфор, перманганатын агууламжаар маш цэврээс боломжийн цэвэр, умбуур бодисын агууламжаар цэврээс бага зэргийн бохирдолтой, аммонийн азотийн агууламжаар боломжийн цэврээс бага бохирдолтой зэрэгт тус тус багтана. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог.

Сэтгэгдэл бичих!

2020-10-04 -

Бичсэн: Зочин
Tiin
Хоблоос Засах

2015-04-09 - byatshan zochin

Бичсэн: Зочин
aimshigtai yumaa ireedued bi us bolon baigalaa hamgaalhiin tuluu temtseh bolnoo
Хоблоос Засах

2014-02-18 - InduConsulting LLC

Бичсэн: Зочин
Германд үйлдвэрлэсэн AquaPur® төхөөрөмж нь химийн ямар нэгэн бодисгүйгээр бохирдсон усыг тусгай кварцан хайрга болон механик шүүлтүүрт үндэслэсэн цэвэршүүлдэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой,байгальд ээлтэй,авсаархан,өндөр хүчин чадалтай,ажиллуулахад хялбар,автомашин угаалгын газарт бүрэн тохирсон төхөөрөмж юм. Үүнийг хэрэглэснээр усаа 100 хувь хэмнэхээс гадна байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх ач холбогдолтой.Цагт 4000 л ус шүүх хүчин чадалтай Утас:99058457.Усаа хэмнэж байгаль орчноо бохирдлоос хамгаалцгаая
Хоблоос Засах

2013-02-20 - us

Бичсэн: tuya
delhi sonono gj aij bhas ekologin hymralas aitsga hors us agaar bohirdood bhar chn yu bloh yum be
Хоблоос Засах

2012-05-20 -

Бичсэн: Лхагва-очир (зочин)
Усаа хайрлаяв
Хоблоос Засах

2012-05-20 -

Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү
Хоблоос Засах

2012-05-12 -

Бичсэн: Зочин
anujin gdg hun teneg hun teneg yumuu
yu hna bichijgaagaa mdmeer yumdaa
Хоблоос Засах

2012-04-24 - dolgoon

Бичсэн: Зочин
mongolchuudaa usaa gamnayaa vgvi bol vr hoich maana usgvi bolohnee
Хоблоос Засах

2012-04-24 - dolgoon

Бичсэн: Зочин
mongolchuudaa usaa gamnayaa
Хоблоос Засах

2011-10-16 -

Бичсэн: sharavaa (зочин)
hun buhen l dor burtai usaa harlaj chdwal ug n ydaad bh yum bhgui shde daanch setgel dutaad bn uu da mongolchuuda
mongoliin ireedui ta buhnii uhamsaraas l shaltgaalj bn shde bugd mongoloo gsen setgeltei baiy thuu zaluusaa
Хоблоос Засах

2011-02-08 -

Бичсэн: Зочин
óã íü äàëàéí áîõèðäîëûí òàëààðõ ñóäàëãààíóóäûí òàëààð æààõàí íèéòëýë áäàã áîë ç¿ãýýð þì óó ãýæ.... баярлах
Хоблоос Засах

2010-10-26 -

Бичсэн: Зочин
инээх үнсэлт
Хоблоос Засах

2009-11-02 - he he

Бичсэн: Зочин
yag heregtei sedew bna thank гоё шүү
Хоблоос Засах

2009-10-22 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Хоблоос Засах

2009-08-02 -

Бичсэн: Зочин
гоё шүү
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax