bolod.M

8/20/2007 - Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяр нэг тэрбум 263 сая 500 мянган төгрөгөөр хэвлэлийнхний амыг барьжээ

Намбарын Энхбаяр маань Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Надад 500 сая төгрөг өгье.

АПУ хувьцаат компанийн хувьцааг 30,30, 30 гэсэн гурван багц болгож өгөөч гэж миний өрөөнд хvртэл хvн орж ирдэг боллоо. Би хөөгөөд гаргасан шvv" хэмээн Өргөө кино театрт болсон сонгогчдын уулзалтад ам алдсан хvн. Ам алдвал барьж болдоггvй гэдэг энэ дээ. Тэр цагаас хойш "Энэ Зууны манлай авлигач", "Авлигын загалмайлсан эцэг" хэмээн нэрийдээд багагvй хугацаа өнгөрчээ. Хаана л жагсаал цуглаан болно тvvнийг ингэж цоллоно. Өндер дээд албан тушаалд хvрэхийн тулд сонин, хэвлэлийнхнийг худалдаж авсан, авлига өгдөг, амыг нь vддэг есөн шидийн нэр хаягтай болсон хvн гэвэл Намбарын Энхбаяр.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас Ерөнхийлөгчийг маань гvтгэлээ гvжирдлээ гэж уучлалт гуйхыг шаардсан бичиг тоот мөн ч олныг илгээсэн дээ. Тэднээс чухамхvv уучлалт гуйсан нь хэд байгаа бол. Хачин жигтэйхэн юм бичээд байгаа сонин хэвлэлийнхээс Намбарын Энхбаярын нэр төрийг хамгаалах
зорилготои хэд хэдэн гавьяатаас бvрдсэн баг команд хvртэл байгуулагдлаа.

Зарим нэг сэтгvvлчид эрхэм хvний цэвэр ариун нэр терийг гутаасныхаа төлөө шvvхэд дуудагдсан ч ял зэм авлаа гэж тедийлөн сvр бараатай сонсогдоогvй. Еренхийлөгч маань МАХН-ын дарга , Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа ашиглан чөлөөт хэвлэлvvдийн амыг барихын тулд хэрхэн чадварлаг авлигадсан ноцтой баримтыг манай сонин анх удаа дэлгэж байна. Vvнд:

1. Засгийн газрын vйл ажиллагааг сурталчлахад зориулж, Еренхий сайдың /2000.12. №207, 2004.04.01 №82 тоот захирамжуудаар 15.0 сая төгрөгийн санхvvжилтийг Чөлөөт Ардчилсан сэтгvvлчдийн холбоонд

2. Засгийн газрын vйл ажиллагааг сурталчлахад зориулж, Ерөнхий сайдын 2002.03.28. №20 120 тоот захирамжаар нэг сая төгрөгийг Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоонд

3. Засгийн газрын vйл ажиллагааны мэдээллийг бvх шатны Засаг дарга, олон тvмэнд хvргэхэд зориулж, Санхvv эдийн засгийн сайдын 2002.11.14 №343 тоот тушаалаар 28.5 сая төгрөг

4. Төр засгийн vйл ажиллагааны мэдээллийг бvх шатны Засаг дарга, олон тvмэнд хvргэх зориулалтаар Санхvv, эдийн засгийн. Сайдын 2002.01.04 №02 тоот тушаа лаар 48.4 сая төгрөг

5. Засгийн газрын vйл ажиллагааны тухай мэдээллийг олон тvмэнд хvргэх зориулалтаар Санхvv, эдийн засгийн сайдын 2002.12.26 №400 тоот тушаалар 27.6 сая төгрөг

6. Засгийн газрын vйл ажилгааны талаархи мэдээллийг олон тvмэнд хvргэхэд Санхvv, эдийн засгийн сайдын 2002.07.17 №204 тоот тушаалаар 12.9 сая төгрөг

7. Засгийн газрын vйл ажиллагааны мэдээллийг олон тvмэнд хvргэх зориулалтаар "Зууны мэдээ", "Vнэн" сонины 2003 оны 1,2 дугаар улирлын захиалгад зориулан Санхvv, эдийн засгийн сайдын 2003.07.09 №213 тоот тушаалаар 40.7 сая төгрөг

8. 2001 оны 1,3,4-р улиралд бvх шатны Засаг дарга нарын захиалсан сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2003.09.05 №260 тоот тушаалаар 25.2 сая төгрөг

9. Засаг дарга нарын албан хэрэгцээнд дөрөвдvгээр улиралд тараагдсан "Vнэн" сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2003.12.24 №379 тушаалаар 12.9 сая төгрөг

10. Засаг дарга нарын албан хэрэгцээнд дөрөвдvгээр улиралд тараагдсан "Зууны мэдээ" сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2003.12.24 №380 тоот тушаалаар 13.9 сая төгрөг

11. 2001 оны 1,3,4-р улиралд Засаг дарга нарын захиалсан сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2003.09.05 №260 тоот тушаалаар 15.1-сая төгрөг

12. Бvх шатны Засаг дарга Hapт 2004 оны нэгдvгээр улиралд тараагдсан МАХН-ын төв хэвлэл "Vнэн" сонинд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.04.05 №86 тушаалаар 12.8 сая төгрөг

13. Засаг дарга нарын албан хэрэгцээнд нэгдvгээрулиралд тараасан "Зууны мэдээ" сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.04.05 №86 тоот тушаалаар 13.9 сая төгрөг

14. Засаг дарга нарын албан хэрэгцээнд хоёрдугаар улиралд тараасан "Vнэн" сонины vнэд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.07.16 №162 тоот тушаалаар 12.8 сая төгрөг

15. Засаг дарга нарын албан хэрэгцээнд хоёрдугаар улиралд тараасан "Зууны мэдээ" сонины vнэд Сан¬хvv, эдийн засгийн сайдын 2004.07.16 №162 тоот тушаалаар 13.9 сая төгрөг

16. Монголын Сонины Холбоонд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.04.01 №82 тоот тушаалаар 10 сая төгрөг

17. Монголын сонины холбоонд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.04.15 №97 тоот тушаалаар 30 сая төгрөг

18. "Төрийн хямрал буюу Өрийн данс", "Их төр тvvх болов" баримтат кинонуудын зардалд Санхvv, эдийн засгийн сайдын 2004.06.16 №147 тоот тушаалаар 20 сая төгрөг

19. Засгийн газрын vйлажиллагааг нийтэд сурталчлахад, ном хэвлvvлэхэд Засгийн газрын 2004.05.05 №103 тоот тогтоолоор 27.5 сая төгрөг

20. Орон нутгийн соёлын төвvvдэд хөгжим худалдаж авах Буян компанид 2004.06.21 900 сая төгрөг
Нийт дvнгээрээ нэг тэрбум 263 сая 500 зуун мянган төгрөг.

Монголын сонины холбоонд нэгдсэн зуу гаруй сонин, "Зууны мэдээ", "Vнэн"сонин одоо хэзээ мөдгvй дампуурлаа зарлахдаа тулаад байгаа, Монголын Vндэсний телевизийнхэн Ерөнхий сайдаа магтан дуулах их аянг өрнvvлсний дараа та бидний таньдаг Намбарын Энхбаяр маань таньж мэдэхгvй "Самбарын Энхбаяр" болсон байлаа. Дуудах нэр дуурсгах алдар хоёр ч явж өгсөн шvv дээ. "Чингис хаанаас хойш төрсөн хамгийн хvчирхэг хvн. Монголын ард тvмний суут хvv. Vндэсний удирдагч.

Монголын төдийгvй бvс нутгийн хэмжээний нөлөө бvхий удирдагч. Дэлхийд танигдсан удирдагч. Хөгжлийн гуравдагч замын тухай онолыг бvтээгч. Шинэ мянганы хөтөч. Гэгээнтэн/ Ренбуучий/. Шашин төрийг хослон баригч. Оюуны гоц чадамжтай хvн. Нэрт орчуулагч. Англи хэлийг төрөлх хэл шигээ сайн мэддэг хvн. Ирак зэрэг харгис дэглэмтэй орнуудад ардчилал шударга ёсыг тогтоогч. Америк, Европыг монголын ард тvмэнд нээсэн Христофер Колумб. Орос улсын vнэнч хань. Аж vйлдвэрийн төлөө хvн. Хөдөө аж ахуйн төлөө хvн.

Хvvхдийн төлөө за гэж хэлсэн ганцхан Ерөнхий сайд. Их өр дарагч. Өмч хувьчлагч. Авлигад vл автагч. Суперийн супер улс төрч. Зууны манлай байгууллагын эзэн. Онц хилчин. Тэргvvний гал сөнөөгч. Сайн удмын алтан ургийн эхнэртэй. Эхнэр нь тагнуулч. Сэтгvvлч. Эдийн засагч. Улс төрч. Банкир. Сангийн даамал зэрэг өндөр мэдлэг мэрэгжилтэй. Боловсрол өндөртэй. Японы хатан хаан эхнэрийнх нь гоо vзэсгэлэнд бишрээд дуу алдсан" 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө Намбарын Энхбаярын гишгэсэн газар дэлхий цөмөрчихөөр ийм л их цол гуншинтай аугаа удирдагч нэрэндээ дасал болж, ямар сайндаа муусайн сонин хэвлэлийнхнийг 25 метрийн зайтай байлгахыг шаарддаг болсон байлаа.

Хэвлэлийнхнийг мөнгөөр авлигадаж чадвал ийм л алдар суутай хvн болж өөрчлөгддөг аж. Бас болоогvй ээ. Н.Энхбаяраар хөл бөмбөг өшиглvvлнэ. Халиун буга маллуулна. Волейбол тоглуулна. Дугуй унуулна. Сумо барилдуулна. Хvvхэд өлгийдvvлнэ. Авлига ингэж л бvхнийг хөөднө. Сайн бvхнийг муухай болгож, сайхан бvхнийг эвдэнэ. Ардчилсан хvчний эсрэг арслан, барс мэт архирч байсан сонинууд vнэндээ санхvvжилт нэрээр авлигад хvчтэй гар дvрж, нэгэн зууны гайгvй сэхээтэнг ийнхvv эвдэж чадлаа.

Ардчилал 112//224/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant