2007-04-17 - Луйварчидаас болгоомжил!!!
Таныг ажил дээрээ бvр албан өрөөндөө сууж байхад тань нэгэн хөөрхөн годгор жаахан охин орж ирээд сайхан vлгэр ярьж молги өмхvvлээд залилаад халаасан дахь хэдэн цаасыг чинь сэгсэрээд гарна гэж төсөөлдөө.
Аягvй л бол та ч тэдэнд мэдэлгvй нэлээд хэд луйвардуулчихсан л байгаа. Учир нь луйварчидын арга улам нарийсч боловсон сайхан болжээ.
Улаанбаатарын гудамжинд тэр ч байтугай албан өрөөнд тань бvр сvvлдээ орон гэрт чинь урилгагvй зочин морилж таныг дээрэмдсээр байна.
Тэд тэгэхдээ баг өмсөж хvйтэн зэвсэг агссан, vгvй дээ гэхэд хvйтэн харцтай заналхийлсэн танхай этгээдvvд биш. Ихэнхдээ л 14-26 орчим насны годгоносон хөөрхөн соёлтой гэж жигтэйхэн охид.
Хаанаас ч юм тань дээр нvvр дvvрэн инээмсэглэл тодруулж ирээд л *Сайн байна уу та, та надад жаахан зав гаргаач би танаас нэг юм асуух гэсэн юм аа* гэж ирээд л vлгэр эхэлнэ дээ! Цааш нь *би оюутан юм л даа* гэж хэлээд нэгэн сайхан том улсын их сургуулийн нэр хэлнэ. Тэгээд *би сургалтын төлбөрөө олох гээд ингэж яваа юм* гэнэ. Тэгээд тэд vvргэвчнээсээ, гартаа барьсан жижигхэн хайрцагнаасаа бал vзэг, тvлхvvрийн оосор, хэтэвч, уруулын будаг гээд есөн шидийн юм гаргаж ирээд *та эд нараас нэгийг авч тус болооч* гэж өрөвдөлтэй харцаар ширтэнэ, гуйна. Энэ vнэхээр том тус буян болно гэж ятгана. Тэгэхvv ахаа ээ тэг лдээ гэж тулгамдуулна.
Заримдаа тэд ямар нэгэн сайн дурын клубээс, эсвэл Дэлхийн энх тайвны холбооноос ч явна гэж хэлнэ. Тэгээд нөгөө л жижиг сажиг зvйлсээ худалдаж авахыг санал болгож *Таны энэ мөнгөөр бид өнчин хvvхдvvдэд туслах гэж байгаа юм, Хvvхдийн асрах газар хандив өргөх гэж байгаа юм* гэхчилэн зална.
Мэдээж ийм яриад ирж байгаа эгдvvтэй хөөрхөн ааштай, инээмсэглэл тордуулсан, гуниг горьдлого дvvрэн ширтэх жаахан охинд *vгvй* гэж хэлэх хvйтэн хатуу сэтгэлтэн vгvй. /Аргагvй улаан мөнгөгvй яваа бол ичнэ нэрэлхэнэ шанална/ Тэгээд эд барааг нь vзнэ, vнийг нь сонирхоно. Хамгийн гайхалтай нь нөгөө нэг захын дэлгvvрт 100 төгрөг гээд байдаг хулхи хужаа бал маань 500-1000 төгрөг хvрчихсэн, 50 төгрөг гээд байдаг нэг тvлхvvрийн оосор 5000 төгрөг хvрчихсэн цохиж явна. Нэг vгээр хэлбэл тэд захын хог болсон хямдахан барааг хэдэн арав дахин нугалж зарна. Зарим нь ихэвчлэн нэг их бидний тэр болгон хараагvй солонгос япон барааг *жинхэн оригналь чанартай* гэж сурталчилан санаанд оромгvй өндөр vнээр өгнө.
Сайхан сэтгэлт хvн гуай ч яахав дээ нэрэлхэх бантах саймшрах цаашлаад сайхан сэтгэл зэрэг нь зэрэгцэн *Буруу харж ярвайн зөв харж инээж* байгаад л халаасаа тэмтрэн хэлсэн vнээр нь авч орхино.
Ийм л нэгэн өвөрмөц соёлтой луйвар Монголд ихээр дэлгэрээд хэдэн жилийн нvvр vзэв. Зун бол бvр галзуурна. Гудамжаар бол явуулахгvй ээ. Хэдэн талаас охид хөвгvvд шавж соёлт луйвраа хийнэ.
Ямар нэгэн бичиг баримт байна уу? гэж асуухад байхгvй. Ядаж оюутны vнэмлэх байна уу? гэхэд бас л байхгvй. Гэхдээ хvн болгон ийм юм яриад инээд тодруулаад vнэн соёлтой царай гаргаж байгаа хvvхдийг элдэвээр байцааж бас бичиг баримт нэхэж муу санаалч чадахгvй нь тодорхой. Манайхан ч угаасаа нэрэлхvv тэгээд дээр нь гар султай улс хойно тэд нарт бэлэн хоол.
Тэрхvv луйварчид ч улам урамшин амтшиж одоо бvр хvрээгээ тэлж өргөн фронтоор албан байгууллага офиссоор явдаг болж. Удахгvй гэрийн хаалга тогшоод *танайд хоноё* гэдэг шиг л бараагаа шахах нь л дээ.
Энд хууль хяналтын байгууллага цагдаагийнхан анхаарал хандуулах цаг болоод нэлээд хэдэн жилийн нvvр vзлээ шvv хө Одбаяр сайдаа!!!
Vvний цаана нарийн зохион байгуулалт бvр бяцхан мафи маягийн зvйл байдаг гэж ч дуулсан. Бараа материалыг нь цаанаас нь бэлдэж өгөөд хэлэх vгийг нь зааж өгөөд явуулдаг гэх. Ирээдvйн *Цолмон, Гансvх*-ийг бэлтгэдэг сургалт нь эхлээд одоо бvр дадлагандаа гарчихсан юм биш биз.
Бас заримынх нь цаана янз бvрийн шашинтай холбоотой холбоо байгууллагууд ч байдаг гэсэн. Тэд улаан сvсэгтvvдээрээ ийм юм хийлгэдэг тухай ч хэдэн жилийн өмнөөс л сонсогдох болсон. Бvр 7, 8 жилийн өмнөөс шvv!
Энэ Монголд дэлгэрч байгаа шинэ юм шинэ vзэгдэл биш харин бvр улам нарийсаж байгаа архагшсан луйвар. *Өнчин ядуусыг тэтгэнэ, ирээдvйн боловсролдоо зарцуулана* гэж хулхин дээр цэцэг ургуулаад хаанахын ч юм хямдахан хогийг хэд нугалж дамладаг, хvмvvсийн сайхан сэтгэлийг ашигладаг ийм муухай луйвар хvрээгээ тэлэн хөгжсөөр л байна. Одоо бvр зvгээр суулгахгvй тайван явуулахгvй болов! Яах уу Одбаяр сайдаа, эсвэл урдны сайд Нямдоржоо! Та хоёр нэг өдөр машинаасаа буугаад хотын төв зам дагаад алхаад vз дээ. Аягvй л бол та хоёр ч гэсэн дөнгvvлчихсэн л байгаа даа…
Таминь ээ луйварчдыг өөгшvvлж луйварчдад өгөөш болж байхаа больё оо! Өөрсдөө л бид сэргийлье! Өөр арга алга даа гэж. Хvн бvхэнд энэ тухай дуулгаарай.
2007 он
|